Хэрэв таны хүүхэд шумууланд хазуулсан бол ийм арга хэмжээ аваарай!

Зуны улиралд хүүхэд байгальд ургасан жимс, жимсгэнийг идэж, цэвэр агаар амьсгалан, нарнаас олон төрлийн амин дэм, витаминыг авах хэрэгтэй байдаг. Тиймээс ч эцэг эхчүүд хүүхдүүдээ гадаа тоглуулах, хөдөө амраах дуртай. Гэхдээ үүний хажуугаар элдэв шавжинд хатгуулах асуудал гардаг. Иймд бид та бүхэндээ шавжинд хазуулсан шархыг эдгээж,  хэрхэн анхны тусламж үзүүлэх тухай мэдээллийг хүргэе!

Хэрэв таны хүүхэд шумууланд хазуулсан бол ийм арга хэмжээ аваарай!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Шумуул хазаж л байдаг шүү дээ гэж үл тоож болохгүй!

Учир нь маш олон өвчин цусаар дамжин биед халдаж болдог. Шумуулнаас урьдчилан сэргийлэх тос, цацлага, үргээгч зэрэг нь таны хүүхдийг 100% хамгаалж чаддаггүй. Иймээс нэгэнт хазуулсан бол ямар арга хэмжээ авах хэрэгтэйг танд зөвлөе. 

Хазуулсан хэсэгт бактерийн эсрэг тос түрхэх нь загатналыг намдаагаад зогсохгүй шархыг хурдан эдгээхэд сайн нөлөөтэй. Танд бэлэн тосон түрхлэг байхгүй бол тухайн хэсэгтээ хүйтэн жин тавьж болно. Ингэснээр загатнах нь багасдаг. Үүнээс гадна 1 аяга усанд 2 цайны халбага хүнсний сода хийж бэлтгээд,  40 минут тутам уусмалаар шавшиж элдэв халдвар орохоос урьдчилан сэргийлдэг. Дэлэнчид хазуулсан тохиолдолд ч мөн дээрх арга хэмжээг авна. 

Хамгийн чухал нь та хүүхдээ шархыг нь маажуулахгүй байх хэрэгтэй. Хүний хуруунаас орсон бохир, шумуулын хортой нийлэн биеэ маажих үед цусаар дамжин маш хурдан тархдаг. 

Шумуул хазаж л байдаг шүү дээ гэж үл тоож болохгүй!

2 Зөгийний хатгалтын үед үзүүлэх анхны тусламж

Морин зөгий, ажилчин зөгий, үхэр зөгий, хатгуурт зөгий зэрэг бүх төрлийн зөгийний хатгалт хүүхдэд аюултай. 

Энэ тохиолдолд ариутгасан чимхүүрээр зөгийний хатгуурыг  маш болгоомжтой сугалж авна. Хуруугаараа авч хэрхэвч ч болохгүй шүү. Энэ нь зөгийний хатгуурыг цааш арьсанд шигдээх аюултай. 

Хатгуурыг сугалаж авсны дараа бактерийн эсрэг савангаар тухайн хэсгийг угааж, хавдах шинж илэрвэл хүйтэн жин тавьна. Тун багатай харшлын эм хүүхдэдээ уулгаж, загатнахыг багасгаж болно.

Хэрэв дээрх арга хэмжээг авсны дараа хазуулсан хэсэгт ахин хавдах, арьсан дээр цагаан бижрүү үүсэх, толгой эргэх, хатгуулан өвдөх, дотор муухай оргих, цээжээр өвдөх, амьсгал давчдах шинж тэмдэг илэрвэл та хүүхдээ даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөе.   

Зөгийний хатгалтын үед үзүүлэх анхны тусламж

3 Шоргоолжинд хазуулсан үед

Шоргоолж бол хамгийн түгээмэл шавж юм. Хэрэв таны хүүхэд шоргоолжинд хазуулсан бол хэд хоногийн турш сайтар ажиглаарай. Учир нь ихэнх тохиолдолд шоргоолжны хорны нөлөө хэд хоногийн дараа илэрдэг. Хэрэв шоргоолжны хор хүүхдийн биед идэвхжвэл, бие маш ихээр загатнаж, тавгүйрхэх бөгөөд энэ үед дураараа эм уулгүй яаралтай эмчид хандах хэрэгтэй. 

Элдэв жижиг шавжны хатгалт гурваас доош сартай, дархлаа сул нялх хүүхдэд олон сөрөг дагавар үзүүлж болзошгүй байдаг учир хүүхдээ зуны улиралд агаар салхинд гаргахдаа анхаарлаа сулруулахгүй байхыг эцэг эхчүүдэд зөвлөж байна. 

Шоргоолжинд хазуулсан үед

Эцэг эхчүүдээ зуны улиралд бяцхан үрсдээ тавих анхаарлаа битгий багасгаарай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()