Онцлох мэдээ

Залуу насны муу зуршлууд ирээдүйд ингэж нөлөөлдөг!

20 насандаа бидний ихэнх нь санаж бодох зүйлгүй ирээдүйдээ огтхон ч санаа зовдоггүй билээ. Угаас 30 нас хүрэх үедээ л хүмүүсийн зан байдал төлөвшдөг байна. Энэ үеэс эхлэн бид 10-20 жилийн дараа бидний амьдрал хэрхэн өөрчлөгдөх бол хэмээн ирээдүйдээ санаа зовж эхэлдэг. Ингээд залуу насандаа дадал болсон бидний муу зуршил ирээдүйд хэрхэн нөлөөлдөг болохыг сонирхоцгооё.

Залуу насны муу зуршлууд ирээдүйд ингэж нөлөөлдөг! Хадгалах

Ямар хүмүүсийн судас бүдүүрч тод харагддаг вэ?

Бидний судас бол хүчилтөрөгч болон бусад элементүүдийг зүрхэнд хүргэж өгөх чухал үүргийг гүйцэтгэдэг нэг талын хавхлагуудын ухаалаг системийн нэгдэл юм. Ер нь бол бид арьсан доор байгаа судсаа бүдүүрч тодрох үед нь л анзаардгаас бусад үед цаг гарган ажиглах нь ховор. Хэрэв таны гэнэт судас бүдүүрч, тодорч гарч ирээд, та яасныг нь мэдэхгүй байгаа бол хэт их санаа зовох хэрэггүй. Заримдаа энэ нь эрүүл мэндийн ноцтой өөрчлөлтийг илтгэдэг бол ихэнхдээ байгалийн гаралтай, аюул багатай шалтгаантай байдаг.

Ямар хүмүүсийн судас бүдүүрч тод харагддаг вэ? Хадгалах
2018-10-22, 11:06

Таны оюун ухааныг шалгах гурван таавар

Оньсого, таавар таах нь тархинд дасгал болж хүний ажигч гярхай байдал, дүн шинжилгээ хийх чадварыг хөгжүүлдэг. Иймд таны тархи нэг л сэрж өгөхгүй байвал дараах гурван сонирхолтой тааврыг таах гээд үзээрэй. Зөв таасан эсэхээ төгсгөлд нь байгаа хариунаас мэдээж аваарай.  

Таны оюун ухааныг шалгах гурван таавар Хадгалах

Өвөл идэхэд тохиромжтой амтат салат хийх хялбар жор

Өвлийн улирал болох үед бидэнд шинэхэн хүнсний ногоо олдох нь цөөрдөг билээ. Тиймээс ч намар шинэ ургац гарсан дээр нь бид шинэхэн ногоогоо нөөшилж дардаг уламжлалтай. Тэгвэл энэ удаад өвлийн улиралд зориулж хэрхэн байцааны салат хийх жорыг хүргэе.

Өвөл идэхэд тохиромжтой амтат салат хийх хялбар жор Хадгалах

Амралтын өдөр гэрээ цэвэрлэхэд тань туслах хялбар аргууд

Амралтын өдрөөр гэрээ цэвэрлдэггүй хүн тун ховор. Тиймээс таны амралтын өдөрт зориулсан бид датагршсан олон төрлийн тоос болон толбыг арилгах хялабр аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Бидний бэтлгэсэн мэдээ таны ажлыг бага ч болов уу хөнгөлнө гэдэгт бид итгэж байна.

Амралтын өдөр гэрээ цэвэрлэхэд тань туслах хялбар аргууд Хадгалах
2018-10-20, 14:53

Хүүхэд бол гэр бүлийн толь мөн үү?

Сэтгэл судлаачид дээр “Миний хүүхэд миний үгэнд орохгүй байна? Миний хүүхэд их сахилгагүй юм. Тэр дийлдэхээ байлаа” гэсэн асуудалтай хүмүүс маш ихээр очдог гэнэ. Гэтэл үнэн хэрэгтээ “Асуудалтай хүүхэд байдаг уу?" гэсэн асуултад нэг л хариулт байдаг бөгөөд энэ нь “үгүй” гэсэн хариулт ажээ. Харин асуудалтай хүүхэд биш асуудалтай эцэг эх л байдаг гэнэ. Хэрвээ та хүүхдээ сайн ажиглах юм бол таны биеэ авч явж буй байдал, таны зан араншин, гэр бүлийн хосуудын харилцаа, эцэг эх хүүхдийн хоорондын харилцаа, хэрүүл маргаан гээд бүхий л зүйлийг хүүхдээсээ харж болно. Тиймээс л үгэнд ордоггүй, дийлдэхгүй хүүхэд  бий болж, та аргаа бардаг юм.

