Хүчээр гэрлүүлсэн бага насны хүүхдүүд

2016-03-02, 18:31
13,699

Эрт үед л насанд хүрээгүй хүүхдүүдийг сүй тавиулж, эсвэл гүрэн хоорондын эвлэрлийн бэлэг тэмдэг болгон “бэлгэнд” өгч байсан гэж боддог байлаа. Гэвч одоог хүртэл дэлхий даяар 18-аас доош насны, бүр 10-аас доош насны хүүхэлдэйнээсээ ч салаагүй бяцхан охидыг хүчээр гэрлүүлдэг аймшигт ёс байх юм. Хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхэнд ноцтойгоор халдсан ийм аймшигтай явдал гарч байхад бусад нь зүгээр л суугаад байх юм гэж үү?

Хүчээр гэрлүүлсэн бага насны хүүхдүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Сонирхуулахад: Олон улсын судалгаа хөгжлийн төвөөс гаргасан судалгаа, баримтаар Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад 61, Гвинейд 63, Бангладешд 66, Чад улсад 72, Нигерит 75 18-аас доош насны охидыг нэг жилд хүчээр гэрлүүлдэг аж. Ингээд та бүхэнд түүхэнд хамгийн балчир настайдаа гэрлэсэн хүүхдүүдийг товч танилцуулж байна.

5 Нужод Али – 10 нас

Бүх зүйл Йемен улсын замбараагүй хууль дүрэм, хараа хяналтгүй “бохир” байдлаас болжээ. 2008 онд түүнийг 10 настай байхад аав ээж нь нэгэн эрд эхнэр болгон өгсөн байна. Хэдийгээр 10-хан настай байсан ч гэлээ тэрбээр хүйсийн тэгш эрхийн төлөө гайхалтай ишлэлүүд бичиж, дэлхий нийтийн анхаарлыг өөр дээрээ болгон, тухайн улсад тулгараад буй ноцтой байдалд хандуулж чадсан юм. Тэр мөн хуульч болно гэж мөрөөддөг аж. Дашрамд дурьдахад 2020 он гэхэд нийт 140 сая насанд хүрээгүй охид хүчээр гэрлэх төлөвтэй байгаа гэнэ.

Нужод Али – 10 нас

4 Маргарет Бюфорт – 7 нас

Түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн бага насандаа гэрлэсэн охидыг харахад ихэнхдээ л улс төр, эдийн засгийн байдлыг нэмэгдүүлэх зорилготой, нэг төрлийн золиос болон хадамд гарсан байдаг. Тэдний нэг бол Английн язгууртан Маргарет Бюрфорт юм. Тэрээр 1450 онд өөртэй нас чацуу Жон Де Ла Полтой гэрлэсэн байна. Гэсэн хэдий ч 10 настайдаа буюу 3 жилийн дараа тэднийг эцэг эх нь салгаж, Эдмунд Теодортой ахин гэрлүүлжээ. Хожим тэд III Хенри хааныг  төрүүлэн, Английн түүхэн дэх хамгийн агуу хаан гэгддэг VIII Хенри хааны эмэг эх болсон юм.

Маргарет Бюфорт – 7 нас

3 Айша – 6 нас

Исламын шашны уламжлал дагуу, 6 настай Айша охиныг 49 настай Мухаммед эхнэрээ болгон авчээ. Тэдний гэрлэлт удаан үргэлжилсэнгүй. Охиныг 10 настай байхад нөхөр нь нас барж, Айша болон Мухаммедийн бусад 12 эхнэр бэлэвсрэн үлдсэн юм. Харин түүхэндээ Айша “Иш үзүүлэгч” хэмээн мөнхөрсөн ажээ.

Айша – 6 нас

2 Анне Де Моубрей – 5 нас

XV зуунд болсон бас нэгэн улс төрийн шинжтэй гэрлэлт бол Анне Де Моубрей болон IV Эдвард хааны хүү, Шрусберийн гүн нарын гэрлэлт юм. Тухайн үед Моубрей 5 настай, Шрусберийн гүн 4 настай байжээ. 5-хан насандаа эхнэр болсон Моубрейн амьдрал маш богинохон, эмгэнэлтэй байсаар дууссан гэдэг. Бүх зүйл түүнийг ухаарч амжихаас өмнө дууссан ч юм шиг... Түүнийг 3 настай байхад нь эцэг нь нас барж, тэр өөрөө харин 8 настай байхдаа нас нөгчсөн юм. Харин түүний нөхөр мөн л маш залуудаа шунахай нагац ахдаа алуулсан байдаг.

Анне Де Моубрей – 5 нас

1 Фатима Мангре – 4 нас

Фатима Мангре бол 2009 онд дөрөвхөн насандаа 10 настай хүүтэй гэрлэсэн юм. Гэрлэсэн ч гэж дээ, харгис хатуу эцгийнхээ шийдвэрээр эхийнхээ өврөөс ч гарч амжаагүй байхдаа ядуу тарчиг гэр бүлийнхээ золио болж баян айлын хүүтэй гэрлэсэн нь энэ юм. Хүмүүс түүний хүний мөсгүй эцгийг хараан зүхэж байлаа.

Фатима Мангре – 4 нас

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()