ХООЛОНДОО

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Сонирхолтой хоолны төрлүүд

Зоогийн газруудад ямар л бол ямар л төрлийн хоол байх болжээ. Харахад л арааны шүлс асгарам сайхан. Тэгвэл бид бүхний хэлж заншсанаар хоёр нэгтэй хоол хийх нь амттай, өнгө үзэмж ч сайтай байх болно. Жишээлбэл, амтат чинжүүний дотор хийсэн өндөг гэх мэт. Энэхүү мэдээлэлд дэлхийд хамгийн тархмал хоёр нэгтэй хоол болон тэдгээрийн гэрэл зургууд багтсан болно.
Сонирхолтой хоолны төрлүүд Хадгалах
2012-11-18, 20:28

Зөвхөн мэргэжлийн тогооч нарын мэддэг 14 нууц

Телевизээр гардаг хоолны шоунд тогооч нар өөрийн нууцаа тэр бүр нарийн дэлгээд байдаггүй. Тиймээс бид яг дуурайн хийсэн ч, бүтэлгүйтэх тохиолдлууд цөөнгүй гардаг. Тэгвэл бид танд хүнсний ногоо худалдан авах, хадгалах, хоол бэлтгэх үед хамгийн их хэрэг болох мэргэжлийн тогооч нарын мэддэг 14 сонирхолтой нууц аргуудыг хүргэхээр бэлтгэлээ. 

Зөвхөн мэргэжлийн тогооч нарын мэддэг 14 нууц Хадгалах

Амтат шпагетти хийх хялбар арга

19 дүгээр зуунаас дэлхий даяар алдартай болсон “Шпагетти” нь итали үндэсний хоол билээ. Жор болон хийх арга нь амархан хэдий ч, дахин давтагдашгүй итали амтыг хүмүүс тэр бүр хийж чаддаггүй. Тиймээс бид та бүхэндээ амтат шпагетти хийх хялбар аргыг хүргэж байна.

Амтат шпагетти хийх хялбар арга Хадгалах
2015-09-29, 20:16

Арван насаар залуу харагдах нууц

Хүн бүр л өөрөөсөө "Хөгшрөлтийг яаж зогсоох вэ? Хэрхэн удаашруулж, залуу хэвээрээ байх вэ?" гэж асуудаг. Хөгшрөлт арьсанд хамгийн ихээр нөлөөлдөг нь нууц биш юм. Магадгүй "Ботокс" тариа тариулах юм уу, эсвэл гоо сайхны хагалгаа хийлгэх зэргээр асуудлыг шийдвэрлэж болно гэж та бодож байвал, энэ нь тийм ч сайхан санаа биш болохыг анхаараарай. 

Арван насаар залуу харагдах нууц Хадгалах

Хуурч болгож идэж болохгүй 8 хоол хүнс

Бид хүнсний ногоог хүний биед хичнээн тустай болохыг тун сайн мэднэ. Тиймдээ ч өдөр тутамдаа хэрэглэж, эрүүл байхыг хичээдэг билээ. Харин зарим ногоог хуурч, шарснаар тэжээллэг байдал, амин дэмүүдийг нь үгүй хийдэг бөгөөд ямар ч ашиг тусгүй болгож орхидог аж. Иймд та зарим хүнсийг болж өгвөл түүхийгээр нь, эсвэл чанаж идэж байгаарай. Бид та бүхэндээ хуурч, болгож идэж болохгүй хоол хүнсүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Хуурч болгож идэж болохгүй 8 хоол хүнс Хадгалах

Хоолоо амттай болгох 12 нууц

Хоол хийнэ гэдэг өнөө үед урлаг болтлоо хөгжсөн гэхэд болно. Тиймээс ч бид амттай сайхан хоол хийхийн тулд, багагүй туршлагыг хуримтлуулж, эсвэл нэг нэгнээр заалгах хэрэгтэй шүү дээ. Гэвч будааг хэрхэн зөв агшаах, махыг хэрхэн шарах тухай шинжлэх ухаанч талаас хариулсан зөвлөгөөнүүдийг та урьд нь сонсож байв уу? Хэрэв үгүй бол бид та бүхэнд эдгээр шинжлэх ухаанч хариултуудыг зөвлөж байна.  

