Авсандаа сэрж, ахин амилсан хүмүүсийн аймшигт түүх

1705 онд биеийн халуунаа дийлэлгүй нас барсан Маргори Макгол бүсгүйг халдварт өвчин бусдад тарааж болзошгүй гэж үзэн нэн даруй оршуулжээ. Харин бүсгүйг оршуулсан орой хэсэг дээрэмчид түүний хуруунд байсан үнэтэй бөгжийг авахаар булшийг ухаж  хурууг нь огтлох үед нас барсан гэгдэж байсан Маргори гэнэт амилсан байна.

Авсандаа сэрж, ахин амилсан хүмүүсийн аймшигт түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Зарим хүмүүс дээрэмчид бүсгүйг гэнэт ухаан орсонд цочирдон зүрх хаагдаж үхсэн гэцгээдэг бол зарим нэгэн тэднийг тосгоноос дүрвэн дахин дээрэм хийлгүйгээр амьдарсан гэцгээдэг. Харин Маргоригийн хувьд амь орсон даруйдаа гэртээ харьсан ба түүнийг харсан нөхөр нь цочролд орж нас барснаар бүсгүй өөр хүнтэй гэрлэжээ. Тэрээр дахин гэрлэж үр хүүхэдтэй болсон ба албан ёсоор 1760 онд нас барсан гэж бүртгэгджээ. Мөн түүний булшны чулуун дээр “Нэг амьдарч, хоёр оршуулав” гэж бичсэн байдаг байна. Ингээд та бүхэндээ Маргоригийн адил авсандаа орсны дараа амилсан 10 бодит түүхийг хүргэе.

 

1 Эсси Данбэр

1915 онд Эсси Данбэр гэх бүсгүй таталтын улмаас амьсгал хураажээ. Түүнийг маргааш өглөөнийх нь 11 цагт оршуулсан ба төрсөн эгч нь Эссиг эцсийн удаа харахыг хүссэн тул хажуугийн хотоос ирж салах ёс гүйцэтгэх хүртэл нь оршуулгын түр хойшлуулжээ. Харамсалтай нь Эссигийн эгч дэндүү удсан тул гэр бүлийнхэн нь оршуулах ёслолыг эхлүүлэв. Бүсгүйг ирэхэд дүүг нь австай нь хамт газарт булах гэж байсан бөгөөд эгчийнх нь хүсэлтээр сүүлчийн удаа авсыг нээхэд Эсси амь орж инээмсэглэсэн гэдэг. Үхлээс эргэн ирсэн Эссигийн талаар хотын хүн бүр сонсож ихээхэн шуугиан дэгджээ. Бүтэн жил өнгөрсөн ч түүнийг амилсан зомби гэх хүмүүс цөөнгүй байв. Гэсэн хэдий ч Эсси эсэн мэнд аж төрсөөр 1955 онд нас баржээ. 

Эсси Данбэр

2 Мэтью Уалл

1571 оны 10 дугаар сарын 2-нд талийгаач Мэтью Уаллийг эцсийн замд нь үдэхээр сүм рүү авч явжээ. Гэтэл авсыг өргөж байсан хүмүүсийн нэг нь нойтон навчин дээр халтирч хөл алдсанаар, авс хүчтэй доргиж залууг гүн нойрноос сэрээж амь оруулсан байна. Ийнхүү бурхны оронд залрах шахсан залуу эр тус явдлаас хойш яг нэг жилийн дараа хуримаа хийсэн байдаг. Тэрээр эрүүл энх амьдарсаар нас барсан ба өөрийн гэрээслэлдээ сүмийн хонхыг оршуулах ёслол буюу хожим нь гэрлэх ёслол болсон 10-р дугаар сарын 2-ны өдөр цохидог байхыг хүсчээ. Үүнээс хойш сүмийн хонхыг жил бүрийн 10 сарын 2-ны өдөр цохидог болсон түүхтэй.