Хүүхэд бол гэр бүлийн толь мөн үү? Хадгалах

Сайн найзууд яагаад ижил сэтгэдэг вэ?

Хамаатан садан, дотнын найз нөхөд гэнэтхэн ижилхэн нэг зан араншин, үйлдэл гаргасан тохиолдол эрдэмтдийг гайхшруулдаг байжээ. Гэхдээ төд удалгүй судлаачид энэ нь ямар нэгэн далд ертөнц биш харин шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж болох зүйл гэдгийг мэдсэн юм. Ингээд бид сайн найзтайгаа хэрхэн холбогддог талаар сонирхоцгооё.

Сайн найзууд яагаад ижил сэтгэдэг вэ? Хадгалах

40 нас хүрсний дараа бидний бие хэрхэн өөрчлөгддөг вэ?

Хүн төрөлхтний хамгийн том айдас бол хөгшрөлт юм. Тиймдээ ч үргэлж залуу сайхнаараа байх гэсэн мөнхийн хүсэл нь одоогийн энэ анагаах ухаан, техникийн дэвшлийн хөгжилд хүчтэй түлхэц болдог байж болох юм. Гэвч сэтгэл судлаачдын үзэж байгаагаар хөгшрөлтөөс айх нь энгийн үзэгдэл гэжээ. Гэхдээ нас болгон өөрийн гэсэн давуу талтай байдаг гэдгийг мартаж болохгүй. Үүнээс гадна өдөр ирэх тусам бид хөгшрөх болно гэдэгтэйгээ эвлэрэх хэрэгтэй. Ингээд 40 нас хүрсний дараа бидний биед ямар өөрчлөлт гардаг болохыг сонирхоцгооё.

40 нас хүрсний дараа бидний бие хэрхэн өөрчлөгддөг вэ? Хадгалах

Хэтэвчиндээ авч явах ёсгүй 5 эд зүйл

Түрийвчээ олохгүйгээс хамаг ажил тань гацаж, тэвдүүлсэн явдал амьдралд тань дор хаяж нэг удаа тохиолдож л байсан байлгүй. Ямартай ч орчин үед бараг хүн бүр хэтэвч хэрэглэдэг болж, тэр ч байтугай багавтар хэмжээтэй цүнхний үүрэг гүйцэтгэдэг болсон учраас хүмүүс хэрэгтэй, чухал бүх зүйлсээ хийдэг болжээ. Гэвч гай таарч түрийвчийг тань хүн хулгайлчихвал эсвэл гээчихвэл таны хэрэгтэй зүйлс бүгд нэг дор алга болох нь ээ.

Хэтэвчиндээ авч явах ёсгүй 5 эд зүйл Хадгалах

Тоглоомын дүрэм

Jayson kid, Grant Hill, Michael Jordan бас And1 брэндийн ориг пүүзнүүд. Kobe Bryant-ийн шар жээрси. Сансар кабелиар гарах NBA-ийн тоглолтууд, сургуулийн сагсны лигт орох хүсэл...Энэ бол 90-ээд оны сүүл үе. Нүдэнд минь хичээлийн самбар, сагсны самбар хоёроос өөр зүйл харагдахаа больсон үе. Ирээдүйгээ NBA-гийн тоглогчоор төсөөлж, өөртөө Eddie гэдэг англи нэр хүртэл өгцөн явж байхад 10-р сарын нэгэн хүйтэн өглөө миний амьдралын дараагийн 20 жилийг тодорхойлох эргэлт гарсан юм.

Тоглоомын дүрэм Хадгалах

Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн түүхийг Нийслэл хотод сөхлөө

Монгол Улсад шинэ цагийн аж үйлдвэрийн цогцолборыг амжилттай хэрэгжүүлсэн Зууны манлай бүтээн байгуулалт, Хөдөлмөрийн Гавьяаны Улаан тугийн одонт, Сүхбаатарын одонт Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах тухай Монгол, Зөвлөлтийн хамтарсан Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсаны 45 жил, Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орж, анхны баяжмалаа гаргаж эхэлсний 40 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхт ойн баярын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр түүхэн хөгжил-40” соёлын өдрүүдийг Улсын Драмын Эрдмийн театрт зохион байгууллаа.

Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн түүхийг Нийслэл хотод сөхлөө Хадгалах
2018-10-19, 10:16