Дэлхий дээр "Хүн чоно" байдгийг баталсан баримтууд

Хэрэв та хүн чонотой кино үзэж байсан бол ийм амьтан бодит амьдрал дээр үнэхээр байдаг болов уу гэсэн бодол толгойд чинь орж ирж байсан уу? Тэгвэл XVI-XVII зууны үед Европ болон Хойд Америкт зарим эрчүүдийг хүн чоно болж хувираад хүмүүсийн амь насыг хороож байна гэж үзэж байсан гэнэ. Ингээд хүн чоно байдгийг баталсан түүхээс сонирхоцгооё.

Дэлхий дээр "Хүн чоно" байдгийг баталсан баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ойн хүн (1537 онд төрсөн)

Петрус Гонсалес хэмээгч энэ хүн “Хүн чоно”, “Ойн хүн” гэсэн нэрээрээ алдартай байсан ч алуурчин байгаагүй юм. Түүний нүүр үсээр битүү хучигдсан байсан бөгөөд толгой нь чонынхтой ижил байжээ. 

Түүний хөрөг зураг Амбрасын ордны урлагийн танхимын гайхамшигт бүтээлүүдийн тоонд багтдаг аж. Гонсалес 1970 оны үед Шинэ Орлеанд зохион байгуулагддаг Марди Гра хэмээх багт наадамд оролцсон бөгөөд түүний дүрээс хүн чоны хувцас бүтээх санааг гаргажээ.

Ойн хүн (1537 онд төрсөн)

2 Доулын хүн чоно (1573 оны нэгдүгээр сарын 18-нд төрсөн)

Францын иргэн Жиль Гарнье дээр өгүүлсэн Гонсалестэй тун төстэй хүн байсан гэдэг. Гэхдээ гадаад дүр төрх нь хэвийн байсан ч тэрээр хүний мах иддэг махчин байсан юм. Доул суурингийн хүн чоно болох Жиль ихэнхдээ 9-12 насны хүүхдүүдийг хохирогчоо болгон сонгодог байжээ.

Ам дамжсан түүхээс сонсоход нэгэн сүнс түүнд чоно болж хувирдаг түрхлэг бэлэглэсэн гэнэ. Жиль дөрвөн удаагийн аллага хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, чоно болж хувирдаг болон хар шид ашигладаг хэрэгт буруутгагдсан байна. Ингээд түүнийг шатааж амь насыг нь хороожээ.

Доулын хүн чоно (1573 оны нэгдүгээр сарын 18-нд төрсөн)

3 Бедбургийн хүн чоно (1589 онд нас барсан)

Питер Стампыг өөрийн сүнсэн биеийг чөтгөрт зарсан учраас ийнхүү чоно болж хувирдаг болсон хэмээн буруутгаж байжээ. Өөрийн нууц амраг Кэтрин Тромпин болон охин Билл Стампынхаа хамтаар тэрээр 1564-1589 оны хооронд 15 хүний амийг хороосон ажээ.

Мухар сүсэгт итгэгчид "Хүн чоныг барих гэж оролдох үед тэрээр бутны араар нуугдаж, чонын дүрээсээ хүн болж хувирч байхдаа баригдсан" гэж ярьжээ. Кельнегийн шүүх хурлын үеэр түүнд цаазаар авах ял оноосон байна. Харин түүний нууц амраг болон охинд энэхүү цаазын ялыг хэрхэн гүйцэтгэж буйг харуулсан бөгөөд 1589 онд тэднийг Хэллоуины баярын үеэр Германд шатаасан аж.

Бедбургийн хүн чоно (1589 онд нас барсан)

4 Ансбахын хүн чоно (1685 он)

XVI болон XVII зууны үед чоныг хаа тааралдсан газар нь агнадаг байсан бөгөөд Ариун Ромын хаант улсад багтаж байсан германчууд илүү хэрцгийгээр хөнөөдөг байжээ Ансбахын чононд хүнтэй адил нэр байсангүй. Тэрээр чоно болж хувирч чаддаг жинхэнэ ороолон байсан бололтой. Иргэд түүнийг хүмүүсийг үзэн яддаг байсан өмнөх хотын захирагч нь хэмээн үздэг байсан аж.

