Хайртай бүсгүйдээ төрсөн өдрөөр нь өгч болох гайхалтай бэлэгнүүд

Зүрх сэтгэлийг тань булааж, харах төдийд хайр тань хүрч, өөрийн эрхгүй аз жаргалыг мэдрүүлдэг хайртай бүсгүйнхээ төрсөн өдрөөр юу бэлэглэж, түүнийгээ баярлуулах гэж байна даа? Магадгүй таны хайртын төрсөн өдөр болоод өнгөрсөн байж болох хэдий ч, дараа жил нэг л мэдэхэд болчихно шүү дээ. Тиймээс эрчүүддээ зориулан дурлалт бүсгүйнхээ төрсөн өдрийн баяраар өгч болох хамгийн гайхалтай бэлэгнүүдийн санааг хүргэхээр бэлтгэлээ.

Хайртай бүсгүйдээ төрсөн өдрөөр нь өгч болох гайхалтай бэлэгнүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Сагстай бэлэг

Бүхий л эмэгтэйчүүдийн авахыг хүсдэг бэлэг бол яахын аргагүй сагстай бэлэг юм. Гоё, тансаг байдлыг илтгэдэг сагсан дотор гоо сайхны болон эрүүл мэндийн бүтээгдэхүүн, тансаг амттан зэрэг төрөл бүрийн зүйлсийг гоёж, чимэглэн хайртай хүндээ бэлэглэх боломжтой юм. 

Сагстай бэлэг

9 Амттаны цуглуулга

Амттанд дургүй хүн гэж хаана байх билээ. Тэр тусмаа охид ууд маань тансаг амттай бүтээгдэхүүнүүдэд дуртай байдаг шүү дээ. Тиймээс тэдний төрсөн өдрийн баяраар нь идэх дуртай амттаных нь цуглуулгыг яагаад бэлэглэж болохгүй гэж? Түүний төрсөн өдрийнх нь хамгийн гайхалтай бэлгүүдийн нэг байх болно.

Амттаны цуглуулга

8 Халуун рашаанд оруулах

Өнөөдөр хүн бүр л сайхан амьдрахын төлөө ажил хөдөлмөр эрхэлж, дор бүрнээ цаг нартай уралдан хичээж, зүтгэж байгаа нь нууц биш юм. Тэгвэл түүндээ хайртай гэдгээ илэрхийлж, алжаал ядаргааг нь төрсөн өдрийнх нь баяраар тайлбал ямар вэ? Их ажлын дараа ихэнх хүмүүс алжаал ядаргаагаа тайлах зорилгоор халуун рашааныг зорьдог бөгөөд энэ бэлэг түүнд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Халуун рашаанд оруулах

7 7 хоногийн турш баярлуулах

Түүнийг яагаад заавал зөвхөн төрсөн өдрөөр нь баярлуулах ёстой гэж? Хайртын тань төрсөн өдөр тохиож буй 7 хоногийг тэр чигт нь ганцхан түүндээ зориулж, өдөр бүр, магадгүй хором бүрд сэтгэлийг нь догдлуулж, гэнэтийн бэлгүүдийг ар араас нь бэлэглэж, таны хувьд ямар эрхэм чухал хүн болохыг нь мэдрүүлээрэй.

7 хоногийн турш баярлуулах

6 Хувцас болон гоёл чимэглэл

Гоёмсог, хээнцэр загвартай хувцас болон гоёл чимэглэлд дургүй эмэгтэй хүн гэж энэ хорвоо дээр бараг үгүй биз ээ. Тиймээс тэдний төрсөн өдрөөр юу бэлэглэхээ төдийлөн сайн оновчтой шийдэж чадаагүй байгаа бол таны хамгийн эхний сонголт хувцас эсвэл гоёл чимэглэл байх ёстой юм шүү. Романтик үдшийг хамтдаа өнгөрөөхөөр захиалга өгсөн зоогийн газарт хайртыгаа хүлээгээд сууж байх үед таны бэлэглэсэн даашинзыг өмсөж, гоёл чимэглэлийг тань зүүж ирэх хайртыгаа хараад та түүнд дахин шинээр дурлах биз ээ.

