Дэлхийн II дайны үеийн аймшигт хорих лагерууд

2018-07-05, 19:08
10,149

Еврейчүүдийн хорих лагерын талаар бид ном зохиол, кинон дээрээс олонтаа харж сонсож байсан шүү дээ. Гэхдээ бодит байдал дээр зөвхөн еврей үндэстнүүд хоригдож, зовлон зүдгүүр амсаж байгаагүй юм. Дэлхийн II дайны үед зарим улс дайтаж буй орныхоо гэмгүй олон мянган иргэнийг барьж хорин, зүй бусаар хороох нь жирийн үзэгдэл байжээ. Энэхүү мэдээллээс та хүн төрөлхтөн ямар хэрцгий болохыг мэдэх болно. 

Дэлхийн II дайны үеийн аймшигт хорих лагерууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Канад дахь хорих лагер

Америк дахь япончуудыг бөөнд нь хорих лагерт хорьж байсан бол Канадад амьдарч байсан 23 мянган япон иргэнд мөн ийм зүйл тохиолджээ. Тэднийг хорьж байсан газар Америк дахь хорих лагеруудаас долоон дор байсан гэнэ. 

Тэднийг гэр орон, ажил дээрээс нь албадан баривчилж, дайн дуустал эд хөрөнгийг нь хураан "Найдвартай хадгалж байх болно" гэжээ. Мэдээж энэ нь хоосон амлалт байлаа. Тэднийг хориод хагас жил ч болоогүй байхад эд хөрөнгө, байшинг нь эздийнх нь зөвшөөрөлгүйгээр дуудлага худалдаагаар заржээ. 

Лагеруудын ихэнх нь үхэр, тахианы фермийн зориулалттай байр байв. Хоригдлуудад унтах орны оронд нохойн бөөс үүрлэсэн сүрлээр дүүргэсэн шуудай өгдөг байжээ. 1942-1943 оны өвөл Британи, Колумбын түүхэнд хамгийн хүйтэн буюу агаарын температур -40 цельс хүрчээ. Үүнийг тэсэж давж гарахын тулд хоригдлууд ялгадас болон шороог хольж зууран ханаа шаварддаг байсан аж.

АНУ 1944 онд япон хоригдлуудыг сулласан бол канадчууд 1949 оны дөрөвдүгээр сар хүртэл энэ харгислалаа үргэлжлүүлжээ. Эцэст нь тус улсын Засгийн газраас япончуудыг нутаг руу нь буцааж, дахин Канадад ирэхгүй байхыг сануулсан гэнэ. Энэ үеэр 4000 гаруй япон иргэн тус улсаас явсан байна.

Канад дахь хорих лагер

9 Итали, герман, тайвань, солонгос иргэдийг ч хорьж байв

Америктхоригдож байсан хүмүүс дан ганц япончууд ч байгаагүй юм. Япончуудыг барьж хорих тушаал гарснаас хойш Тайвань болон Солонгосын иргэдийг япончуудтай андуурахн баривчлах тохиолдол маш их гарч байжээ. 

Герман  гаралтай 11.500, итали гаралтай 2700 мөн үндэс угсаанаасаа болж хоригдож байв. Хэдийгээр япончуудтай харьцуулахад энэ нь бага тоо боловч тэднийг хорих болсон үндэслэл нь тун инээд хүрээр аж. Жишээ нь, герман иргэн Жое ДиМаггиогын аав АНУ-д 40 гаруй жил амьдарч байгаа ч иргэншил хүсээгүй гэсэн шалтгаанаар хорих лагер руу ачигдах дөхжээ. 

Энэмэтчилэн шалтгаанаар баривчлагдсан хэдэн зуун мянган хүн шоронгийн маш чанга дэглэм журамд захирагдах болсон байна. Хэдийгээр 600 мянга гаруй итали иргэнийг лагераас сулласан ч 08.00-18.00 цагаас бусад үед гэрээсээ гадагш гарахыг хоригложээ. 

Гэхдээ энэ бүхэн үүнээс ч муу байх боломжтой байсан юм. 1944 онд хийсэн судалгаагаар АНУ-ын иргэдийн тодорхой хувь нь япончуудыг үй олноор нь хоморголон устгахыг дэмжсэн байдаг. Судалгаанд оролцсон хүмүүсийн 13 хувь нь Америк дахь япончуудыг үгүй хийж, тэр ч байтугай хүүхэд, эмэгтэйчүүдийнх нь аминд хүрэхдээ баяртай байх болно гэж хариулжээ. 