Иргэд түүний араас мөшгиж, нохой тавьж, эцэст нь худгийн дэргэд барьж газар дээр нь хороосон юм байна. Үхсэнийх нь дараа түүнд маш олон хэрэг тохож, өнөөх хотын захирагчтайгаа ижилхэн болгохын тулд хувцас өмсгөж, сахал наасан аж. Хамгийн сүүлд түүнийг дүүжлүүрт өлгөжээ.

Ансбахын хүн чоно (1685 он)

5 Ганс хүн чоно (1691 он)

Ариун Ромын хаант улс зүүн хэсгээрээ Эстонитой хиллэдэг байсан бөгөөд энэхүү улсад Ганс нэрт хүн чоно амьдарч байсан гэнэ. Шүүх хурлаар 18 настай Ганст хэмээх хүүг чонын дүрд хувирч хоёр жилийн турш хүмүүсийн амийг хороож байсан хэргээ хүлээн зөвшөөр хэмээн ял тулгасан байна. Гансын хөлөн дээрх нохойд хазуулсан сорвийг шүүхийн байгууллагынхан чононд хазуулснаар ийнхүү зэрлэгшсэн болохыг баталсан нотлох баримт болгож ашиглажээ. 

Ганс хүн чоно (1691 он)

6 Ливоны хүн чоно (1692 онд буруутгагдсан)

Балтийн бас нэгэн муж болох Ливонд Кальтербруны Тисс хэмээх хүн чоно амьдарч байсан гэнэ. Гансыг цаазаар авснаас хойш жилийн дараа 80 настай өвгөн Тисс өөрийгөө хүн чоно хэмээн нэрлэж, тамд чөтгөр, шуламтай тэмцэхийн тулд бусад хүн чонотой нэгдсэн гэж хэлжээ. Тэрээр өөрийгөө “Сайхан сэтгэлт хүн чоно” гэдгийг батлахыг зорьсон юм.

Харин шүүх энэхүү ярианд итгээгүй учир түүнийг ташуураар зодож шийтгэн, цөллөгт явуулсан байна. Энэхүү түүхийн талаар 2007 онд дэлхий даяар мэдээлжээ.

Ливоны хүн чоно (1692 онд буруутгагдсан)

7 Жеводаны араатан (1764–1767)

XVIII зууны үед Европт хүмүүс хүн чононоос айдаг байсан гэнэ. Түүхэнд хамгийн алдартай нь Жеводаны араатан байсан хэдий ч түүнийг яг ямар төрлийн амьтан болохыг хэн ч мэдэхгүй. Энэ нь арслан ч байх магадлалтай. Эсвэл нохой болон ямар нэг махчин амьтны эрлийз ч байж болно. Магадгүй тэрээр Христийн шашны сөрөг урсгалынхны хүн алах зорилготой араатан байж болох юм. Түүний хэн болох нь мэдэгдээгүй бөгөөд тэрээр нийт 210 хүн рүү дайрч, тэдгээрийн 113 нь амиа алджээ. Энэ нь дээрх жагсаалтад байгаа бүх хүн чононы үйлдлэн аллагаас их байгаа юм. Хүмүүс яаж ийгээд түүнийг барьж, амийг нь хороон, цогцсыг нь Вераслын ордны үүдэнд авчирсан байна. Хэдийгээр аймшигт араатны амийг хороосон ч аллага үргэлжлэн гарсаар байсан нь буруу амьтныг устгасан байх магадлалтай байж. Харин жилийн дараа энэ бүх аймшиг бүрэн зогссон юм. Аймшигт араатныг хэн нэгэн хороосон уу эсвэл тэрээр өөрөө золгүйгээр үхсэн үү гэдэг нь одоог хүртэл тодорхойгүй.

Жеводаны араатан (1764–1767)

8 Алларизын хүн чоно (1809 оны арваннэгдүгээр сарын 18 -1863 оны арванхоёрдугаар сарын 14)

XIX зууны үед ч хүн чонын асуудал сөхөгдсөн гэнэ. Хүн төрөлхтөн цуврал алуурчны тухай өчнөөн дуулж байсан ч хүн чоно байдаг гэдэгт итгэсээр байжээ.

