40 нас хүрсний дараа бидний бие хэрхэн өөрчлөгддөг вэ?

Хүн төрөлхтний хамгийн том айдас бол хөгшрөлт юм. Тиймдээ ч үргэлж залуу сайхнаараа байх гэсэн мөнхийн хүсэл нь одоогийн энэ анагаах ухаан, техникийн дэвшлийн хөгжилд хүчтэй түлхэц болдог байж болох юм. Гэвч сэтгэл судлаачдын үзэж байгаагаар хөгшрөлтөөс айх нь энгийн үзэгдэл гэжээ. Гэхдээ нас болгон өөрийн гэсэн давуу талтай байдаг гэдгийг мартаж болохгүй. Үүнээс гадна өдөр ирэх тусам бид хөгшрөх болно гэдэгтэйгээ эвлэрэх хэрэгтэй. Ингээд 40 нас хүрсний дараа бидний биед ямар өөрчлөлт гардаг болохыг сонирхоцгооё.

40 нас хүрсний дараа бидний бие хэрхэн өөрчлөгддөг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1.Үс шингэрнэ

Үс шингэрэх, халзрах явдал ихэнхдээ эрэгтэй хүмүүст элбэг тохиолддог. Эрчүүдийн 53% нь 40-өөс дээш насандаа халзарч эхэлдэг байна. Харин эмэгтэйчүүдийн хувьд үс нь их хэмжээгээр унадаггүй ч бага багаар шингэрдэг. Харин хөл, гар болон биеийн бусад хэсгийн үснүүд хурдацтай шингэрч эхэлдэг байна.

Үсээ өтгөн чигээр нь хадгалахын тулд үсэндээ анхаарал сайн хандуулж, тордох хэрэгтэй бөгөөд шаардлагатай үед тайралт, үсний засалт хийлгэх хэрэгтэй. Түүнчлэн хоол хүнсэндээ амин дэмтэй зүйлс хэрэглэх нь зүйтэй юм. Үүнээс гадна эмчид хандаж, өөрт тохирсон эмчилгээг бичүүлж сөрөг үр дагавраас хамгаалаарай.

2. Сайн эцэг эх болоход тустай

40 настай үедээ эрэгтэй, эмэгтэй хүмүүс илүү их амьдралын туршлагатай болсон байдаг учир аливаа нөхцөл байдалд ямар арга хэмжээ авахаа сайн мэддэг. Үүнээс гадна 40 насны үед санхүүгийн хувьд нэлээд тогтвортой болсон байдаг байна. 

Тэгвэл сул тал нь энэ насанд эмэгтэй хүн жирэмслэхэд нэлээд асуудалтай болдог. Хэрвээ танд сонголт боломж байгаа бол залуу насандаа хүүхэд төрүүлсэн нь зүгээр. Гэхдээ шинжлэх ухааны ачаар хүн төрөлхтөн хэдэн ч насандаа хүүхэд төрүүлэх боломжтой гэдгийг нотлоод байгаа юм

3. Сүүн бүтээгдэхүүн хэрэглэж чадахгүй болдог

Сүү сүүн бүтээгдэхүүний хэрэглээ нас ахих тусам багасдаг болох нь тогтоогжээ. Африк-Америк болон Ази бүсгүйчүүд ихэнхдээ 40 наснаас хойш сүүн бүтээгдэхүүнд дургүй болдог гэнэ. Энэ үед бие дэх лактаз фермент буурч улмаар сүү сүүн бүтээгдэхүүнийг боловсруулахад асуудал учруулдаг аж. Ингээд сүүн бүтээгдэхүүн боловсрохгүй байсны улмаас ходоод гэдэсний асуудал тулгардаг байна.

Хэрвээ танд энэ асуудал тулгардаг бол лактазгүй сүү, пробиотик зэргийг хэрэглэхээс битгий татгалзаарай.

4. Шүдний мэдрэмтгий байдал арилна

Хэрвээ та төрөлхийн мэдрэмтгий шүдтэй бол нас ахихад энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой. Учир нь энэ насанд шүдний хатуу эд болох дентиний түвшин нэмэгддэг бөгөөд энэ нь шүдний мэдрэмтгий байдлыг үгүй болгодог байна.

