Ямар хүмүүсийн судас бүдүүрч тод харагддаг вэ?

2018-10-22, 11:06
70,513

Бидний судас бол хүчилтөрөгч болон бусад элементүүдийг зүрхэнд хүргэж өгөх чухал үүргийг гүйцэтгэдэг нэг талын хавхлагуудын ухаалаг системийн нэгдэл юм. Ер нь бол бид арьсан доор байгаа судсаа бүдүүрч тодрох үед нь л анзаардгаас бусад үед цаг гарган ажиглах нь ховор. Хэрэв таны гэнэт судас бүдүүрч, тодорч гарч ирээд, та яасныг нь мэдэхгүй байгаа бол хэт их санаа зовох хэрэггүй. Заримдаа энэ нь эрүүл мэндийн ноцтой өөрчлөлтийг илтгэдэг бол ихэнхдээ байгалийн гаралтай, аюул багатай шалтгаантай байдаг.

Ямар хүмүүсийн судас бүдүүрч тод харагддаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Судас тод харагдах нь таны арьсны төрлөөс шалтгаалж болно

Цайвар арьстай хүмүүсийн судас бараан арьстай хүмүүсийнхээс илүү тод харагддаг. Мөн нимгэн арьс ч адил. Биднийг хөгширч нас ахих тусам арьсан доорх өөхлөг давхарга нимгэрдэг учраас настай хүмүүсийн гар, хөл гэх мэт эрхтнүүдийн судас илүү тод харагддаг. Мөн зарим хүмүүсийн судас төрөлхийн л арьсны нимгэн давхарга дор байрласан байдаг.

Судас тод харагдах нь таны арьсны төрлөөс шалтгаалж болно

2 Дасгалын үеэр судас тодордог

Дасгалын үеэр судас тодорч гарч ирэх нь хэвийн үзэгдэл юм. Учир нь дасгал хийх үед булчин эрчимтэй ажиллаж, цусны эргэлтийг түргэсгэснээр судас тодорно. Харин дасгал дуусаж, бие амрахад судас бүдгэрнэ.

Дасгалын үеэр судас тодордог

3 Жирэмсэн байх үед судас тодорно

Олон эмэгтэйчүүдийн жирэмслэлтийн үед судас нь тодорсон байдаг бөгөөд энэ нь асуудал биш юм. Бие давхар эмэгтэйн цусны эргэлт энгийн эмэгтэйнхээс түргэн байдаг учраас эрчимтэй юүлэгдэх их цусыг зохицуулахын тулд судас тодорч гарч ирдэг байна.

Жирэмсэн байх үед судас тодорно

4 Туранхай хүмүүсийн судас тод байх нь элбэг

Таргалалт багатай хүмүүсийн судас тод харагдах нь мөн л энгийн үзэгдэл. Туранхай хүмүүсийн арьсан доорх өөхлөг давхарга нимгэн байдаг учир судсыг нимгэн бүрхүүлээр бүрхэнэ гэсэн үг юм.

Туранхай хүмүүсийн судас тод байх нь элбэг

5 Гэвч судас бүдүүрч, тодорсон тохиолдолд эмчид үзүүлэх хэд хэдэн шалтгаан бий

Олонх тохиолдолд судас бүдүүрч тод харагдах нь асуудал биш ч давхар цээж өвдөх, амьсгаа дээрдэх, судасны ойролцоо шархлаанууд үүсэх, эсвэл хавдвал заавал мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй.

Гэвч судас бүдүүрч, тодорсон тохиолдолд эмчид үзүүлэх хэд хэдэн шалтгаан бий

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()