Мэтью Уалл

3 Хатагтай Бланден

Хэмпширийн иргэн хатагтай Бланден нас барсан хэмээгдсэн ч өөрийн авсанд хоёр дахь удаагаа амилсан нэгэн. 1674 оны 7 дугаар сарын 15-ны өдөр өвчний улмаас нас барсан хатагтай Бландений зүрх нь цохилохоо больсон тул албан ёсоор нас барсан хэмээн зарлажээ. Гэтэл оршуулгын газрын ойролцоо тоглож байсан хэсэг хүүхдүүд түүний авснаас чимээ гарч байгаа тухай мэдэгдсэнээр бүсгүйн цогцсыг нээж үзэхээр болжээ. Хэдийгээр авсыг нээхэд бүсгүй урьдын адил амьсгал хураасан байсан ч шинээр үүссэн шарх сорив нь түүнийг авснаас гарах гэж оролдсоныг гэрчилж байв. Нарийн шинжилгээний явцад түүний биед шинэ соривууд үүссэн нь тогтоогдсон ба уруулаа цус гартал нь хазсан байсныг ч мөн илрүүлжээ. Харин оршуулгын газрын манаач ямар ч чимээ сонсоогүй гэж мэдэгдсэн ч түүнд итгэх хэн ч байсангүй. 

Хатагтай Бланден

4 Нэргүй охин

1850-иад оны үед Өмнөд Каролинагийн Эдисто арал дээр аялж явсан нэгэн нэр нь үл мэдэгдэх охин хоолойн сахуу өвчний улмаас нас баржээ. Оршуулах ёслолыг түүнийг өвчнийг тараахгүйн тулд нэн яаралтай хийсэн ба  нутгийн айлын ойролцоо орших бунханд оршуулсан байв. Жилийн дараа нэгэн гэр бүл Иргэний дайнд алдсан хүүгээ эцсийн замд нь үдэхээр бунханыг онгойлгох үед охины араг яс хаалганы дэргэдээс олдсон ба охин амь орж бунхнаас гарахыг оролдсон нь илт байсан гэдэг.

Нэргүй охин

5 Маргарет Мэгги Диксон

1721 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Маргарет Мэгги Диксон гэх бүсгүйг бие давхар байдлаа нуун дарагдуулсан хэргээр дүүжилжээ. Эдинбургийн бүсгүй нөхрөөсөө салсны дараа нэгэн дэн буудалд ажилд орсон ба эзнийхээ хүүтэй хайр сэтгэлийн холбоотой тогтоож хүүхэдтэй болсон ч улмаар ажилдаа үлдэхийн тулд бие давхар гэдгээ нуухаар шийджээ. Бүсгүй хэдийгээр хүүхдээ төрүүлсэн ч хүүхэд хэтэрхий сул дорой байснаас удалгүй нас барсан байна. Нууцаар тээж төрүүлсэн хүүхдээ Маргарет албан ёсоор оршуулж чадаагүй бөгөөд цогцсыг нь голд урсгаж орхижээ. Гэтэл тэр орой нь голын эргээс хүүхдийн цогцос ч олдож бүсгүй ч холбоотой болох нь тогтоогдов. Ингээд Маргаретийг нууцаар хүүхэд тээж төрүүлсэн хэрэгт буруутгаж дүүжлэх ялаар шийтгэсэн юм. Түүнийг амьсгал хураасны дараа авсанд хийж оршуулгын газар луу явж байх зуур гэнэт ухаан орж тэрээр амилсан байна.

Маргарет Мэгги Диксон

6 Үл мэдэгдэх Франц цагдаа

1889 оны 3 дугаар 7-нд хэвлэгдсэн Пресс Демократ сонинд нэгэн Франц цагдаа хэт их төмсний коньяак уусны улмаас нас барж улмаар бараг хагас амьсгаатай байхдаа булшлагдахад хүрсэн талаар нийтэл гарчээ. Франц цагдаагийн гэнэтийн үхэл түүний оршуулах ёслолоор үргэлжилсэн ба түүний авсыг яг булахын өмнө залуу амилж авсыг нээхийг шаардаж эхэлсэн байна. Авсыг өргөж байсан хүмүүс байдаг чадлаараа хурдан нээсэн ч Франц цагдаа толгойгоо хүчтэй цохисны улмаас бүр мөсөн харамсалтайгаар нас баржээ. 

