Таны зүрх сэтгэлээс ч илүүг хулгайлж чадах халуухан гэмт хэрэгтнүүд

2018-01-02, 11:20
15,362

Та Жереми Мийкс хэмээх залуугийн түүхийг мэдэх үү? Тэр эрэн сурвалжлагдаж буй зургаараа олонд танигдаж, бүр загварын агентлагтай хүртэл гэрээ байгуулж байсан нь түүний царайлаг төрхний гавьяа юм. Доорхи жагсаалтанд багтсан эдгээр халуухан залуучууд гэмт хэрэг үйлдэхгүй, зөв амьдарсан бол бид тэднийг шоронгийн мэдээллээс биш алдартай сэтгүүлийн нүүрэн дээрээс харах байсан болов уу. 

Таны зүрх сэтгэлээс ч илүүг хулгайлж чадах халуухан гэмт хэрэгтнүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

15 Америкийн дараагийн "шилдэг хоригдол"

Анжела Коатсын гэмт хэргийн зураг 2014 онд интернет хэрэглэгчдийн анхаарлыг ихээр татсан юм. Гараа гавлуулж, цагдаагийн машинд суусан байхдаа яаж ийм сайхан царайтай харагддаг байна хэмээн олон хүн гайхаж байсан билээ. 22 настай, Флорида мужийн иргэн тэрээр баривчлагдсан өдрөө суллагдсан бөгөөд өөрийн твиттер хуудаснаа "Намайг хөөрхөн болохоор миний амьдралыг амархан гэж боддог хүмүүс болих хэрэгтэй" гэж жиргэсэн байдаг. Халуухан гэмт хэрэгтэн бүсгүй тухайн өдрөөс хойш алдартай болсон төдийгүй инстаграм хуудас дахь дагагчийн тоо нь улам бүр нэмэгдсэн аж.

Америкийн дараагийн "шилдэг хоригдол"

14 Харагдаж байгаа шигээ гэмгүй биш

Мансууруулах бодисын хэргээр баривчлагдаж байсан тэрээр суллагдсан өдрөө твиттер хуудаснаа "7 цагт баривчлагдаад, 11:30-д суллагдлаа. Сонссон бүхнийг чинь хараал идэг. Бас миний хэргийн зураг өхөөрдөм байна шүү" хэмээн жиргэсэн төдийгүй интернэт хэрэглэгчид ч үүнийг нь хүлээн зөвшөөрсөн юм. Үнэндээ энэхүү зураг нь мансууруулах бодистой холбоогүй бөгөөд Хойд Каролина мужид хулгай хийх үеэрээ авахуулсан байна. Түүний энэ олон хэргийг үл харгалзан твиттер хэрэглэгчид хөөрхөн царайнд нь татагдан "Миний зүрх сэтгэлийг хулгайлсан болохоор чи баривчлагдлаа. Ёстой өхөөрдөм" зэрэг сэтгэгдэл үлдээсэн юм.

Харагдаж байгаа шигээ гэмгүй биш

13 Сэтгэл татам нэгэн

Түүнийг Меган Симонс гэдэг бөгөөд анхаарал болгоомжгүй жолоо барьсан хэргээр саатуулагдсан байна. 3 жилийн дараа тэрээр дахин саатуулагдаж, нэг жилийн хорих ял аваад байх үеийн тус зураг нь интернэтэд цацагджээ. "Би түүний шоронгийн өрөөний дугаарыг мэдмээр байна", "Миний зүрхийг догдлуулсан тул шийтгэл оноох хэрэгтэй" зэрэг хошин сэтгэгдлүүд хөвөрч, 4 хүүхдийн эх, зөөгч бүсгүйг хөгжөөгөөд амжжээ. Тэрээр "Huffington Post"-д өгсөн ярилцлагандаа "Хүн гэдэг их сонин. Тэд чамайг нууцаар мөрдөж, захиа бичиж, солиотой зүйлс хэлдэг" хэмээн ярьжээ.

