Шинжлэх ухааны өвөрмөц туршилтууд

2013-05-16, 00:28
25,648
Эрдэмтэн судлаачид олон жил дуурсагдах нэрээ мөнхлөхийн тулд, ирээдүйн амьдралд хэрэг болохуйц шинжлэх ухааны нээлтүүдийг хийхийн тулд маш олон төрлийн туршилтыг хийдэг гэдгийг хүн бүр л мэднэ. Зарим нь бүр өөрийн амь биеийг үл хайрлан туршилт хийж өөрийн хүч хөдөлмөрийг зарцуулдаг. Ингээд эрдэмтдийн хийсэн өвөрмөц шинжлэх ухааны туршилтуудаас сонирхоцгооё.
Шинжлэх ухааны өвөрмөц туршилтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Оргон энерги
Сэтгэл судлаач Зигмунда Фрейда Вильгельм Райх ХХ-р зууны 30-аад оны үед “оргоны онол”-ыг гаргасан байна. Тэрээр оргон энергийг (амьдралын эрч эсвэл сансрын хүч) бэлгийн дур хүслийн концептод байгаа хэмээн үзэж үүнийгээ "оргономи" хэмээн нэрлэжээ. 1940 оноос  эхлэн  тэрээр “оргоны аккумлятор”-ыг цуглуулах туршилт хийж үзсэн бөгөөд энэ энергээрээ хавдартай тэмцэх зорилготой байсан байна. Гэвч түүний энэ оролдлого бүтэлгүйтэж, “оргоны тоног төхөөрөмж”-өө хилээр хууль бусаар гаргах гэж байгаад саатуулагдсан аж.



Хар тамхичин заан
Заан дээр хамгийн хүнд хэцүү туршилтуудыг хийдэг байсан байна. Уоррен Томас нь Труко нэрт зааны бие рүү 297 миллиграмм хар тамхи тарьсан бөгөөд энэ нь хүний тэсвэрлэж чадах хэмжээнээс 3 мянга дахин их байжээ. Энэ туршилтыг 1962 онд Оклахомагийн Линкольн амьтны хүрээлэнд хийсэн аж. Туршилтын гол зорилго нь хар тамхи эрэгтэй зааны түрэмгий догшин занг дарж чадах нь уу, үгүй юу гэдгийг шалгах байсан байна. Харамсалтай нь цагийн дараа Труко үхжээ.



Хоёр толгойт нохой
Америкийн физиологич Чарльз Гутри шинжлэх ухааны салбарт нэлээд хувь нэмэр оруулсан нэгэн юм. Тэрээр Францын эмч, Нобелийн шагналтан Алекс Каррелтай хамтран ажилладаг байсан байна. Гутри Нобелийн шагналд тун ойрхон байсан ч тэрээр нохойн дээр дахин нэг толгой оёсноор түүний шагнал хүртэх эрхийг нь хассан аж. Хачирхалтай нь тасалсан толгойг шилжүүлэн суулгах хүртэл амьдаар нь хадгалж болж байсан нь сонирхол татахуйц зүйл юм.



Франкенштейны ноход
Владимир Демихов эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмч юм. Тэрээр зүрх шилжүүлэн суулгадагаараа алдартай. Гутритай адил тэрээр туршилтаа нохойн дээр хийдэг байжээ.



Аварга зааны хиймлээр гарган авах
Солонгосын малын эмч, судлаач, профессор Хуань Ву-Сук нь угсаа судлалын тал дээр томоохон нээлт хийсэн бөгөөд түүний судалгааны үр дүнг сонин сэтгүүлд гаргадаг байсан байна. Харин тэрээр хагас сая гаруй долларыг зарцуулж аварга зааныг хиймлээр гаргаж авах үйл ажиллагаа зохиосон бөгөөд түүнийг биологийн судалгааны ёс журмыг зөрчсөн хэрэгт буруутгасан аж.



Өвчтөнгүүдийнхээ бөөлжисийг уудаг эмч
Америкийн эмч Стаббинс Фирс чичрэг өвчний эсрэг сонирхолтой туршилт хийснээрээ алдартай. Тэрээр энэ өвчнийг халдварт биш гэдэгт бүрэн итгэлтэй байсан учир тэрээр өөр дээрээ туршилт хийж үздэг байжээ. Энэ өвчнийг халдварт биш гэж батлахын тулд Стаббинс өвчин тусаж болохуйц орчин нөхцөлд амьдарч, өвчтөнгүүдийнхээ бөөлжисийг хүртэл уудаг байжээ. Харин Стаббинсыг нас барсны дараа Карлос Финли чичрэг өвчин нь шавжтай холбоотой болохыг тогтоосон байна.



