Хэтэвчиндээ авч явах ёсгүй 5 эд зүйл

Түрийвчээ олохгүйгээс хамаг ажил тань гацаж, тэвдүүлсэн явдал амьдралд тань дор хаяж нэг удаа тохиолдож л байсан байлгүй. Ямартай ч орчин үед бараг хүн бүр хэтэвч хэрэглэдэг болж, тэр ч байтугай багавтар хэмжээтэй цүнхний үүрэг гүйцэтгэдэг болсон учраас хүмүүс хэрэгтэй, чухал бүх зүйлсээ хийдэг болжээ. Гэвч гай таарч түрийвчийг тань хүн хулгайлчихвал эсвэл гээчихвэл таны хэрэгтэй зүйлс бүгд нэг дор алга болох нь ээ.

Хэтэвчиндээ авч явах ёсгүй 5 эд зүйл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Картны нууцлал бүхий кодууд

Зарим хүмүүс дансны дугаар, гүйлгээний нууц үг зэргээ мартахгүйн тулд тэдгээрийг бичсэн банкны гэрчилгээний бичгийг түрийвчиндээ хадгалсан байдаг. Гэвч үүнийг ашиглан зальт этгээдүүд таны нэрээр зээлийн болон төлбөрийн карт төвөггүй нээлгэчихнэ. Тэгэхээр банкны гэрчилгээний дугаар бүхий бичиг баримтуудыг найдвартай газар хадгалж, картын дугаар, нууц үг тань өөр бусад баримт бичигт тэмдэглэгдсэн байгаа эсэхийг шалгаж үз.

Картны нууцлал бүхий кодууд

2 Банк болон дэлгүүрийн баримтууд

Банк болон дэлгүүрийн худалдан авалтын баримт бусдын гарт ороход нууцлалтай юм чинь айх аюулгүй хэмээн тайвширч болохгүй. Учир нь банкны баримтан дээр таны хувийн мэдээллүүд бүгд байдаг учир туршлагажсан луйварчдын хувьд таны банкны мэдээлэл болоод нэвтрэх эрх зэргийг төвөггүйхэн олоод мэчихнэ. Хэрэв тэрхүү баримтууд хулгайчийн гарт орчихвол картыг тань авахын тулд заавал түрийв хулгайлах шаардлага ч байхгүй.  Тиймээс банкны гүйлгээний баримт, дэлгүүрийн баримт зэргийг ил хаяхгүй байх хэрэгтэй.

Банк болон дэлгүүрийн баримтууд

3 Төлбөрийн болон зээлийн бүх карт

Бүх төлбөрийн болон зээлийн картаа нэг дор хадгалах нь хамгийн эрсдэлтэй хэрэг. Картаа алдсан л бол луйварчдыг ашиглахаас нь өмнө амжаад хаалгуулж байх хэрэгтэй. Ер нь өөрийнхөө картны хоёр талаас нь авсан зургийг гэртээ хадгалж байх нь дахин сэргээхэд төвөг багатай болно. Өөр хэнд ч картаа ашиглуулахгүйн тулд картны нөгөө талд байдаг CVV-кодыг арчаад, аюулгүй газарт хадгалах юм уу, цээжлэх хэрэгтэй. Өөр нэг бяцхан заль бол арчсан кодныхоо оронд гурван оронтой өөр тоо биччих. Тэгвэл ямар ч картыг сэргээхэд CVV-код зайлшгүй хэрэгтэй юм хойно луйварчид төөрөлдөх л болно.

Төлбөрийн болон зээлийн бүх карт

4 Флеш-карт

Флеш картандаа та мэдээж чухал хэрэгтэй тайлан мэдээлэл, хувийн элдэв мэдээлэл зэргээ хадгалдаг л биз дээ. Тийм бол байнга авч яваад байх хэрэггүй, авч явлаа гэхэд цүнхэндээ авч явах, ямартай ч түрийвчнээс л өөр газар хийж яв. Зарим чухал шаардлагатай баримт бичгээ кодтой хавтсанд хадгалахад зүгээр.

Флеш-карт

5 Бэлгэвч

Олонх хүн бэлгэвч, жирэмслэлтээс сэргийлэх хэрэгсэл зэргээ түрийвч, халаасандаа хийж явдаг. Гэнэтийн үйл явдлын үед зайлшгүй хэрэгтэй эд боловч халаасанд эсвэл цүнхэнд байлгаснаар хэт дулаанд чанар нь муудаж хамгаалах чадвар нь сулардаг байна. Тэгэхээр хэтэвчинд бүү хадгал.

Бэлгэвч

Бонус: Хүмүүс хэтэвчиндээ юу хийдэг вэ?

Хүмүүс гол төлөв хүүхдийнхээ гэрэл зургийг хадгалдаг. 2009 онд Эдинбургт нэгэн судалгаа явуулж хотын өнцөг бүрээс цуглуулсан 240 гээгдсэн түрийвч /талыг нь эзэнд нь эргүүлэн өгсөн/-ийг ажигласан байна. Тэдний 88 хувьд нь хүүхдийн гэрэл зураг, 53 хувьд нь нохойтойгоо авахуулсан зураг, 48 хувьд нь гэр бүлийн зураг байжээ. Зураг нь байгаагүй түрийвчнүүдийн эзнийг олоход хүндрэлтэй байсан тул хэтэвчийг нь эргүүлэн өгөөгүй байна.

Бонус: Хүмүүс хэтэвчиндээ юу хийдэг вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()