Ямар жимсийг идэж болохгүй вэ?

Бүхий л төрлийн жимс нь витамин, шим тэжээлээр баялаг байдаг. Гэвч зарим өвчтнүүдэд жимс идэхийг нь хориглодог билээ. Энэ нь тухайн жимсний найрлага, сахарын агууламж зэргээс шалтгаалах нь бий. Мөн тохирсон хэмжээнээс илүү буюу "хэтэрхий их" идэх нь тохиромжгүй байдаг аж.  Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Ямар жимсийг идэж болохгүй вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ямар жимсийг идэж болохгүй вэ?

Ямар ч төрлийн жимсийг багахан хэмжээгээр тохируулаад идвэл, биед сөрөг нөлөө үзүүлдэггүй. Гэвч дээр дурдсанаар эмчилгээ хийлгэж байгаа өвчтөн, болон бие давхар эмэгтэйчүүдэд, өвчнөөс нь хамааран тодорхой жимсүүдийг өгөхийг хориглодог байна. Үүнд: бие давхар ээжүүд, цитрусын төрлийн жимсүүд болон шар өнгийн жимснээс аль болох татгалзах хэрэгтэй. Цитрусын төрлийн жимсэнд: лимон, жүрж, апельсин, ананас, киви зэргүүд багтдаг. Энэ нь урагт хүчтэй нөлөөлдөг бөгөөд, бүрэлдэж байгаа ургийг харшилтай болгодог.  Мөн чихрийн шижин өвчтэй хүмүүс усан үзэм, хатаасан жимс, гадил, улаан алим, жүрж, слив, тоор жимсүүдийг идэхдээ болгоомжтой байх хэрэгтэй бөгөөд яасан ч их хэмжээгээр идэж болохгүй. Энэ нь өвчнийг даамжруулах аюултай юм.

Ямар жимсийг идэж болохгүй вэ?

2 "Хэт их" жимс идэх гэдэг нь ямар учиртай вэ?

Хүн өдөрт дунджаар 2-4 ширхэг жимс, эсвэл 1 аяга жимсний цуглуулга идсэнээр өдөрт авах ёстой амин дэмийнхээ хэрэгцээг авч байна гэсэн үг юм. Гэтэл хүн бүрийн хооллох хэв маяг, дуршил өөр учир дээрх хэмжээ нь харилцан адилгүй байх нь бий. Жишээ нь, бүсгүйчүүд жимсийг ихэвчлэн өглөөний цайн дээрээ иддэг гэж үзвэл, зарим хүмүүс оройн хоолон дээрээ иддэг. Өдрийн хэдийд жимсийг идэх нь чухал биш ч гэсэн, та биеийн хүчний ажил, дасгал сургуулилт хийж байгаа нөхцөлд, өдрийн хэмжээнээсээ 1-2 ширхэг жимс илүү идэж болох аж.

Ихэнх жимсэнд, нүүрс ус ихээр агуулагддаг. Нэг ширхэг дундаж хэмжээтэй алим, нэг аяга нэрс, жижгэвтэр гадил жимсэнд 20 гр нүүрс ус агуулагддаг байна. Энэ нь өдөрт авах ёстой амин дэмийг хангалттай нөхдөг аж. Гэвч зохих хэмжээнээс их хэмжээний жимсийг өдөрт идвэл, эсрэгээрээ таргалуулах сөрөг нөлөөтэй гэнэ.

"Хэт их" жимс идэх гэдэг нь ямар учиртай вэ?

3 Хэрхэн тохируулж идэх вэ?

Хүн бүрийн нас, жин, хүйс, физикийн үйл ажиллагаанаас хамааран, хэр их хэмжээний жимс идэх нь харилцан адилгүй байдаг. Эрчүүдийн булчингийн масс нь, эмэгтэйчүүдийг бодоход харьцангуй их учир, илүү их жимс идэх шаардагатай байдаг. Мөн залуу хүмүүс настай хүнийг бодоход илүү хөдөлгөөнтэй, эрч хүчтэй байдаг учир илүү их идэх хэрэгтэй байдаг аж. Бага насны хүүхдэд их хэмжээний жимс өгөх нь эсрэгээрээ таргалуулах, чихрийн шижин өвчин үүсгэх эрсдлийг нэмэгдүүлдэг ажээ. Иймд жимсийг их идэх тусам эрүүл мэнд сайн хэмээн ойлгож болохгүй юм.

Хэрхэн тохируулж идэх вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()