Итали, герман, тайвань, солонгос иргэдийг ч хорьж байв

8 Британид ч мөн еврейчүүдийг хорьж байв

1940 онд Германы цэргүүд Норвегийг эзэлсэн хойно Их Британид эмх замбараагүй байдал үүссэн юм. Герман, итали гаралтай хүмүүсийг "дайсан" хэмээн нэрлэж, хорих болжээ. Эдгээр хүмүүсийн ихэнх нь еврейчүүд байсан бөгөөд Британи дахь 80 мянган "дайсны хүн"-ээс 55 мянга нь нацистуудын дарангуйллаас дүрвэн, арай гэж амь гарч ирсэн дүрвэгчид байв. 

Анхны жилээсээ хоригдлуудыг хүйсээр нь ялган, гэр бүлүүдийг салган тусгаарлажээ. Үүн дээр нэмээд 7000 хоригдлыг Канад болон Австрали дахь лагер руу шилжүүлсэн байдаг. Гэвч тэд бүгд зорьсон газартаа хүрч чадаагүй бөгөөд Канад хүрэхээр явж байсан усан онгоц германчуудын дайралтанд өртөж, 714 хүн амиа алджээ. 

Британид ч мөн еврейчүүдийг хорьж байв

7 Финландад 4000 хоригдол өлбөрч үхжээ

Финландад Оросын иргэдийг хорьж байв. Финландын арми Зүүн Карелиа руу нэвтрэн орж тэнд амьдарч байсан 24 мянган орос иргэнийг тог цохих аюултай торон хашаатай лагерт хорьжээ. Тэднийг бараг хооллодоггүй байсан тул дайн дуусахаас өмнө 4000 орчим нь өлсгөлөнгийн улмаас амиа алдсан байна. 

Гэр бүлийнхнийг нь салан тусгаарлаагүй бөгөөд финландчууд энгийн иргэдээр дайны үеийн хоригдлуудыг солилцох зорилготой байжээ. Харин еврейчүүдийг нацистуудад тал засах маягаар хорьсон юм. Хоригдож байсан еврейчүүдийн 10 орчим  хувь нь Гестапо хорих лагер рүү шилжсэн байдаг. 

Лагерт хоригдож байсан хүмүүсийн гол алуурчин нь өлсгөлөн байсан бөгөөд 1942 оны дунд үед хамгийн олон хүн амиа алджээ. Хэдхэн сарын хугацаанд 3500 орчим орос иргэн өлбөрч үхсэн байна. 

Финландад 4000 хоригдол өлбөрч үхжээ

6 Япончууд хоригдлуудыг өлсгөж алдаг байв

Японы Засгийн газар америкчуудаас ч олон хүн хорьж байсан аж. Дайны турш тэд эзэлсэн колони бүрээс хоригдол цуглуулсаар нийт 130 мянга гаруйд хүрсэн байдаг. 

Хамгийн гол нь эдгээр хүн цэрэг бус, Зүүн Өмнөд Азид амьдардаг байсан жирийн иргэд ажээ. Ихэнх нутагт хоригдлуудад маш хэрцгийгээр хандаж байв. Хоолгүй шахам байлгасны улмаас олон хүн нас барж, зурвас дамжуулсан болон авсан хэнийг ч болов хүнд хэрцгийгээр шийтгэдэг байсан гэнэ. Хоригдож байсан хүмүүсийн нэг нь хожим япон цэргүүд тэднийг цаг тутамд ёс мэт зоддог байсан гэж дурджээ. 

Тэднээс амьд гарсан хүмүүсийн яриагаар хамгийн цөөн хүнтэй лагеруудад нөхөл байдал хамгийн хүнд байсан гэнэ. Ойр хавьд нь хүн байхгүй үед япончуудын яргалал хэрээс хэтэрдэг байжээ. Науру дахь долоохон хоригдолтой лагер дээр бөмбөгдөлт болсны дараа зүгээр л бухимдлаа гаргах гэсэн япон цэргүүд хоёр хоригдлын толгойг нь цавчсан байдаг. 

