ХООЛОНДОО

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Татар үндэстний "Азу" хэмээх хоолыг хийж сурцгаая

Хойд хөршид Зөвлөлтийн үеэс ихээр алдаршиж, дэлгүүрийн лангуу, хоолны газруудын цэсэнд үргэлж байдаг байсан нэгэн хоол бол Татарстаны "Азу" юм. Энэхүү хоол нь юуны махтай, ямар тостойгоосоо шалтгаалаад олон төрлийн хувилбартай боловч мах, төмс, томатны соус гэсэн үндсэн гурван орц нь огт өөрчлөгдөөгүй. Ингээд та бүхэнд хэрхэн амттай "Азу" хийх аргыг зааж өгье.

Татар үндэстний "Азу" хэмээх хоолыг хийж сурцгаая Хадгалах
2019-01-27, 12:22

Ирээдүйд бид ийм бялуу иддэг болно!

Хүмүүсийн идэх дуртай амттанаар гайхалтай өвөрмөц хэлбэртэй ямар нэг зүйлийг дуурайлган урлагийн бүтээл хийх нь ихээр дэлгэрсэн бөгөөд хүмүүс ч өвөрмөц байдалд нь тааламжтай ханддаг юм. Энэ удаа танд өвөрмөц хэлбэр дүрстэй амтат бялууны цуглуулгыг хүргэж байна. Зарим хүмүүс эдгээрийг ирээдүйн бялуу ч гэж нэрлэх нь бий.

Ирээдүйд бид ийм бялуу иддэг болно! Хадгалах

Амтат Узбек плов хийж сурцгаая!

Плов нь узбек үндэстний хоол хэдий ч дорнын бусад улс орнууд бас хийж иддэг. Узбекистанд зөвхөн эрчүүд л пловыг хийдэг бөгөөд бүгд өөрийн гэсэн жортой. Бид тэрхүү жорууд дундаас хийхэд хамгийн хялбар хэрнээ амттайг нь хүргэж байна. 

Амтат Узбек плов хийж сурцгаая! Хадгалах
2019-01-22, 17:16

Цусныхаа бүлэгтээ тохируулж хэрхэн зөв хооллох вэ?

Хүний цусны бүлэг нь бие махбодын зарим хоол боловсруулах үйл ажиллагаатай холбоотой байдаг. Тийм ч учраас хүн бүр цусныхаа бүлгээс хамааран харилцан адилгүй, яг өөрсдөдөө тохирсон хоолны дэглэм барьснаар үр дүнгээ өгдөг байна. Хэрэв та цусны бүлгээ тодорхойлсон бол доорх зөвлөгөөний дагуу хоол хүнсээ сонгож, хэрэглэх боломжтой.

Цусныхаа бүлэгтээ тохируулж хэрхэн зөв хооллох вэ? Хадгалах
2019-01-16, 15:27

"Snickers" болон "Bounty" амттанг гэртээ хэрхэн хийх вэ?

"Сникерс", "Баунти" амттануудад зөвхөн хүүхдүүд гэлтгүй томчууд ч дурладаг ч чихэр болон бусад химийн тогтворжуулагч бодисын хэмжээ хэт ихтэй тул төдийлөн эрүүл хүнс байж чаддаггүй. Иймд та бүхэнд дэлгүүрт зардаг тэдгээр амттануудын илүү амтлаг, мөн эрүүл хувилбарыг нь гэртээ гарын доорх материал ашиглан хийх аргыг зааж өгье.

"Snickers" болон "Bounty" амттанг гэртээ хэрхэн хийх вэ? Хадгалах
2019-01-13, 13:04

Үхрийн махыг хэрхэн шүүслэг, зөөлөн болгож чанах вэ?

Амралтын өдрүүдээр гэр бүлийнхэндээ тослог багатай, тэжээллэг, хүртээлтэй ямар хоол хийж өгөх вэ гэж бодож сууна уу? Тэгвэл танд маш зөөлхөн бөгөөд шүүслэг сайхан амттай чанасан үхрийн мах хэрхэн хийх аргыг хүргэж байна. Үхрийн махыг соус болон бусад ногоо, хачиртай хамт бэлдсэнээр гайхалтай оройн зоог бэлэн болох болно.

