Татар үндэстний "Азу" хэмээх хоолыг хийж сурцгаая

2019-01-27, 12:22
6,663

Хойд хөршид Зөвлөлтийн үеэс ихээр алдаршиж, дэлгүүрийн лангуу, хоолны газруудын цэсэнд үргэлж байдаг байсан нэгэн хоол бол Татарстаны "Азу" юм. Энэхүү хоол нь юуны махтай, ямар тостойгоосоо шалтгаалаад олон төрлийн хувилбартай боловч мах, төмс, томатны соус гэсэн үндсэн гурван орц нь огт өөрчлөгдөөгүй. Ингээд та бүхэнд хэрхэн амттай "Азу" хийх аргыг зааж өгье.

Татар үндэстний "Азу" хэмээх хоолыг хийж сурцгаая
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

ОРЦ:

  • Үхрийн мах - 500 гр
  • Сонгино - 5 ширхэг
  • Давсалсан өргөст хэмх - 3 ширхэг
  • Томатны соус - 2 х.х
  • Төмс - 1 кг
  • Бульон шөл - 1 аяга
  • Сармис - 3 хумс

 

1

Махаа усаар зайлсныхаа дараа гонзгой хэсгүүд болгож хөшиглөнө. Тогоон дотор ургамлын тосонд зөөлөн галаар шарна. 

2

Сонгиныг хагас дугуй хэлбэртэйгээр хэрчээд махан дээрээ нэмж зөөлөртөл нь шарна. 

3

Томатны соус, нимгэн хэрчсэн өргөст хэмхээ нэмнэ. Дээр нь ус эсвэл бульон шөл нэмээд махаа бүрэн болтол нь чанана.

4

 

Төмсөө нарийхан болгож хэрчээд тусдаа хайруулын тавганд шарна. 

5

Төмсний хүрээг нь борлотол шараад мах чанаж буй тогоо руугаа шилжүүлэн хийнэ. Дээрээс нь давс, перец, лаврын навч, жижиглэн хэрчсэн сармис нэмж амтлана. 

6

Мах, төмсийг хольж хутгаад дахин 5-7 минут чанаад гаргана.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()