Залуу насны муу зуршлууд ирээдүйд ингэж нөлөөлдөг!

20 насандаа бидний ихэнх нь санаж бодох зүйлгүй ирээдүйдээ огтхон ч санаа зовдоггүй билээ. Угаас 30 нас хүрэх үедээ л хүмүүсийн зан байдал төлөвшдөг байна. Энэ үеэс эхлэн бид 10-20 жилийн дараа бидний амьдрал хэрхэн өөрчлөгдөх бол хэмээн ирээдүйдээ санаа зовж эхэлдэг. Ингээд залуу насандаа дадал болсон бидний муу зуршил ирээдүйд хэрхэн нөлөөлдөг болохыг сонирхоцгооё.

Залуу насны муу зуршлууд ирээдүйд ингэж нөлөөлдөг!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өдөр бүр шоудах

Ихэнх залуу хүмүүс шоу цэнгээн болоод хичээл ном аль алиныг нь хослуулж чаддаг. Гэтэл хичээл сургууль дуусдаг ч шоу цэнгээн нь хэзээ ч дуусдаггүй. Энэ мэтчилэн залуу насандаа шөнөжингөө шоудахад маргааш нь асуудалгүй сэрдэг байсан бол нас ахих тусам энэ байдал арилж, өглөө нь шартаж, заримдаа ажлаасаа хоцрох тохиолдол ч гарна.

Хэрхэн өөрчлөх вэ? Цэнгээний клубт орохын оронд дотны найз нартайгаа цагийг өнгөрүүлээрэй. Хэдийгээр уулзалтын тань тоо цөөхөн байх ч сонирхолтой уулзалт байх болно. Уулзах бүртээ өөр өөр газар, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж уулзах боломжтой. Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар, найз нөхөдтэйгөө уулзах нь өөрийгөө аз жаргалтай гэдгийг мэдрэхэд тустай гэжээ.

Өдөр бүр шоудах

2 Бүх мөнгөө үрэх

30 нас хүрэх үед хүмүүсийн орлогын хэмжээ хангалттай хүрэлцэхүйц болж эхэлдэг бөгөөд өмнө нь авч чадаагүй зүйлсээ худалдаж авах хүсэл эрмэлзэлтэй болсон байдаг. Үүнээс болоод өөртөө төрөл бүрийн хэрэггүй зүйлсийг худалдан авч, ресторанд өдрийн зоог идэх гэх мэтээр мөнгөө үрж эхэлдэг. Ингээд сарын сүүл гэхэд мөнгөгүй болж, заримдаа хэн нэгнээс зээлэх хэрэгтэй болдог нь худал биш.

Хэрхэн шийдвэрлэх вэ? Хамгийн их шаардлагатай зүйлээ түрүүлж худалдаж авах хэрэгтэй. Аялал эсвэл сургалт нь танд ресторанд хоол идэх, гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авснаас илүү үр дүнг авчрах болно. Мөнгө зарцуулах аргын талаар судлаад өөрт тохирохыг сонгоорой.

Бүх мөнгөө үрэх

3 Загвар хөөх

20 насандаа бид загвар хөөж, загварлаг гэсэн бүхнийг өмсөх дуртай байдаг. Тиймээс загварлаг хувцас худалдаж авахын тулд багагүй мөнгө зарцуулдаг билээ. Хэрвээ одоог хүртэл та гоёл чимэглэл, хувцсанд их хэмжээний мөнгө зарцуулдаг бол өөрийн сонирхлыг дахин нэг нягтлаад үзээрэй.

Хэрхэн  шийдвэрлэх вэ? Шинэ загварыг хайж олоорой. Өөрт таалагдсан бүх хувцсыг худалдаж авахын оронд юуны түрүүнд өөрийн бие галбирыг тодорхойлж, өөрт тухтай зохисон хувцсыг сонгох хэрэгтэй. Өөрийн гэсэн хэв маягийг тогтоох нь таныг илүү загварлаг сайхан харагдуулах болно. 