Үхрийн махыг хэрхэн шүүслэг, зөөлөн болгож чанах вэ? Хадгалах
2019-01-12, 14:02

Англи бүсгүй хүмүүсийг цочирдуулж байна

Английн тогооч Аннабел ди Виттен (Annabelle Di Witten) тун өвөрмөц эсвэл бүр айдас хүрэм гэмээр аргаар бялуугаа урладаг ба тэрээр "Та үүнийг анх хараад эвгүйрхэж, идэх дур хүрэхгүй боловч амсах тусмаа ахиж идмээр болох болно" гэж хэлжээ. Энэхүү эмэгтэй уран бүтээлийнхээ санааг аймшгийн кинонуудаас авдаг гэнэ. Ингээд түүний айдас хүргэм бялуунуудын зургийг хүлээн авна уу.

Англи бүсгүй хүмүүсийг цочирдуулж байна Хадгалах

Зөвхөн зоригтой нэгний л идэж зүрхлэх хоолнууд

Бидний сонсоход л огиудас хүрмээр зүйлс өөр ард түмний дунд амтат зоогт тооцогдох нь бий. Сониуч аялагч, жуулчид өөр соёлтой ард түмний дунд очихдоо тиймэрхүү хачин жигтэй, өвөрмөц хоолнуудыг амталж үзэхийг юуны түрүүнд хүсч байдаг. Ингээд та бүхэнд зөвхөн зоригтой хүн л идэхээр хоолнуудыг танилцуулъя.

Зөвхөн зоригтой нэгний л идэж зүрхлэх хоолнууд Хадгалах
2019-01-06, 15:35

2018 онд цахим ертөнцөд шуугиан тарьсан амттай хоолнууд

Трэнд гэдэг нь зөвхөн гутал хувцастай холбоотой зүйл биш ажээ. Хоол хүнсний салбарынхан шинэ, сонирхолтой амтыг хэрэглэгчдэд санал болгох замаар нэр хүнд, ашиг орлогоо нэмэгдүүлдэг. Улирч буй 2018 он хурц тод өнгөтэй, өвөрмөц, баялаг амттай хоол хүнс, амттануудаар дурсагдах жил болж байна. Ингээд та бүхэнд энэ онд цахим ертөнцөд хүмүүсийн сонирхол болон гайхлыг төрүүлж, трэнд болсон шинэ төрлийн хоол хүнсийг танилцуулж байна.

2018 онд цахим ертөнцөд шуугиан тарьсан амттай хоолнууд Хадгалах
2018-12-31, 09:19

Оргилуун дарсны тухай сонирхолтой түүх

Гацуур мод, өвлийн өвгөн мөн жүрж гээд эдгээр зүйлсгүйгээр шинэ жилийг төсөөлөхийн аргагүй билээ. Эдгээрээс гадна уур амьсгалд чимэг болдог бас нэгэн зүйл бол оргилуун дарс юм. Тэгвэл оргилуун дарсны талаар бид хэр ихийг мэддэг юм бол?

Оргилуун дарсны тухай сонирхолтой түүх Хадгалах

Амтат борщ хийж сурцгаая!

Өвлийн хүйтэн улиралд халуун, сайхан амттай шөл идэх нь ихээхэн таатай байдаг билээ.  Тиймээс таны амралтанд зориулж амтат Орос борщ хийх хялбар аргыг хүргэе. Танд болон таны гэр бүлд таалагдана гэдэгт итгэлтэй байна. 

Амтат борщ хийж сурцгаая! Хадгалах

Шаржигнасан тахианы махтай амтат пицца хийх хялбар арга!

Пиццанд дургүй хүн гэж бараг л байхгүй болов уу. Иймд уншигч танд гэртээ нимгэхэн гурилтай, шаржигнасан хүрээтэй, тахианы мах, мөөг, улаан лооль, бяслагны орцтой амтат пиццаг хялбар аргаар хийх жорыг танилцуулъя. Дараах жор нь том хэмжээтэй хоёр пиццаны порцоор тооцогдсон болно. 

Шаржигнасан тахианы махтай амтат пицца хийх хялбар арга! Хадгалах
2018-12-20, 17:35