Хиймэл эрхтний тусламжтай амьдарч буй хүн
Британийн эрдэмтэн, кибернетикийн профессор Кевин Уорвик роботын технологийн тал дээр судалгаа хийдэг. Үүнээс гадна тэрээр киборг судалгааны анхдагч хүмүүсийн нэг бөгөөд түүний биенд суулгасан чипнүүдийн ачаар хиймэл гараа тархиныхаа тусламжтай удирдаж чаддаг байсан байна.



Хумс мэрэхийн эсрэг эмчилгээ
Виржинигийн судлаач Лоуренс Лешэн нь хүний дотоод ухамсарт нөлөөлснөөр муу зуршлаас нь салгаж чадах болов уу хэмээн туршилт хийсэн байна. Туршилтанд хэсэг хөвгүүд оролцсон бөгөөд тэднийг унтаж байх үед тэрээр өрөөнд нь орж ирээд “Миний хумс үнэхээр гашуун” хэмээн давтан хэлж байжээ. Тэрээр энэ арга замаар хүүхдүүдийг хумсаа мэрүүлэхийг нь болиулж чадах болов уу гэдгийг туршсан байна. Судалгааны дүнд  хүүхдүүдийн 40% нь хумсаа мэрэхээ больсон ч туршитын үеэр хөвгүүд үнэхээр унтаж байсан уу гэх асуулт гарч ирж байна.



Одой хүн
Парацельс нь XV зууны үед амьдарч байсан эмч юм. Тэрээр сэтгэл судлал болон хордлогын талаар шинжлэх ухаан дээр илүү ажилладаг байжээ. Парацельс “далд ухамсарт нөлөөлөх” гэдгийг анагаахын  салбарт ашигласан анхны хүн юм. Түүний туршилтуудаас хамгийн сонирхолтой нь одой хүн бүтээх байсан бөгөөд хүний өндгөн эсийг моринд суулгаж, тухайн морийг хүний цусаар хооллодог байсан байна. Мэдээж энэ судалгаанд тодорхой үр дүн гараагүй.



Нас барсан хүнийг амилуулах
Калифорнийн Их Сургуулийн оюутан Роберт Э.Корниш 18 насандаа Их сургуулиа онц дүнтэй төгсөж, 22 насандаа докторын зэрэг хамгаалсан байна. Тэрээр нас барсан хүнийг амилуулах тал дээр ажиллаж эхэлжээ. 1930 онд Корниш үхсэн амьтдыг амилуулах оролдлого хийсэн аж. Корниш амьтдын цусны эргэлтийг сайжруулахын тулд тэднийг савлуур дээр савлаж, савлах зуураа адреналин болон цусны бүлэгнэлтийг зогсоох бодис хийсэн байна. Харин амь орсон амьтад нь сохор, тархины өвчтэй ер нь ямар нэг согогтой болж байсан бөгөөд төд удалгүй дахин үхдэг байжээ.



Сүнсний жин
Америкийн эмч Дункан Макдугалл 20-оод оны эхэн үед сүнс жинтэй байдаг гэх онолыг гаргасан байна. Тэр хэлэхдээ хүнээс сүнс нь зайлсан тохиолдолд жин нь багасдаг гэжээ. Дункан 6 хүн дээр туршилт хийсэн бөгөөд нас барахын өмнө болон нас барсны дараа тухайн хүмүүсийн жинг үзэхэд сүнс 21 грамм жинтэй болохыг тогтоосон байна. Гэхдээ түүний энэ баталгаа шинжлэх ухаанд төдийлөн амжилт олоогүй юм.



Зүрхээ цоолсон нь
1929 онд Германы мэс заслын эмч Вернер Теодор Отто Форсман дадлагын оюутан байсан ч өөр дээрээ хийсэн туршилтын дүнд аль хэдийн дэлхий даяар алдартай болсон байжээ. Тэрээр өөртөө хэсэгчлэн мэдээ алдуулах тариа хийж, гарныхаа судсаар зүрх рүүгээ катетер хийсэн байна. Харин энэ туршилтын дараа түүнийг ажлаас нь халсан байна. 1956 онд Вернерт зүрхний катетерын тал дээр нээлт хийсэн хэмээн үзэж Нобелийн шагнал өгчээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()