Мануэль Бланко Ромасанта бол Испанийн түүхэн дэх хамгийн анхны цуврал алуурчин юм. Тэрээр нийт 13 аллага үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч түүнийг есөн хэргээр шүүсэн байна. Мануэльд дүүжлэн хороох ял оноосон боловч эцэст нь ялыг нь зөөллөсөн аж.

Алуурчин болохын өмнөх түүний амьдрал ихээхэн хачирхалтай байсан гэнэ. Мануэлийн эцэг эх түүнийг охин шиг хувцасладаг байсан төдийгүй эмч ингэж болохгүй гэдгийг хэлж байжээ. Насанд хүрмэгцээ Мануэль гэрлэсэн ч эхнэр нь 1844 онд нас барсан байна. Түүний үхэлд Мануэлийг буруутгажээ. 1850 он хүртэл түүнийг 10-47 хүний амь хороосон хэмээн үзсэн аж.

Мануэлийн үхлийн шалтгаан бас л тодорхойгүй. Зарим мэдээллээр түүнийг ял эдэлж байхдаа хүнд өвчнөөр үхсэн гэдэг бол зарим нь түүнийг шоронд байхдаа хүн чонын дүрд хувирч харуулд буудуулж амиа алдсан гэх яриа бий.

Алларизын хүн чоно (1809 оны арваннэгдүгээр сарын 18 -1863 оны арванхоёрдугаар сарын 14)

9 Вистерийн хүн чоно (1870 оны тавдугаар сарын 19 - 1936 оны нэгдүгээр сарын 16)

XV-XX зууны үеийн бүх хүн чоныг зэрлэг араатан байсан мэтээр тэмдэглэж, тэднийг хүн чанаргүй байсан болохыг өгүүлдэг. Тэгвэл Альберт Фиш мөн аймшигт алуурчдын байсан бөгөөд түүнийг Бруклиний цус сорогч, Буги-мен, Саарал хүн, сарны гаж донтон, Вистерийн хүн чоно хэмээн нэрлэдэг байжээ. Альберт Фишийг дөрвөн аллага хийсэн болохыг баталж, мөн өөр гурван хэрэгт сэжиглэн буруутгаж байв. Үүнээс гадна түүнийг Грейс Бадд (1918–1928)-ын амь насыг хороосон хэргээр баривчилжээ. Хамгийн аймшигтай нь тэрээр 10 настай Грейс охиныг хэрхэн хороосон талаараа дэлгэрэнгүй захиаг ээжид нь бичсэн байна.

Мөн дөрвөн настай Билли Гаффнигийн амийг хэрхэн хороосон болохоо нарийвчлан тайлбарласан аж. Ингээд Фиш цаазын ял сонсож, цахилгаан сандал дээр амьсгал хураажээ.

Вистерийн хүн чоно (1870 оны тавдугаар сарын 19 - 1936 оны нэгдүгээр сарын 16)

10 Шалоны хүн чоно (1958 онд нас барсан)

Энэхүү хүн чоно Демон Тейлор хэмээх нэрээрээ алдартай бөгөөд түүний жинхэнэ нэр түүхэнд тэмдэглэгдэж үлдээгүй байна. Хохирогчийнх нь нийт тоог гаргаагүй байгаа боловч Францын Парис дахь Шалоны ойролцоо Демон маш олон хүний амь насыг хороосон гэж үздэг аж.

Түүнд 1598 оны арванхоёрдугаар сарын 14-нд цаазаар авах ял оноож, маргааш нь олны нүдэн дээр шатаасан байна. Хүн чонын үхлийг харахаар маш олон хүн цуглажээ. Цаазаар авах үйл ажиллагааг нүдээр харсан хүмүүс "Дөнгөж гал гарч эхэлмэгц Демон Тейлор харааж эхэлсэн бөгөөд үхэн үхтэлээ хараасаар байсан гэнэ.

Шалоны хүн чоно (1958 онд нас барсан)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()