Сэтгэл татам нэгэн

12 Нууцаар явалдагч гоо бүсгүй

Нүдээ бүлцийтэл уйлсан гэдгийг нь үл харгалзан үзвэл Хэйли Вэй гэх энэ бүсгүйн зураг үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна. 28 настай тэрээр насанд хүрээгүй буюу 17 настай 2 сурагчтай зохисгүй харьцаатай байсан гэсэн үндэслэлээр баривчлагджээ. 8-9 сарын хугацаанд 10 гаруй удаа насанд хүрээгүй хүүтэй уулзаж, дотно харьцаанд орж, зүй зохисгүй зургуудаа илгээж байсан ч  өөр нэг насанд хүрээгүй хүүтэй ууланд зугаалах үеэрээ дотно харилцаатай болсон гэдгийг нь мэдсэн найз залуу нь түүнийг цагдаад өгчээ.

Нууцаар явалдагч гоо бүсгүй

11 Халуухан хоригдол

20 настай, дээрмийн бүлэглэлийн гишүүн тэрээр биедээ зэвсэг авч явсан хэргээр хоригджээ. Цагдаагийн газраас түүний зургийг фэйсбүүк хуудсанд нийтлэхэд, арын суудалдаа нялх хүүхдээ суулгачихаад, гар буу хулгайлаад зугтсан хэргийг нь нэг ч хүн анхаараагүй юм. Харин түүний ямар халуухан харагдаж байгааг л ярьцгааж байв. 

Халуухан хоригдол

10 Өхөөрдөм багш

2017 оны 3 сард Техас дахь ахлах сургуулийн шинжлэх ухааны багш бүсгүй 17 настай сурагчтайгаа зохисгүй харьцсан гэх үндэслэлээр мөрдөн байцаалтанд оржээ. Удаан хугацаанд үргэлжилсэн байцаалтын дараа тэрээр өөрөө хэргээ хүлээсэн байна. Хатуухан шийтгэл авсан нэгний хувьд нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсан байгааг нь олон хүн гайхаж байсан юм. 

Өхөөрдөм багш

9 Луйварчны гоо үзэсгэлэн

Жэсси Александр гэх энэ бүсгүй 41 настай бөгөөд Бен Аффлек, Брэдли Күүфэр, Мел Гибсон зэрэг Холливудын алдартнуудтай танилууд хэмээн жүжиглэж, бизнесмэнүүдтэй холбоо тогтоон, тэдний компанийг телевизээр сурталчилж өгөх болзолтой 23,750 ам.доллар салгаж чадсан байна. Авсан мөнгөөрөө үнэтэй ресторанд хоолонд орж, үлдсэнийг нь өөрийн гоо сайхандаа зарцуулжээ.

Луйварчны гоо үзэсгэлэн

8 Осолд орсон ч үзэсгэлэнтэй хэвээр

30 настай Женнифер Женсон машин барьж яваад 3 машин хамарсан осол гаргажээ. Цагдаа нар түүнийг шалгахад тэрээр даатгалгүйн дээр согтуугаар жолоо барьсан байв. Азаар нэг ч хүн амиа алдаагүй бөгөөд бүсгүйг согтуугаар жолоо барьсан хэмээн саатуулжээ. 

Осолд орсон ч үзэсгэлэнтэй хэвээр

7 Ухаалаг бас хөөрхөн

Шаннон Сафилла хуучин найз залуугаа өөрийнх нь найзтай нь холбоотой болсныг мэдээд тэдний машин дээр "Биеэ үнэлэгч" гэж бичих гэж байгаад нэг үсгийг нь гээж бичсэн бөгөөд энэ талаараа инстаграм хуудаснаа "Битгий санаа зов. Би угаасаа англи хэлний мэргэжилтэн биш" гэж бичжээ. 

Ухаалаг бас хөөрхөн

6 Өөгүй цэвэрхэн "хуучин" сүйт бүсгүй

Шаргал үст Мэри Катерин Хант хуучин сүйт залуу болох Скот Мишелээсээ салахдаа 2.1 сая ам.доллар бүхий гоёл чимэглэлийг хулгайлсан байна. Түүний эцэг, эх 7 ширхэг алмазан зүүлт, 147 алтан бөгж, 172 алмазыг нуухад нь тусалсан хэмээх үндэслэлээр Скотт Мишел тэднийг хамтад нь цагдаад өгсөн байна. Хант бүхнийг үгүйсгэсэн ч сейфний нууц үгийг түүнээс өөр хүн мэдэхгүй гэдгээс гадна ээжийнхээ хамт ойролцоох илгээмжийн газарт их хэмжээний үнэ бүхий илгээмж илгээж байхыг нууц камерны бичлэгээс илрүүлжээ. Хуучин сүйт залуу нь тэднээс 6.1 тэрбум ам.доллар нэхэмжилжээ.