Япончууд хоригдлуудыг өлсгөж алдаг байв

5 Японы хорих лагерт долоон хүнийг яргалан алжээ

Япончуудын захирдаг хамгийн том хорих лагер буюу "Stanley Internment Camp" нь 2800 хоригдлын багтаамжтай, Хонконгод байрладаг байв.  

Энд хоригдож байсан хүмүүсийн ихэнх нь британичууд аж. Тэдэнд хоолны үлдэгдэл, хусам зэргээс өөр идэх юм өгдөггүй байжээ. Таван ам бүлтэй гэр бүлийнхэнд нэг аяга будаа, нэг аяга шөл л өгдөг байсан боловч тэнд тоос шороо, харх, жоом, бясаа, тамхины иш, үхсэн оготны үлдэгдэл зэрэг жигшмээр зүйлс хийдэг байсан талаар амьд гарагсдын нэг нь дурсан ярьсан билээ. 

Хоригдлуудын 121 нь амиа алдсан байна. Хамгийн аймшигтай нь оргох гэж оролдсон долоон хүнийг маш хэрцгийгээр шийтгэсэн явдал юм. Тэд радио ашиглан бусадтай холбоо тогтоох гэж байгаад баригдсан бөгөөд үүний шийтгэл болгож, олны нүдэн дээр тэднийг яргалжээ. Ингээд ямар ч ухаангүй болсон тэднийг буудан хороож, заримынх нь толгойг авч, бусад хоригдлуудад анхааруулга болгожээ. 

Японы хорих лагерт долоон хүнийг яргалан алжээ

4 Еврей дүрвэгсдийг Австрали хүрэх замд нь тонон дээрэмджээ

Австрали улс ч бас Япон, Герман, Итали оршин суугчдаа баривчлан хорьж байв. Тэд өөрийн нутагт байсан 7000 иргэнийг хорьж байснаас гадна бусад улсаас 8000 хоригдол нэмж авчирчээ. 

Дунера хэмээх нэртэй Британийн усан онгоц 1600 хүний багтаамжтай ч 2500 гаруй хоригдлыг Австрали руу авчирчээ. Тэдний 2000 орчим нь еврей иргэд байсан бөгөөд тэд Нацистын үхлийн лагераас амьд үлдэж, сүүлийн найдвар болсон Британи руу дүрвэн ирсэн аж. Гэтэл эсрэгээрээ тэднийг Итали, Германы буюу гэр бүлийг нь хүйс тэмтэрсэн "SS"-ын офицерууд, дайны үеийн 451 гэмт хэрэгтэнтэй хамтад нь баривчлан Австрали явах усан онгоцонд суулгажээ. 

Тэднийг өдөрт 30 минут л наранд гарахыг зөвшөөрдөг байв. Австрали хүрэх урт аяллын турш хөл тавих зайгүй усан онгоцон дээр хэн нэгэн дээр гишгэхгүй явах гэж их хичээдэг байсан гэнэ. Усанд орох тухай угаасаа дурдахын ч шаардлагагүй. Агаар хүрэлцэхгүй байсан тул хоригдлууд ханан дээрх жижиг нүхээр ээлж дараалан амьсгал авдаг байжээ. 

Энэ аялал 57 өдрийн турш үргэлжилсэн бөгөөд аялал дууссан хойно тэдний бүх эд хөрөнгө алга болсон байсныг олж мэджээ. Хамгаалагч нар бүх ачааг нь шалган, үнэ хүрэх бүгдийг авч, шашны ном, эм бэлдмэл зэргийг нь далайд хаясан байна. 

Еврей дүрвэгсдийг Австрали хүрэх замд нь тонон дээрэмджээ

3 Перу улс япон иргэдийг Америкийн хорих лагер руу явуулсан аж

АНУ-ын хорих лагерт хоригдож байсан япончуудын 2200 орчим нь өмнө нь Америкт огт амьдарч байгаагүй бөгөөд Перугээс баригдан очсон байна. 

Тэднийг АНУ-ын Засгийн газрын тушаалаар баривчлан авчруулсан гол зорилго нь Японтой хоригдлуудын солилцоо хийх байв. Тиймээс тэд Перугийн эрх баригчдаас аль болох олноор нь япон хүмүүс явуулахыг хүссэн байна. Перугийн удирдлагууд энэ хүсэлтийг нь биелүүлэхдээ баяртай байсан юм. 1940 оны тавдугаар сард Японы эсрэг хөдөлгөөн өрнөж, тус улсад 600 гаруй япон иргэний гэр орон, сургууль, ажлын байрыг шатаажээ. 

