Таны төдийлөн мэдэхгүй улсуудын тухай сонирхолтой баримтууд

Бидний амьдарч буй дэлхий ертөнц гэдэг өөрөө агуу зүйл билээ. Хэдийгээр өнөө үед цахим сүлжээгээр  дэлхийн улс орны талаар сонирхолтой мэдээллүүдийг хангалттай олох боломжтой ч ихэнх хүний сонсож ч байгаагүй маш олон жижиг орнууд байдаг гэнэ. Ингээд тэдгээр жижигхэн бөгөөд сонирхолтой улс орнуудын талаар мэдээллийг хүргэе.

Таны төдийлөн мэдэхгүй улсуудын тухай сонирхолтой баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Кирибати – Бөмбөрцгийн бүх хагаст нэгэн зэрэг оршдог цорын ганц орон

Кирибатигийн газар нутагт Номхон далайгаар тархсан жижиг арлууд багтдаг юм. Номхон далай нь бөмбөрцгийн дөрвөн хагасыг нэгэн зэрэг эзлэн оршдогийн адил Кирибати ч гэсэн хойд болон өмнөд, баруун болон зүүн хагаст нэгэн зэрэг оршдог юм байна.

Кирибати – Бөмбөрцгийн бүх хагаст нэгэн зэрэг оршдог цорын ганц орон

2 Ниуэ улс зоосон дээрээ киноны баатруудыг хэвлэдэг

Энэхүү улс нь Номхон далайн төв хэсэгт оршдог бөгөөд 1200 хүн амтай. Ниуэг дэлхийн хамгийн алслагдмал төрт улс гэхэд болно. Тэд өөрийн гэсэн зоосыг үйлдвэрлэдэг бөгөөд эдгээр зоосны дунд Диснейн зурагтай зоос байх нь ч бий. Хамгийн ховор зоос нь 40 мянган доллар хүрэх магадлалтай.

Ниуэ улс зоосон дээрээ киноны баатруудыг хэвлэдэг

3 Этиопчууд биднээс 7 жилээр хоцорч яваа

Этиопид бидний хэрэглэдэг Григорийн цаг тооллоос 7 жилээр хожигдож явдаг өөрийн гэсэн хуанлиг ашигладаг байна. Этиопийн хуанлигаар бол одоо тэнд 2012 он болж байгаа юм. Энэхүү хуанли 16-р зууны үед Этиопчууд Есүсийн төрсөн жилийг өөрсдийнхөөрөө тооцоолсноор үүсчээ.

Этиопчууд биднээс 7 жилээр хоцорч яваа

4 Улсынхаа нутаг дэвсгэрт зүлэг ургуулах боломжгүй учир Гренланд ФИФА-д элсэх боломжгүй.

Данийн эзэмшил Гренландын нутаг дэвсгэрийн ихэнх нь битүү мөсөөр хучигдсан бөгөөд хөрс нь мөнх цэвдэгтэй учир хөл бөмбөгийн талбайд зориулан өвс ургуулах боломжгүй байдаг гэнэ. 

Улсынхаа нутаг дэвсгэрт зүлэг ургуулах боломжгүй учир Гренланд ФИФА-д элсэх боломжгүй.

5 Науруд нийслэл хот гэж байхгүй.

Науру улс нь албан ёсны нийслэл хотгүй байдаг. Хэдийгээр Ярен хотод төрийн бүх байгууллагууд  байдаг хэдий ч  энэхүү хотыг нийслэл хот гэж тооцдоггүй байна.

Науруд нийслэл хот гэж байхгүй.

Түүнчлэн Науру нь дэлхийн хамгийн их таргалалттай орон юм. Учир нь энэхүү улсад түргэн хоол нэлээд алдартай. Науругийн хүн амд илүүдэл жинтэй иргэдийн эзлэх хувь 71 байдаг.

