Хуурч болгож идэж болохгүй 8 хоол хүнс

Бид хүнсний ногоог хүний биед хичнээн тустай болохыг тун сайн мэднэ. Тиймдээ ч өдөр тутамдаа хэрэглэж, эрүүл байхыг хичээдэг билээ. Харин зарим ногоог хуурч, шарснаар тэжээллэг байдал, амин дэмүүдийг нь үгүй хийдэг бөгөөд ямар ч ашиг тусгүй болгож орхидог аж. Иймд та зарим хүнсийг болж өгвөл түүхийгээр нь, эсвэл чанаж идэж байгаарай. Бид та бүхэндээ хуурч, болгож идэж болохгүй хоол хүнсүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Хуурч болгож идэж болохгүй 8 хоол хүнс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Улаан лооль

Түүхий улаан лооль нь өөртөө их хэмжээний магни болон цайрыг агуулдаг билээ. Харин чанаж, болгосны дараа тус эрдэс бодисуудын 90-100 хувь нь алга болдог аж. 

Улаан лооль

2 Амтат чинжүү

Амтат чинжүү, тэр дундаа улаан өнгийн чинжүүнд их хэмжээний С витамин агуулагддаг байна. Харин мөн л үүнийг хуурч хэрэглэснээр витамины хэмжээ 4 дахин багасдаг аж. Та тус ногоог заавал хууралгүйгээр төрөл бүрийн салатанд хийж идэх боломжтой гэдгийг санаарай. 

Амтат чинжүү

3 Сармис

Витамин С, РР, В-ээр баялаг сармис нь хүний биед олон эерэг нөлөө үзүүлдэг. Тус хүнсний ногоог халааж, хуурч хэрэглэснээр ашигтай чанарууд нь тодорхой хэмжээнд буурдаг байна. Иймд та сармисыг хуурахаас илүүтэй чанаж идэж байгаарай. 

Сармис

4 "Кресс" салат

Энэ нь А, В, С, D, Е, К витаминаар баялаг бөгөөд хоолонд сайхан амт оруулж, биед ашиг тусаа үзүүлдэг. Харин үүнийг пицца болон талхан дээр цацаж, шарснаар хамаг шим тэжээлээ алддаг аж. 

"Кресс" салат

5 Хэрээний нүд

Хэрээний нүд (Asparagus) нь А, С, Е, К витамин болон фолийн хүчлийг өөртөө агуулдаг. Хүмүүс энэхүү ногоо нь бидний биед хичнээн тустай болохыг хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Гэтэл тус ногоог чанаж хэрэглэснээс болж хамгийн шим тэжээлтэй хэсгүүд нь устаж үгүй болдог байна. 

Хэрээний нүд

6 Брокли

Брокли буюу цэцэгт байцааг хүмүүс ихээр хэрэглэх болсон. Учир нь тус ногоо А, С витамин болон кальциар баялаг тул биднийг эрүүл, урт удаан амьдрахад тус болдог. Харин цэцэгт байцааг удаан хугацаанд чанаж болгосноор нийт амин дэмийн 40 хувь нь үгүй болдог байна. Иймд та энэхүү ногоог чанахаас илүүтэй халуун усанд бага зэрэг дэвтээж хэрэглэж болох юм. 

Брокли

7 Хүрэн манжин

Фолийн хүчлийн эх үндэс болсон хүрэн манжинг болж өгвөл түүхийгээр нь идэж байгаарай. Үүнийг бүрэн гүйцэт болгосноор нийт амин дэмийн 30 хувь нь алдагддаг байна. 

Хүрэн манжин

8 Цагаан гаа

Түүхий цагаан гаа маш хурц боловч А, С, В1, В2 витаминыг агуулахаас гадна тэжээлийн бичил элементүүдээр ч баялаг юм. Харин чанаж хэрэглэснээр ихэнх тэжээллэг байдлаа алдах нь бий. 

Цагаан гаа

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()