АНУ руу 800 гаруй япон иргэнийг шилжүүлснээс маш цөөн нь буцаж гэртээ харьсан байдаг. Дайн дуусахад Перу улс япончуудыг эх орондоо нэвтрүүлэхийг хоригложээ. 

Перу улс япон иргэдийг Америкийн хорих лагер руу явуулсан аж

2 Аляскын уугуул иргэдийг олноор нь хорив

Хорих лагерт хоригдож байсан бүх хүмүүс бүгдээрээ дайн байлдаан хийж буй орны иргэд байсангүй. Аляскад амьдарч байсан 881 уугуул иргэнийг  тэр үед 3.5 жил хорьжээ. 

Засгийн газраас тэдэнд ямар нэг ял оноогоогүй бөгөөд өөрсдийнх нь аюулгүй байдлын төлөө хорьж байна хэмээн хэлсэн байдаг. Аляскчууд нутагт нь дайн гарах нь гэж айгаад тэдний үгэнд оржээ. 

Харамсалтай нь тэднийг хэн ч хамгаалаагүй төдийгүй хорих байрны нөхцөл байдал асар муу байснаас үүдэн олон иргэн нь амиа алдсан юм. Тэднийг нурж, хаягдсан барилга, засаж янзалсан алтны уурхай, лаазалсан бүтээгдэхүүний үйлдвэр зэрэгт бөөнд нь хорьжээ. Халдварт өвчин газар авч, хоригдож буй хүн бүр өвчилж байсан гэнэ. 

Хоригдож байх хугацаандаа 10 аляск хүний  нэг нь амиа алдсан байна. Ихэнх нь өлсгөлөн болон өвчнөөр маш удаанаар зовж үхсэн байна. 

Аляскын уугуул иргэдийг олноор нь хорив

1 Норвегиуд өөрсдийн иргэдээ германчууд гэж үзэн хорьсон байна

Дайн дууссаны дараа зарим орон өөрийн иргэдээ бай болгожээ. Норвегид 1945 онд 5000 эмэгтэйчүүдийг "tyskertoes" буюу "Герман биеэ үнэлэгчид" хэмээн үзэж, шүүхээр оруулалгүй шууд хорих лагерт аваачжээ.

Эдгээр эмэгтэйн зарим нь Нацистууд Норвегийг эзлэх үеэр германчуудад биеэ үнэлдэг байсан хэдий ч ихэнх нь ямар нэг гэм буруутай зүйл хийгээгүй ажээ. Герман айлд ажилладаг байсан бүсгүйчүүдийг ч бас хорьсон байна. 

Засгийн газраас бөөнөөр нь хорьсон үйлдлээ тэднийг хамгаалах нэг арга гэж тайлбарлаж байсан ч энэ нь мэдээж шударга бус явдал байлаа. Бүлэг дээрэмчид тэднийг гудамжинд чирч гарган, үс гэзгийг нь хусаж, амар заяаг нь үзүүлдэггүй байв. 

Энэ хэрэг зөвхөн Норвегид ч болоогүй юм. Францад германчуудыг дэмжсэн гэж үзсэн эмэгтэйчүүдийг зодож нүдэн, гудамжаар нүцгэн явуулдаг байжээ. Ихэвчлэн тэдний үсийг хусаж, Нацистын тэмдгийг нүүрэн дээр нь зурдаг аж. 

Харин эрэгтэйчүүдийг огтхон ч хайхардаггүй байжээ. Норвегид дайны үеэр герман эмэгтэйтэй гэрлэсэн 28 эрэгтэй байсан бөгөөд тэдний нэгэнд нь ч ямар нэг хохирол учраагүй байна. Эсрэгээрээ герман нөхөртэй байсан эмэгтэйчүүдийг нутгаасаа хөөж, иргэншлийг нь цуцлан насан туршид нь урван тэрслэгч хэмээн үзэх болжээ. 

Норвегиуд өөрсдийн иргэдээ германчууд гэж үзэн хорьсон байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()