Загвар хөөх

4 Хуучин найзуудтайгаа зууралдах

20 насанд бидний эргэн тойронд маш олон хүмүүс байдаг бөгөөд бид нэг ангийнхан, дотуур байрны хөрш гээд өөр өөр хүрээллийн олон найзтай болсон байдаг.  Ингээд хичээл дуусахад хүн бүр өөр өөрийн гэсэн сонирхолтой болж эхэлдэг. Харин олны хүрээнд, анхааралд байх дуртай хүмүүс энэ байдал таалагдахгүй байх магадлалтай ч амьдралыг өөрөөр харах нь зүйтэй.

Хэрхэн шийдвэрлэх вэ? Зарим найзуудтайгаа та зөвхөн хичээл, дотуур байраар холбогдсон гэдэгтэй эвлэрэхээс өөр аргагүй болно. Гэхдээ та өөрийн сонирхол, зорилготой илүү нийцэхүйц шинэ найз нөхөдтэй болох боломжтой. Үүнд санаа зовох хэрэггүй. Зарим зорилго нэгтэй хуучин найз тань тантай хамт байх болно. 

Хуучин найзуудтайгаа зууралдах

5 Цагийн хуваарь баримталдаггүй

20 настай үедээ шөнийн 2 цагт унтаад өглөөний 10 цагт босоход л хангалттай. Гэвч нас ахих тусам бидний цагийн хуваарьт өөрчлөлт орж, бид илүү завгүй болох ч хуучин буруу хуваарь маань бидэнтэй цуг байсаар байх болно.

Хэрхэн шийдвэрлэх вэ? Таны цагийн хуваарьт сөргөөр нөлөөлж буй зуршлаа олж илрүүлэх хэрэгтэй. Жишээлбэл: Хэрвээ та шөнийн цагаар кино үзэж, цахим сүлжээнд суудаг бол энэ зуршлаа ном унших зуршлаар солиод үзээрэй. Хэдэн цагт унтахад өглөө босоход эвтэйхэн байгаагаа тодорхойлж, тухайн дүрмээ баримтлах хэрэгтэй.

Цагийн хуваарь баримталдаггүй

6 Бодисын солилцоонд итгэх

20 настай үед гоолиг болохын тулд их хүч хөдөлмөр зарцуулах шаардлагагүй байдаг. Гэвч нас ахих тусам бидний бодисын солилцоо удааширдаг учир жин нэмэх асуудалтай болно. Хэрвээ та түргэн хоол идэж, суугаа ажил хийдэг бол тун удахгүй илүүдэл жингийн асуудалтай болох бололтой.

Хэрхэн шийдвэрлэх вэ? Зөв хооллолтод анхаарал хандуулах хэрэгтэй. Гэхдээ дэглэм барих шаардлагагүй бөгөөд зүгээр л эрүүл хоол хүнс идэхэд л хангалттай. Дэлгүүрт худалдаалагддаг түргэн хоол идсэнээс өөрийн гараар хийгээд идэх нь илүү дээр.

Бодисын солилцоонд итгэх

7 Хямд согтууруулах ундаа худалдаж авах

Залуудаа бид согтууруулах ундааны чанарыг бус харин үнийг хардаг байв. Гэвч энэ зуршил нь нас ахих тусам таны эрүүл мэндэд муугаар нөлөөлж эхлэх бөгөөд та хэмнэсэн мөнгөө эргээд эмнэлэгт зарцуулах хэрэгтэй болно. Тиймээс хэрвээ энэ бүхнээс айж байвал юуны түрүүнд хямд согтууруулах ундаа худалдаж авахаас татгалзаарай.

Хэрхэн шийдвэрлэх вэ? Согтууруулах ундааг зөв сонгож сурах хэрэгтэй. Төрөл бүрийн амтлагаанд явж, шинэ дарсыг найз нөхөдтэйгөө амталж үзээрэй. Энэ аргаар та чанартай архи эсвэл дарсыг сонгож чадна. Гэвч та согтууруулах ундаа хэрэглэхийн оронд өөр сонирхолтой зүйлс хийх нь илүү үр нөлөөтэй байх болно

Хямд согтууруулах ундаа худалдаж авах

8 Хоол хийж чадахгүй байх

Ганцаараа амьдарч байх үед хажууд байрлах кафед ороод хоол идчихэд л хангалттай байдаг. Гэвч ингэж гэрээс гадуур хооллох нь таны санхүүд тийм ч сайнаар нөлөөлөхгүй. Үүнээс болоод 30 нас хүрсэн ч хоол хийж чаддаггүй хэвээр байвал хариуцлагагүй, арчаагүй нэгэн шиг харагдах болно. Таны хамтрагчид ч мөн энэ байдал таалагдах нь юу л бол.