Хэдийгээр мэдрэмтгий байдал арилах давуу талтай ч та шүдтэй тань ямар нэгэн зүйл тохиолдож байгаа эсэхийг мэдрэхгүй учир шүдний эмчид тогтмол хандаж байх хэрэгтэй.

5. Намхан болно

30 наснаас эхлэн хүмүүс эргэн намхан болж эхэлдэг. Ингэж намссаар 40 нас хүрээд та өөрийгөө жижигхэн болсныг анзаарах болно. Арканзасын Их Сургуулийн шинжлэх ухааны судалгаанаас харахад эрчүүдийн өндрөөс 30-аас 70 насанд 2,5 см хасагддаг гэнэ. Харин эмэгтэйчүүдийн өндөр 5 см-ээр хасагддаг аж.

6. Бодисын солилцоо муудна

Та 40 настай хэрнээ 20-той хүнтэй ижил түвшинд хооллодог гэж бодъё. Гэвч үр дүнд нь та ганцаараа таргалж үлдэх болно. Учир нь энэ насанд бодисын солилцоо муудаж, булчингийн жин алдагдаж эхэлдэг. Кэтрин Болинг (Catherine Boling) эмчийн хэлж байгаагаар эмэгтэйчүүд 40-55 насандаа дунджаар 6 кг нэмдэг байна.

Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд та зөв хооллож, спортоор хичээллэх хэрэгтэй. Харамсалтай нь таныг гоолиг чигээр тань хадгалах ид шид байхгүй учир бага зэрэг хөдөлмөрлөх шаардлагатай болох нь ээ.

7. Та илүү үзэсгэлэнтэй, өөртөө итгэлтэй болно

40 настай эмэгтэйчүүд 20, 30 наснаасаа илүү өөртөө итгэлтэй, илүү үзэсгэлэнтэй болдог болохыг эрдэмтэд тогтоожээ. Тиймээс тэд жижиг зүйлсд санаа зовохоо больж, аз жаргалтай, санхүүгийн эрх чөлөөтэй болдог аж.

Энэ насанд хүмүүс өөрийгөө болон эргэн тойронд байх бүх зүйлээ өөрөөр харж эхэлдэг байна.

8. Хараа муудаж, сонсгол муудах магадлалтай

40-өөс дээш насны хүмүүсийн ойрын хараа ихэнхдээ мууддаг. Тиймээс илүү тод гэрэлд ном унших хэрэгтэй болж, зарим өнгө өөрөөр харагдах болно. Үүнээс гадна нүд хуурайших асуудал тулгарч болно.

Түүнчлэн сонсгол хүртэл мууддаг бөгөөд энэ нь дотор чих болон хэнгэрэгний өөрчлөлттэй холбоотой юм. Асуудлыг гүнзгийрүүлэхгүйн тулд эмчид хандаж байгаарай.

9. Ханиад хүрэх багасна

40 нас хүртлээ хүмүүс олон удаа өвчин тусаж, төрөл бүрийн нянгийн халдвар авсан байдаг учир илүү дархлаа сайтай болдог байна.

Мэдээж энэ маш таатай зүйл байгаа биз. Нэмж хэлэхэд та амин дэмтэй хоол идэж, эрүүл хооллосноор дархлаагаа сэргээх боломжтой. Үүнээс гадна цэвэр агаарт гарч байгаарай.

10. Амтны мэдрэмж мууддаг

Эхээс төрөхдөө бид 9000 төрлийн амтыг амтлах мэдрэмжтэй төрдөг.  Гэвч нас ахих тусам энэ тоо багасаж, таны амтлах чадвар муудна.   Эмэгтэйчүүдийн хувьд илүү эрт амтлах чадвараа алддаг аж.

Гэхдээ энэ нь та амтлах чадвараа бүр мөсөн алдана гэсэн үг биш бөгөөд хоолны амт илүү сул санагдаж эхлэх болно.

Бүхий л сөрөг үр дагавруудыг эмчийн тусламжтайгаар шийдвэрлэж болох учир өөртөө итгэлтэй байж, хөгшрөлтийг хөнгөнөөр хүлээж аваарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()