Өөгүй цэвэрхэн "хуучин" сүйт бүсгүй

5 Шоронгийн од

20 настай Меки Аланте Лакигийн энэхүү зургийг гарснаас хойш түүнд олон охин дурласан байна. 2016 оны 4 сард машин хулгайлж, хурд хэтрүүлсэн гэх хэргээр шоронд хоригдсон тэрээр өмнө нь эмэгтэй хүнд гар хүрсэн, зөвшөөрөлгүй хувийн эзэмшилд нэвтэрсэн зэрэг хэргээр шийтгүүлж байжээ. Гэвч түүний эдгээр хэргийг үл харгалзан, царайлаг төрх, содон нүднийх нь ачаар загварын компаниас түүнд гэрээ хийх санал тавьсан байна. Ингээд тэрээр "St. Claire Modeling"-тэй хамтран ажиллаж, хэд хэдэн зар сурталчилгаанд тоглоод амжжээ. 

Шоронгийн од

4 Аймшигтай ээж

Бриджэт Гарсиагийн энэ зургийг та хараад юу хийсэн талаар нь төсөөлөхгүй. Тэр 32 настай бөгөөд 13 настай хүүгээ гэртээ байхыг шаардсан ч хүү нь үгэнд нь ороогүйн улмаас 3 хүүхдээ хүчээр машиндаа суулгахыг оролдсон байна. Харин уурласан том хүү нь машиных нь хамар дээр гараад суучихжээ. Гарсиа хүүгээ болиулахын оронд машинаа хөдөлгөж, бүр хурдаа нэмэн явж байгаад гэнэт тоормозлосон нь хүүг хүчтэй унахад хүргэсэн байна. Гарсиаг баривчилж, хүүг эмнэлэгт хүргэжээ.

Аймшигтай ээж

3 Гүнж шиг гэмт хэрэгтэн

Сара Сиврайтын зураг үсээ засуулж гарж ирчээд авахуулсан зураг шиг л харагдаж байгаа биз. Гэвч үнэндээ үзэсгэлэнт "гүнж" маань анхаарал болгоомжгүй машин барьсан, хүүхэд хулгайлсан, шүүхэд дуудсан цагт ирээгүй зэрэг хэргээр шийтгэл хүлээжээ. Шоронгоос суллагдаад "Снафчат" хуудсанд "Шүүхийг хараал идэг" гэж нийтэлсэн тэрээр олон шүтэн бишрэгч, дагагчтай нэгэн юм.  

Гүнж шиг гэмт хэрэгтэн

2 Гаднаа гяланцаг, дотроо паланцаг

Мориа Гонзалез энэхүү зургаа авахуулахдаа 20 настай байсан бөгөөд нэг ойтой хүүхэд асарч байжээ. Хүү уйлж байгааг зогсоох гэсэн Гонзалез амийг нь гараараа хааж, хүүгийн амьсгал боогдоод ирэхээр нь оронд нь хэвтүүлээд өрөөнөөс гарч байгаа бичлэг цагдаагийн байгууллагад ирсэн юм. Бичлэгийг үзсэн хүүгийн эцэг, эх түүнийг баривчлуулсан байна.

Гаднаа гяланцаг, дотроо паланцаг

1 Халуухан ихрүүд

22-той халуухан ихрүүд болох Калеб болон Даниел Тате нар 2016 оны өвлийн амралтаа тэсрэх бөмбөг хийхэд зориулжээ. 11 өдрийн турш болсон тэсрэлтийн дараа ихрүүдийг тэсрэх бөмбөг хийсэн, тэсрэх хэрэгсэл биедээ авч явсан, хулгай хийсэн зэрэг хэргээр 23 сарын хугацаанд хорьж, суллагдсаны дараа 5 жил тэнсэн харгалзах ял өгсөн юм. Үүнээс гадна ихрүүдийг ялын хугацаанд хоорондоо уулзах, холбоо барихыг хориглосон.

Халуухан ихрүүд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()