Үл мэдэгдэх Франц цагдаа

7 Элианор Мархэм

1894 онд Нью-Йоркийн Спракерс тосгоны иргэн Элианор Мархэмийн зүрхний үйл ажиллагаа доголдсоны улмаас тэнгэрт хальж эмнэлгийн зүгээс нас барсан гэрчилгээг нь хүртэл гаргажээ. Оршуулах ёслолыг 2 өдрийн дараа хийсэн ба түүнийг машинаар зөөж байх үед гэнэт ухаан орсон байна. Элианор энэ бүх хугацаанд комонд байсан ба болсон бүх үйл явдлыг нэг бүрчлэн сонсож, санаж байгаагаа ч хэлсэн гэдэг.

Элианор Мархэм

8 Нэр нь үл мэдэгдэх 3 настай хүү

1913 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хатагтай Ж.Бурнейн 3 настай хүүг оршуулах ёслол болжээ. Оршуулгын үеэр хүү гэнэт ухаан орж босч суужээ. Үүнийг харсан 81 настай эмээ нь гүн цочролд орж зүрх нь хаагдсан гэдэг.

Нэр нь үл мэдэгдэх 3 настай хүү

9 Октавиа Хатчер

1891 оны нэгдүгээр сард Жэймс болон Октавиа Хатчер өөрсдийн ганц хүүгээ алдсан байна. Хүүгийнхээ үхэлтэй эвлэрч чадахгүй байсан эх нь орноосоо өндийхгүй байсаар комд орж удалгүй эмч нар түүнийг нас барсан хэмээн дүгнэжээ. Удалгүй бүсгүйг оршуулсан хэдий ч ойролцоох тосгонуудад нас барсан гэж зарлагдаад байсан хүмүүс үнэндээ нэг төрлийн нисдэг амьтанд хазуулсны улмаас унтаа хэлбэрийн комд орж удалгүй сэргэж байгаа талаар бүсгүйн гэр бүл олж мэджээ. Ингээд Октавиагийн гэр бүлийнхэн ч мөн бүсгүйг амьд байж магадгүй гэж үзэн булшыг нээсэн боловч оройтсон байлаа. Бүсгүй хэдийнээ амилсан ч авснаасаа гарч чадахгүй байсаар амьсгал хураасан байв. Тэрээр булшнаас гарах гэж маш их хичээсэн байсан ул мөр нь ил харагдах тул гэр бүлийнхэн нь асар их харамсан түүнд зориулан хүүхдээ тэвэрч зогсох бүсгүйн хөшөөг босгожээ. 

Октавиа Хатчер

10 Мадам Бобен

1901 оны 11 дүгээр сарын 16-нд Сенегалаас Францын Пауилацинд ирсэн хатагтай Бобен чичрэг өвчний улмаас бие ньхөшиж, царай нь цонхийсоор улмаар амьсгал хураасан байна. Ингээд бүсгүйн өвчнийг бусдад халдварлахаас сэргийлж нэн даруй оршуулах ёслолыг хийсэн бол түүнийг асарч байсан асрагчийн хэлснээр хатагтайн бие бүлээн байсан гэжээ. Үүгээр зогсохгүй биеийн булчингууд нь чичрэхийг хүртэл мэдэрсэн гэдгийг хэлээд хатагтайг амьдаар нь оршуулсан байж болзошгүй гэсэн байна. Ингээд хатагтайн эцэг охиноо дахин шалгахыг хүсчээ. Гэтэл хайртай охин нь өвчний улмаас амьсгал хураах нь битгий хэл бүр авсандаа хүүхэд төрүүлсэн байсныг нь олж мэдээд амьдаараа булшлагдсаныг ойлгожээ. 

Мадам Бобен

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()