Хэрхэн шийдвэрлэх вэ? Танд болон таны хамтрагчид таалагдах хялбар хэд хэдэн хоолыг хийж сураарай. Хамгийн сайн хийж чаддаг хоолтой болох хэрэгтэй.

Хоол хийж чадахгүй байх

9 Жил бүрийн эмчийн үзлэгт орохгүй байх

Ихэнх хүмүүс хүүхэд наснаасаа эхлэн жил бүр эмчийн үзлэгт орж байх ёстойг умартсан байдаг. Залуу байхад мэдээж өвдөх зүйл ховор байдаг учир бидний санаа огтхон ч зовдоггүй байх. Тиймээс ч эмчид хандах нь бараг л ховорхонд тооцогддог. Ингэснээр эргээд 30 нас хүрэх үед гэнэтхэн өвчин ороомтгой болох эрсдэлтэй юм.

Хэрхэн шийдвэрлэх вэ? Эрүүл мэндээ хамгаалах нь хамгийн чухал үнэт зүйлийн нэг билээ. Шүдээ өдөрт 2 удаа угааж сурсантай адилаар хагас жилд нэг удаа шүдний эмнэлэгт очиж, жилд нэг удаа шинжилгээ хийлгэж эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй .

Жил бүрийн эмчийн үзлэгт орохгүй байх

10 Танилцах сайтад цагийг өнгөрүүлэх

30 нас дөхөөд ирмэгц хүн бүр л гэр бүлийн талаар бодож эхэлдэг. Зарим нь энэ хэвээрээ хэн нэгэнтэй учрахгүй бол яах вэ гэсэн айдастай болж эхэлдэг. Ингээд тэд танилцах сайтад цагийг өнгөрүүлж, зургаа солилцож, харилцаж эхэлдэг ч энэ нь зүгээр л сонирхол нь болж, жинхэнэ хайраа олж чаддаггүй.

Хэрхэн шийдвэрлэх вэ? Санаандгүй, албан бус байдлаар хамтрагчаа олсон нь илүү үр дүнтэй, бас сонирхолтой байх болно. Олон хүнтэй газраар зугаалж, өөрт илүү ойр хүнтэй цагийг өнгөрүүлэх нь зүйтэй. Хэрвээ та олон хобби, сонирхолтой бол хосоо олоход илүү хялбар.

Танилцах сайтад цагийг өнгөрүүлэх

11 Маргаашийг бодохгүй амьдрах

20 гаруй насандаа цагийн ажил хийх, мэргэжлийн бус ажил хийх зэрэг бол энгийн л асуудал. Гэвч энэ нь 30 хүртлээ үргэлжлэх нь аюултай. 30 нас хүрээд мэргэжлээрээ ажиллах болоход ажил олгогчдод таны ажлын туршлага таалагдах нь юу л бол. Тиймээс үүнд анхаарал хандуулах цаг нь болжээ.

Хэрхэн шийдвэрлэх вэ? Өөрийн хийх дуртай, сонирхолтой зүйлээ олох хэрэгтэй. Ингээд сонирхолтой зүйлээ олсон бол энэ чиглэлээрээ илүү эрчимтэй шаргуу хөдөлмөрлөж хөгжих боломжийг хайж эхлэх хэрэгтэй. Сургалтанд сууж, мэргэжлээ дээшлүүлээрэй. Тэгж чадвал хэсэг хугацааны дараа та өндөр цалинтай, орлуулшгүй мэргэжилтэн болсон байх болно. Та өөрөө ч ажлаасаа гайхалтай сэтгэл ханамжийг мэдрэх болно.

Маргаашийг бодохгүй амьдрах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()