ХООЛОНДОО

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Амталсан үхрийн хавирга хэрхэн шарах вэ?

Амралтын өдрүүд дуусч, даваа гараг болж ажлын шинэ долоо хоног ийнхүү эхэллээ. Судалгаагаар хүмүүсийн хамгийн их ядарч, стрессдэг өдөр нь “даваа” гараг гэнэ. Тиймээс бид та бүхэндээ ажил болон хичээлийн стрессийг тань тайлах амтат зоог бэлтгэх хялбар аргыг хүргэе. Хийхэд тийм ч хэцүү биш бөгөөд ядаргааг тань тайлна гэдэгт итгэлтэй байна.

Амталсан үхрийн хавирга хэрхэн шарах вэ? Хадгалах
2015-10-19, 20:12

Стүжин гэртээ хийж сурцгаая!

Шинэ жилийнхээ ширээг чимэх содон бєгєєд хямд тєсєр зуушыг та хайж байгаа бол, манай энэхvv зєвлєгєєнд анхаарлаа хандуулна уу. Студень буюу бидний нэрлэж заншсанаар стуужин хэмээх хvн бvхний идэх дуртай бvтээгдэхvvнийг хэрхэн єєрийн гараар хийж болохыг танд дэлгэрэнгvй бєгєєд маш ойлгомжтойгоор зааж єгье. Заавал баяраар гэлтгvй, дэлгvvрт байдаг чамгvй vнэтэй энэ идээг єєрєє хийгээд сурчихвал хичнээн аштайв дээ. Ингээд дэлгэцэндээ ойртон суугаад, дуртай идээгээ хэрхэн єєрєє бэлдэж, баярын ширээгээ чимэж болохыг сонирхоорой. Энд єєрийн гараар гэртээ хийж vзсэн хvний зєвлєгєєг маш энгийнээр толилуулсан тул уншигч танд илvv ойр байх болов уу. Санасныг бодвол амархан юм гээч.

Стүжин гэртээ хийж сурцгаая! Хадгалах
2009-12-26, 21:20

Таныг хамгийн их таргалуулдаг хоол хүнс

Зөв хооллох нь өнөө цагт хамгийн чухал зүйл болж хувирсан. Гэтэл бид биеэ сэргээж, эрч хүчээ нэмэгдүүлэх зорилгоор төрөл бүрийн хоол хүнс хэрэглэдэг боловч, энэ нь энергиэр цэнэглэхийн хажуугаар, жинг ихээр нэмэгдүүлж, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Бид өнөөдөр та бүхэндээ биеийн эрч хүчийг нэмэх ч, таныг их хэмжээгээр таргалуулдаг хоол хүнсүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. Та энэхүү мэдээллээс санаа авч, эрүүл зөв хооллохыг хичээгээрэй. 

Таныг хамгийн их таргалуулдаг хоол хүнс Хадгалах

Зөвхөн мэргэжлийн тогооч нарын мэддэг 14 заль

Хоол иддэггүй хүн гэж үгүй. Мөн хоол хийж үзээгүй хүн ховор болов уу. Тэгвэл таны хийсэн хоол хэр амттай болдог вэ? Бүгдийг яг жорын дагуу хийсэн ч, нэг л болж өгөхгүй байна уу? Тийм бол та бидний бэлтгэсэн мэдээг уншаад үзээрэй. Таны гал тогоонд ихээхэн хэрэг болох энгийн атлаа чухал аргуудыг хүргэж байна.

Зөвхөн мэргэжлийн тогооч нарын мэддэг 14 заль Хадгалах
2017-02-11, 11:03

Битүү чанагчинд хийж болох өег хоолнууд

Та бүхэндээ нартай сайхан өдрийн мэндийг хүргэе. Зуны налгар өдрүүд нэгэнт дуусч, сэрүүн намар хаяанд иржээ. Хүйтэн өдөр гэр бүлийнхэнтэйгээ халуун хоол идэх шиг жаргал гэж үгүй. Иймд та бүхэндээ битүү чанагчинд хийж болох өег, илчлэг сайтай хоолнуудыг хэрхэн хийх талаар хэрэгтэй мэдээллэл дуулгахаар бэлтгэлээ. Ингээд хоолны жоруудтай танилцъя. 

Битүү чанагчинд хийж болох өег хоолнууд Хадгалах

Өндгөөр хийж болох амтат хоолнууд

Өндөг нь уураг, шим тэжээл ихтэй тул хүн бүрийн хувьд тэргүүн сонголт байх нь гарцаагүй. Харин үүгээр хэрхэн амт чанар сайтай хоолнууд хийж болох талаар та мэдэх үү? Бид шарж, чанаж, хуурга, омлет зэргийг хийж идэхээс өөрөөр бол барагтай л бол ашигладаггүй билээ. Иймд өнөөдөр өндгөөр хийж болох амтат хоолнуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Өндгөөр хийж болох амтат хоолнууд Хадгалах

Гэртээ 5 төрлийн амтат пицца хийх арга

Та бүхнийхээ долоо хоног бүрийн ням гарагт зориулан сонирхолтой хоолны жор хүргэдэг уламжлалтай билээ. Энэ удаад, 5 өөр төрлийн пиццаны жорыг хүргэхээр бэлтгэсэн бөгөөд энэ нь энгийн нэгэн пицца биш тун ч өвөрмөц болоод тансаг сайхан амттай юм. Ингээд хамтдаа пиццагаа хийцгээе.