Хувцас болон гоёл чимэглэл

5 Улаан сарнай, захидал

Чин сэтгэлийн үгсээ бичсэн захидал болон хайрын бэлэг тэмдэг болсон час улаан сарнайг төрсөн өдрийн бэлэг болгож өгөх нь европоос үүдэлтэй бөгөөд тэд хамгийн эрхэм чухал хэрнэ төдий чинээ маш их хайртай хүндээ ийн улаан сарнайг захидлын хамт бэлэглэдэг гэж үздэг байна. Та ч гэсэн тэдний нэгэн адилаар ийм бэлэг өгч яагаад болохгүй гэж? Магадгүй өөр ямар нэгэн зүйл төлөвлөсөн байгаа бол түүнийгээ захидал дээрээ дэлгэрэнгүй бичиж болно шүү дээ.

Улаан сарнай, захидал

4 Үнэт эдлэл

Ээмэг, бөгж, хүзүүний зүүлт, бугуйвч гээд эмэгтэйчүүдийн хэрэглэдэг гоёл чимэглэлүүдийг бичээд байвал нэлээдгүй хугацаа орох биз. Тэд төрөлхийн гялтганасан, гялалзсан зүйлд дуртай хүмүүс бөгөөд энэ нь эмэгтэй хүний эрхэмсэг, бардам орших зан чанартай холбоотой байж ч болох юм. Хэрвээ та түүнийхээ төрсөн өдрөөр үнэт эдлэл авч өгч, бэлэглэх гэж байгаа бол тэр таныг өөрт нь үнэхээр их хайртай гэдгийг ойлгох болно. Учир нь үнэт эдлэлүүд нь гол төлөв өндөр үнэтэй байх бөгөөд төдий чинээ сэтгэл зүрхээ зориулсан, үнэ цэнэтэй бэлэг байх нь бий.

Үнэт эдлэл

3 Аялах

Төрсөн өдрийн баяр гэхээр л боломжийн нэг газар хайртай бүсгүйгээ дагуулж орох, эсвэл үнэтэй бэлэг сэлт өгөх, нэг бол гадуур зугаалах гэсэн үг биш шүү дээ. Бусдаас өөрөөр сэтгэж, байгалийн сайханд цэвэр агаарт түүнтэйгээ хамтдаа төрсөн өдрийнх нь баярыг өвөрмөцөөр тэмдэглэж болно шүү дээ. Аясын намуухан салхи салхилахтай зэрэгцэж, түүнд бэлдсэн сюрпризээ гэнэт задалж, хайртыгаа баярлуулахыг танд санал болгож байна.

Аялах

2 Романтик үдшийн зоог барих

Дээр дурдсанчлан романтик үдшийг хамтдаа өнгөрөөх шиг хосуудын хувьд гайхалтай мөч өөр үгүй билээ. Тэр тусмаа хайртай бүсгүйнхээ төрсөн өдрөөр гэнэтийн бэлэг дүүрэн романтик үдшийг өнгөрөөвөл түүний хувьд хэзээ ч мартагдахааргүй, дурсамж дүүрэн, гайхалтай төрсөн өдрийн баяр болж өнгөрөх нь гарцаагүй юм. Амттай хоол идэнгээ улаан дарс шимж, уянгын аян дээр хамтдаа бүжиглэж, орой нь гайхалтай шөнийг өнгөрөөх нь төрсөн өдрийн эзэн болон таны хувьд тааламжтай санагдах болно.

Романтик үдшийн зоог барих

1 Хувийн бэлэг

Хувийн бэлэг гэхээр та гайхаж байж магадгүй. Ингэж нэрлэсэн шалтгаан нь таны бэлэг энэ хорвоо ертөнцийн өөр хаана ч байхгүйгээр барахгүй хэзээ ч дахин давтагдашгүй, мөн үнэлшгүй байх учраас ингэж нэрлэсэн юм. Зөвхөн түүндээ зориулсан гайхалтай 4 мөрт, эсвэл сэтгэл хөдөлгөсөн хайрын захиа, та хоёртой холбоотой дурсамж сэдрээсэн ямар нэгэн зүйлийг өөрийнхөө гараар урласан жижиг хэмжээний хайрцаганд хийж өгөхөд ямар ч эмэгтэй хүний сэтгэл зүрх догдлох нь ойлгомжтой биз ээ.

Хувийн бэлэг

Та харин хайртай бүсгүйгээ яаж баярлуулдаг вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()