Солиотой бүсгүй

Шведийн иргэн Фокс Пикси (Fox Pixie) хэмээх бүсгүй “Who Censored Roger Rabbit?” киноны Jessica Rabbit-ийн дүртэй адилхан болохын тулд биеээ бараг л тэр чигтээ мэс заслын аргаар янзлуулжээ. Тэрээр Стокгольм хотын ойролцоох нэгэн тосгонд гэр бүлийн хамт амьдардаг байсан бөгөөд цахилгаанчны ажил хийж байжээ. Ингээд өөрийн дүр төрхөө болон амьдралын хэв маягаа эрс өөрчлөхөөр АНУ руу нүүсэн байна.
Солиотой бүсгүй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хагалгаа хийлгэхээс өмнө:



  


Сар гаруйхны өмнө тэр 6 хавиргаа авахуулж бэлхүүсээ 35 см-ээр багасгуулсан байна. Энэхүү хагалгааны дараа тэрээр байнга корсет өмсөж явдаг байсан бөгөөд эмч түүнд уушиг чинь бяцрах аюултай шүү гэж хэлсэн ч “Уушиг бяцарсан бяцраагүй ямар ч ялгаагүй шүү дээ. Миний зорилго бол сайхан харагдах” гэжээ.



Тэрээр хавиргаа авахуулахдаа 9000 доллар, хамар өндөрсгөх 4 удаагийн хагалгаа нь 19,000 доллар, хөх хийлгэх 4 удаагийн хагалгаа нь 40,000 доллар, урууландаа силикон шахуулах 2 удаагийн хагалгаа нь 7000, нүд сэтлэх хагалгаа нь 8000, чихний мэс засал 5000, хөмсөг өргөх 3200 доллар, ботокс шахуулахад 12,000 доллар, шанааны яс томсгуулахад 7500, урууландаа ботокс шахуулахад 7500, өөх соруулахад 1000 доллар тус тус төлж, нийт 120,000 долларыг гоо сайхны хагалгаанд төлжээ.
 

  
“Би Жессика Раббит юм уу Цасан гоо шиг нарийнхан бэлхүүстэй, том хөхтэй, сайхан нүдтэй болмоор байсан. Үүнийгээ ч биелүүлж чадсан” хэмээн сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө хэлсэн байна.



Тэрээр инстаграм хуудсандаа 70,000 дагагчтай бөгөөд ихэнх хүмүүс түүнийг хагалгаа хийлгэхээсээ өмнө илүү хөөрхөн байсан гэж боддог гэнэ.
























Видео



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()