Гэртээ 5 төрлийн амтат пицца хийх арга Хадгалах

Гэртээ хүнсний ногоо хэрхэн тарих вэ?

Хаврын дулаан урь орж, цаг наашлаад л, ногоо тариалахад ч тун тохиромжтой нөхцөл бүрдээд үнэхээр сайхан байна. Гэрийн нөхцөлд ногоо тариалмаар байгаа ч цаг зав хомс, талбай байхгүй гэж бодож байна уу? Санаа бүү зов. Дандаа л хүнсний дэлгүүрээс чанартай чанаргүй ногоо авч байхаар энэ жилээс гэртээ эсвэл хашаандаа ногоо тариалж эхэлбэл ямар вэ? Нарлаг сайхан Монгол оронд минь ногоо тариалах ямар ямар боломжууд байгааг доорхи мэдээллээс хараарай.

Гэртээ хүнсний ногоо хэрхэн тарих вэ? Хадгалах
2016-03-28, 11:00

Сэрэмжлүүлэг: "Сүши" идсэн залуугийн бие шимэгч хорхойгоор дүүрсэн байжээ

Нэгэн хятад залуу гэдэс нь ихээр өвдөж, арьс нь загатнасны улмаас эмчид ханджээ. Гэтэл түүний биеэр гэдэсний шимэгч туузан хорхой битүү тарсан байжээ. Эмч нар үүнийг загасны түүхий мах их хэмжээгээр идсэнтэй холбоотой гэж оношилсон байна. Энэ мэт гэдэсний шимэгчээс үүдсэн өвчлөл ихээр гарах болсон бөгөөд үүний хамгийн гол шалтгаан нь сүшинд дурлагсдын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа явдал ажээ. Та бүхэндээ сэрэмжлүүлэг болгох зорилгоор уг залууд юу тохиолдсон талаар хүргэе.

Сэрэмжлүүлэг: "Сүши" идсэн залуугийн бие шимэгч хорхойгоор дүүрсэн байжээ Хадгалах
2018-04-04, 11:17

Шорлогны махыг хэрхэн амтлах вэ?

Зун цаг ирснээр гэр бүл, найз нөхдийн хамтаар зуслан эсвэл байгалийн сайханд амарч зугаалах цаг аль болох их гаргахыг бидэнд сануулж буй хэрэг. Мэдээж ийм амралт, зугаалгыг шарсан махгүйгээр, тэр тусмаа шорлоггүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Ингээд та бүхэндээ шорлогны махыг хэрхэн амтлах тухай сонирхолтой зөвлөгөөг хүргэж байна.

Шорлогны махыг хэрхэн амтлах вэ? Хадгалах
2015-08-02, 17:57

Жингээ хасахаар шийдсэн бол эдгээрийг хамтад нь идээрэй!

Сүүлийн үед хүмүүст хамгийн ихээр тулгамдаж буй асуудлуудын нэг бол яахын аргагүй таргалалт билээ. Турж, жингээ хасахын тулд янз бүрийн арга хэрэглэж байгаа ч, үр дүн муутай байх нь бий. Ингээд хамтад нь идээд, жингээ хасах боломжтой хоол хүнсийг танилцуулж байна. 

Жингээ хасахаар шийдсэн бол эдгээрийг хамтад нь идээрэй! Хадгалах

Яг одооноос эхлэн эдгээр хоол хүнсийг бүү идээрэй! Яагаад гэвэл...

Төрөл бүрийн хоол хүнс үйлдвэрлэдэг компаниуд бидэнд бүтээгдэхүүнээ сурталчлахдаа "Сахаргүй", "Байгалийн гаралтай", "Органик" гэсэн үгнүүдийг түлхүү ашигладаг билээ. Гэвч үнэн хэрэгтээ бидний өдөр тутмын амьдралдаа авч, хэрэглэж буй хоол хүнс нь эрүүл мэндэд асар их хор хөнөөлтэй байдаг аж. Иймд бид таны сайн сайхан амьдралын төлөө одооноос идэхээ болих ёстой 7 бүтээгдэхүүнийг хүргэхээр бэлтгэлээ. 

Яг одооноос эхлэн эдгээр хоол хүнсийг бүү идээрэй! Яагаад гэвэл... Хадгалах