6 Үндэсний интернэт домэйн болох .tv-ийн эрхийг Тувалу улс 50 сая доллараар заржээ

Хэдийгээр 50 сая доллар бага мөнгө биш ч улс орны санхүүгийн байдал асуудалтай хэвээр байгаа гэнэ.

Үндэсний интернэт домэйн болох .tv-ийн эрхийг Тувалу улс 50 сая доллараар заржээ

7 Хамгийн "өнчин" мод Нигер улсад байсан

Тенер нэртэй энэхүү хуайс мод нь дэлхий дээрх хамгийн тусгаарлагдмал мод байсан гэдгээрээ алдартай. Нигер улсын нутагт, Сахарын цөлийн бүст орших уг модонд хамгийн ойр байрлах өөр мод руу очъё гэвэл 400 км явах шаардлагатай аж. Олон жилийн турш аянчид энэхүү модыг зүг чиг тодорхойлох зорилгоор ашигладаг байсан гэнэ. Гэвч 1973 онд нэгэн согтуу жолооч уг модыг дайран унагасан байна.

Хамгийн "өнчин" мод Нигер улсад байсан

8 Микронезийн нэгэн арал дээрх чулуунуудыг валют гэж тооцдог

Микронезийн холбооны улсад Номхон Далайгаар тархсан жижиг арлууд багтдаг. Эдгээр арлуудын нэг болох Яп нь цаасан мөнгөн тэмдэгт ашиглахын оронд диск хэлбэртэй аварга шохойн чулууг ашигладаг бөгөөд тэдгээрийг Раи гэж нэрлэдэг аж. Эдгээр ховор, үнэтэй чулууг тээвэрлэхэд хэцүү байдаг учир худалдан авалтыг аман хэлэлцээгээр хийдэг аж.

Микронезийн нэгэн арал дээрх чулуунуудыг валют гэж тооцдог

9 Гватемалын засгийн газар нь 23 хэлийг албан ёсны хэл гэж тооцдог

Хүн амын 40% нь мам, кекчи, киче гэх мэт хэлээр ярьдаг байна.

Гватемалын засгийн газар нь 23 хэлийг албан ёсны хэл гэж тооцдог

10 Бутан улсад Аз жаргалын яам бий

1973 онд Бутанд "Үндэсний Нийт Аз Жаргал"-ыг тооцоолох журмыг гаргасан бөгөөд эрх баригчид энэ нь хүн амын амьдралын түвшинг тодорхойлоход хамгийн хэрэгтэй зүйл гэж үзсэн аж.

Бутан улсад Аз жаргалын яам бий

11 Шашин шүтдэггүй иргэдийн тоогоор Эстони улс тэргүүлдэг

Gallup Institute-ийн хийсэн судалгаан дээрх "таны амьдралд шашин шүтлэг чухал байр суурь эзэлдэг үү" гэсэн асуултад нутгийн хүн амын 14% нь л тийм гэж хариулсан байна.

Шашин шүтдэггүй иргэдийн тоогоор Эстони улс тэргүүлдэг

12 Сан-Марино нь нэг хүнд ноогдох автомашины тоогоороо тэргүүлдэг

Хэдийгээр Сан-Мариногийн газар нутаг төдийлөн том биш хэдий ч мянган иргэнд 1139.06 машин ноогддог байна.

Сан-Марино нь нэг хүнд ноогдох автомашины тоогоороо тэргүүлдэг

13 Папуа Шинэ Гвиней нь дэлхийн хамгийн олон хэлтэй улс

Дэлхий дээрх нийт хэлний 12%-иар нь Папуачууд ярилцдаг.

Папуа Шинэ Гвиней нь дэлхийн хамгийн олон хэлтэй улс

14 Лихтенштейнд хиймэл шүдний томоохон үйлдвэр байдаг

Ердөө 40 мянган хүн амтай энэ улсад 2010 онд 60 сая хиймэл шүд үйлдвэрлэгдсэн байна.

Лихтенштейнд хиймэл шүдний томоохон үйлдвэр байдаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()