Гэрийн нөхцөлд “Рафаелло” чихэр хийх хялбар арга

2016-02-27, 16:40
26,466

Бид бүхний амтархан идэх дуртай, кокс жимсний бүрмэлтэй, самартай, аманд ороод л хайлах цагаан кремтэй “Rafaello” чихэр дэлгүүрүүдэд том жижиг, янз бүрийн савлагаатайгаар, бас болоогүй тийм ч хямд биш зарагддаг. Тэгвэл та бүхэндээ бид рафаелло чихрийг гэрийн нөхцөлд хэрхэн амтлаг сайхнаар хийх хялбар аргыг, жор орцын хамт хүргэж байна. Амралтын өдөр ч тохиож байна, та бүхэн хайртай хүмүүстээ амтат дессерт бэлдэж өгөөрэй.

Гэрийн нөхцөлд “Рафаелло” чихэр хийх хялбар арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Орц: 
- Молоко 260 мл
- Хуурай сүү 75 гр
- Цөцгийн тос 30 гр
- Бүйлс самар 100-200 гр
- Коксны үйрмэг 220 гр

Хийх арга: 
Маслоо бага зэрэг хайлуулаад (тийм ч шингэн болгох ёсгүй), молоко, хуурай сүүтэйгээ сайтар холино. Хольсны дараа тортны крем шиг өтгөн болох ёстой.

Үүн дээрээ коксны үйрмэгээ хийгээд ахин холиод өрөөний температурт 30 минут амраана.

Хэрвээ коксны үйрмэг таны хувьд хангалттай биш санагдвал нэмж хийж болно. Түүнчлэн зуурмаг тань хэтэрхий шингэн байвал хөргөгчинд ахин 20 минут хийгээрэй.

Зуурмаг шиг болсон холимгоосоо бага зэрэг тасалж аваад арилгаж бэлдсэн бүйлс самраа голд нь хийгээд гараараа бөөрөнхийлөөрэй. Гадуур нь ахин коксны үйрмэгээр бүрж өгнө. Эсвэл үйрмэгээ саванд хийн, түүндээ өнхрүүлсэн ч болно. Ямар нэгэн байдлаар жигнэх, болгох шаардлагагүй.

Бэлэн болсон чихрээ хөргөгчинд 40-50 минут хийж идвэл тохиромжтой.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()