ХООЛОНДОО

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Вьетнамчууд юу иддэг вэ?

Вьетнам улс нь хоолны эрэлт, нийлүүлэлтээрээ дэлхийд дээгүүр байранд бичигддэг. Учир нь тус улсад байхгүй хоол гэж үгүй. Амт чанар, эрүүл ахуй талаасаа ч тэр хүмүүсийн сэтгэлд нийцдэгээрээ алдартай юм. Ингээд та бүхэндээ Вьетнам улсын хоолны соёл, олон төрлийн амтат зууш, тэрчлэн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөний талаар цогц мэдээ мэдээллийг бэлтгэлээ.

Вьетнамчууд юу иддэг вэ? Хадгалах

Ургамлын тос бидний биед хэрхэн нөлөөлдөг вэ?

Бид өдөр тутамдаа ургамлын тосыг хэрэглэж, хоолоо бэлтгэдэг. Харин таны хэрэглэдэг тос эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг та мэдэх үү? Сүүлийн жилүүдэд, маш олон эрдэмтэд ургамлын тосыг судалж, биед ашигтай болон сөрөг талуудыг нь гаргаж ирэх болсон. Тэгвэл хамтдаа ургамлын тос нь бидний биед хэрхэн нөлөөлдөг болохыг олж мэдэцгээе. 

Ургамлын тос бидний биед хэрхэн нөлөөлдөг вэ? Хадгалах

Гэрийн нөхцөлд “Рафаелло” чихэр хийх хялбар арга

Бид бүхний амтархан идэх дуртай, кокс жимсний бүрмэлтэй, самартай, аманд ороод л хайлах цагаан кремтэй “Rafaello” чихэр дэлгүүрүүдэд том жижиг, янз бүрийн савлагаатайгаар, бас болоогүй тийм ч хямд биш зарагддаг. Тэгвэл та бүхэндээ бид рафаелло чихрийг гэрийн нөхцөлд хэрхэн амтлаг сайхнаар хийх хялбар аргыг, жор орцын хамт хүргэж байна. Амралтын өдөр ч тохиож байна, та бүхэн хайртай хүмүүстээ амтат дессерт бэлдэж өгөөрэй.

Гэрийн нөхцөлд “Рафаелло” чихэр хийх хялбар арга Хадгалах
2016-02-27, 16:40

Амьд амттангууд

Хавчийг амьдаар нь шарж, боловсруулдаг учраас хүмүүс идэхгүй байх нь элбэг. Харин үхсэн хавчийг боловсрулах нь биед хортой байдаг гэнэ. Учир нь ийм тохиолдолд маш их хэмжээний нян ялгардаг байна. Зарим тохиолдолд хэрвээ хавчнуудыг зөв аргаар боловсруулбал тэд өвчин мэдэрдэггүй гэх яриа ч бий. Тэгвэл та хоол захиалтал тэр хоолонд тань амьд амьтан байна гээд төсөөлөөд үз дээ.
Амьд амттангууд Хадгалах
2013-03-18, 22:26

Өвлийн улирал идэхэд тохиромжтой өег хоолнууд

Амттай сайхан хоолонд дургүй хэн байх билээ? Аз жаргалтай гэр бүлийн нууц нь сайхан хоолонд оршдог байж ч мэдэх юм. Өдөр болгон ямар хоол хийхээ мэдэхгүй толгой гашилгаж суудаг хүмүүс интернэт гэгчийн ачаар олон амтат хоолны жор мэддэг болсон ч, та доорхи хоолнуудыг мэдээд авчихсан байхад илүүдэхгүй. Ингээд хүйтний улиралд тохирсон олон төрлийн махтай хоол бэлтгэх аргуудыг та бүхэндээ толилуулъя. 

Өвлийн улирал идэхэд тохиромжтой өег хоолнууд Хадгалах
2016-12-03, 17:50

Япон цагаан будааны тухай сонирхолтой баримтууд

Цагаан будаа бол Японы өдөр тутмын байнгын хэрэглээ билээ. Харин яагаад заавал Япон цагаан будааг ашигладаг талаар нь хүн бүр төдийлөн мэдэхгүй. Япон цагаан будааны хувьд наалданги чанар сайтай, ялзардаггүй, хэлбэр нь огт алдагддаггүй гээд давуу тал ихтэй гэнэ. Ингээд Япон цагаан будааны талаар сонирхолтой баримтаас хүлээн авцгаая.
Япон цагаан будааны тухай сонирхолтой баримтууд Хадгалах
2014-02-18, 23:03

Гэрийн нөхцөлд хэрхэн амттай “Стейк” хийх вэ?