Хоолоо амттай болгох 12 нууц Хадгалах

Эдгээр хүнсийг өндөгтэй хольж идэж болохгүй! Яагаад гэвэл...

Бид өдөр бүр маш их хуурч амталсан, тос өөхтэй хоолыг идэж, ходоод гэдсээ хямраадаг билээ. Харин зарим үед хооронд нь хольж идэж болохгүй хүнсийг өөрөө ч мэдэлгүй идэж, хоолны хордлого, цаашлаад илүүдэл жинтэй нүүр тулгарах нь бий. Иймээс ч бид та бүхэндээ өндгийг өдөр тутамдаа ямар хүнстэй хамт идэж болохгүйг танилцуулъя.

Эдгээр хүнсийг өндөгтэй хольж идэж болохгүй! Яагаад гэвэл... Хадгалах

Орон орны хүмүүс хоол хүнсэндээ хэдэн төгрөг зарцуулдаг вэ?

Гэрэл зурагчин Питер Менцелийн “Єлсгєлєн хорвоо” номонд дэлхийн янз бvрийн орны хvмvvсийн vй олон зураг бий. Зураг бvрт тухайн улс орны нэгэн гэр бvл нь долоо хоногийнхоо хэрэглэдэг хvнстэй хамт буусан байдагаараа єєр хоорондоо  тєстэй байдаг ажээ. Хэрэв та санаж байгаа бол бид урьд ємнє нь та бvхний мэлмийд Питер Менцелийн бусад бvтээлvvдийг хvргэж байсан билээ.

Орон орны хүмүүс хоол хүнсэндээ хэдэн төгрөг зарцуулдаг вэ? Хадгалах
2010-07-15, 09:46

Загасаар хэрхэн амттай шөл хийх вэ?

Загас нь хүний эрүүл мэндэд сайн төдийгүй эрүүл хүнсний нэг учир эрүүл мэнд, бие галбиртаа анхаарал тавьдаг хүмүүсийн байнгын хэрэглээ болсон билээ. Сүүлийн үед хүмүүс загасыг хоол хүнсэндээ ихээр хэрэглэх болсон. Гэхдээ хүмүүс тэр болгон витаминлаг чанарыг нь алдагдуулалгүйгээр хэрхэн хоол хийх талаар тэр болгон мэддэггүй. Тэгвэл өнөөдөр та бүхэнд загасаар амттай тэжээллэг шөл хийж болох тухай хүргэе.

Загасаар хэрхэн амттай шөл хийх вэ? Хадгалах
2015-01-22, 01:05

Та хоолоо зөв иддэг үү?

"Идэж л байвал яасан ч яахав" хэмээн боддог хүмүүс цөөнгүй. Гэвч идэхэд ч гэсэн учир бий, соёл бий, тогтсон стандарт ч бий. Өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнээ хэрхэн зөв задалж, шарж болгодгийг та мэдэх үү? Мэдэхгүй бол доорх мэдээллээс анхаараад аваарай. 

Та хоолоо зөв иддэг үү? Хадгалах
2016-05-03, 11:40

Амтат плов хэрхэн хийх вэ?

Тажик, Узбек үндэстэний амтат плов хэрхэн хийх талаар фото тэмдэглэлийг орчуулан хүргэж байна. Гэр бүл найз нөхөдтэйгөө агаар салхинд гарахдаа хийж идэхэд тохиромжтой санагдлаа.

Амтат плов хэрхэн хийх вэ? Хадгалах
2015-05-22, 21:28

Хоолоо амттай болгох 13 заль

Та бүхэндээ нарлаг сайхан Бямба гарагийн мэндийг хүргэе. Амралтын өдрийг амтат хоолгүйгээр төсөөлшгүй билээ. Тиймдээ ч та бүхний амралтанд чимэг болох, амттай хоол хийхэд туслах хялбархан бөгөөд санаанд оромгүй тустай зөвлөгөөнүүдийг хүргэхээр бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Хоолоо амттай болгох 13 заль Хадгалах
2016-06-11, 16:52