Гурвалжин будааг хэрхэн амталж идэх вэ?

Өнөө үед хүмүүс эрүүл мэндээ бодож, хагас боловсруулсан үр тариа, тэр дундаа гурвалжин будааг түлхүү хэрэглэх болжээ. Учир нь энэ нь хүний биеийн сахарын хэмжээг тэнцвэржүүлж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд сайнаар нөлөөлдөг. Мөн турахыг хүсэж буй хүмүүс түгээмэл хэрэглэдэг юм. Тэгвэл энэхүү гайхамшигтай будааг өдөр тутамдаа хэрхэн амталж, хүнсэндээ хэрэглэх талаар сонирхолтой мэдээллийг хүргэе.

Гурвалжин будааг хэрхэн амталж идэх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Гурвалжин будааг агшаах, жигнэх, чанах гэх мэт маш олон аргаар хүнсэндээ болгож хэрэглэдэг. Эхний арга бол гурвалжин будааг амттай жигнэх арга юм. Өөрийн идэх хэмжээгээр будааг таслан авч, будаагаа далд орох хэмжээний ус хийгээд агшаагчинд жигнэнэ. Ингээд болсон будаан дээрээ чимх давс, бага зэргийн масло, цөцгийн тос хийгээд л бэлэн боллоо. 

2

Агшаахаар зэхэж буй будаан дээрээ ногоон сонгино хэрчиж хийнэ. Дараа нь хатаасан мөөгийг кофе бутлагчаар жижиглэж хийгээрэй. Үүний дараа чанасан өндгийг жижиглэн хэрчээд хийнэ. Мөн бага зэрэг ургамлын тос, давс хийж өгөх нь илүү сайхан амттай болгодог.

3

Гурвалжин будааг сайтар чанаж зөөлрүүлсэн мах, чанасан лууван, буудай, брокли байцаатай хольж идвэл амттай бас өег байдаг. 

4

Мөн гурвалжин будаатай шөл хийж, түүнийгээ хүнсний ногоо, мөөг зэргээр амталж өгөөрэй.

5

Бүх төрлийн хуурганд тохиромжтой тул махан хоолны хачир болгон хэрэглэх боломжтой.

6

Хиамтай хольж идэхэд үнэхээр амттай.

7

Өглөөний цайнд хамгийн тохиромжтой хоол бол гурвалжин будаа юм. Орцондоо масло, цөцгийн тос, сахар, давс зэргийг оруулж өгөөрэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()