Стейк буюу үхрийн шарсан гол махыг ихэвчлэн ресторануудад хийж, үйлчилдэг. Тэгвэл бид яагаад өөрийн гараар дотны хүмүүстэй "сюрприз" барьж болохгүй гэж? Ингээд та бүхэндээ зориулан гэрийн нөхцөлд хэрхэн стейк хийх хялбархан аргыг хүргэж байна. Доорх зааврын дагуу стейк хийж, хайртай хань, үр хүүхдүүдээ баярлуулаарай.

Гэрийн нөхцөлд хэрхэн амттай “Стейк” хийх вэ? Хадгалах
2016-01-03, 19:34

Гурвалжин будааг хэрхэн амталж идэх вэ?

Өнөө үед хүмүүс эрүүл мэндээ бодож, хагас боловсруулсан үр тариа, тэр дундаа гурвалжин будааг түлхүү хэрэглэх болжээ. Учир нь энэ нь хүний биеийн сахарын хэмжээг тэнцвэржүүлж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд сайнаар нөлөөлдөг. Мөн турахыг хүсэж буй хүмүүс түгээмэл хэрэглэдэг юм. Тэгвэл энэхүү гайхамшигтай будааг өдөр тутамдаа хэрхэн амталж, хүнсэндээ хэрэглэх талаар сонирхолтой мэдээллийг хүргэе.

Гурвалжин будааг хэрхэн амталж идэх вэ? Хадгалах

Биеийн хэлбэртээ тохируулан хэрхэн зөв хооллох вэ?

Бид ихэвчлэн биеийнхээ хэлбэрт анхаарал тавихаас илүүтэйгээр хэрхэн таарч, тохирсон хувцас худалдан авах вэ гэдэгт илүү ач холбогдлыг өгдөг. Биеийн хэлбэр нь таныг ямархуу төрлийн хүн бэ гэдгийг бус, харин ямар хоол унд идэж, уух ёстой болохыг илэрхийлдэг аж. Тийм ч үүднээс бид та бүхэндээ хэрхэн биеийнхээ галбирт тохируулан зөв хооллох тухай сонирхолтой мэдээг хүргэж байна. 

Биеийн хэлбэртээ тохируулан хэрхэн зөв хооллох вэ? Хадгалах

Давсыг хэзээ хийвэл хоол амттай болдог вэ?

Хоол амттай болох эсэх нь давс хэр зэрэг таарсан, давсыг хэзээ хийсэн зэргээс ихээхэн хамаардаг байна. Та магадгүй өмнө нь давсанд нэг их анхаарал хандуулдаггүй байсан байж болох юм. Харин та энэхүү нийтлэлийг уншсанаар хоолыг хэрхэн амттай болгох, давсыг тохируулж хийх тухай илүү ихийг мэдэж авах болно.

Давсыг хэзээ хийвэл хоол амттай болдог вэ? Хадгалах

Ямар жимсийг идэж болохгүй вэ?

Бүхий л төрлийн жимс нь витамин, шим тэжээлээр баялаг байдаг. Гэвч зарим өвчтнүүдэд жимс идэхийг нь хориглодог билээ. Энэ нь тухайн жимсний найрлага, сахарын агууламж зэргээс шалтгаалах нь бий. Мөн тохирсон хэмжээнээс илүү буюу "хэтэрхий их" идэх нь тохиромжгүй байдаг аж.  Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Ямар жимсийг идэж болохгүй вэ? Хадгалах

Эрүүл өглөөний хоол

Сүүлийн үед зөв хооллолтын асуудал нэлээд хөндөгдөж, хүн бүр эрүүл, зөв хооллохыг хүсэх болсон билээ. Энэ нь эрүүл мэндэд тустай төдийгүй таныг урт наслуулах, илүүдэл жингийн асуудалгүй байх гол эх үүсвэр болдог. Тэгвэл хямд аргаар хэрхэн зөв өглөөний хоол бэлдэх талаар хүргэе.

Эрүүл өглөөний хоол Хадгалах
2015-05-21, 22:40