Эртний хүмүүс хайраа хэрхэн илчилдэг байсан бэ?

Бидний аав ээж, эмээ өвөөгийн хэрхэн хоорондоо танилцаж, хайраа илчилж байсан түүхүүд үргэлж чихэнд сонсголонтой, хэд ч сонссон уйдамгүй сайхан байдаг шүү дээ. Чухам тэр үед л хосуудын хайр сэтгэл хэзээд үл эвдрэм цайз хэрэм мэт бат бөх, гал халуун байсан ч юм шиг ... Ингээд та бүхэнд эрт дээр үед хүмүүс бие биедээ хэрхэн хайраа илчилдэг байсан тухай мэдээллийг хүргэе. 

Эртний хүмүүс хайраа хэрхэн илчилдэг байсан бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Валентины баярын зурагт мэндчилгээ

1800-аад оны үед, Гэгээн Валентины баяраар хайртай хүндээ, тэднийг дүрсэлсэн шог зураг бүхий картан дээр түүнийг яагаад хайрлах болсноо хошин байдлаар бичиж, хайр сэтгэлээ илчилдэг байжээ. Энэ нь магадгүй өнөө үеийн шог зураг үүсч хөгжихөд ихээхэн хувь нэмрийг оруулсан байж болох талтай.

Валентины баярын зурагт мэндчилгээ

2 Ханцуйндаа зүрхэн хатгамал оёх

Эртний Ромын эзэнт гүрний II Клаудиус хааны үеэс, энэхүү хачирхалтай уламжлал тогтжээ. Дайны үеэр ганц бие эрчүүд сэтгэл хоргодох зүйлгүй, эх орныхоо төлөө амь биеэ хайрлалгүй зүтгэж чаддаг байсан тул, эрчүүдийг хүнтэй гэрлэхийг нь хориглосон гэдэг. Тиймээс ч ганц бие эрчүүд хайртай бүсгүйнхээ анхаарлыг татаж, тэдэнд хайр сэтгэлээ нууц байдлаар илчлэхийн тулд ийнхүү ханцуйндаа зүрхэн хатгамлыг оёх болжээ.

Ханцуйндаа зүрхэн хатгамал оёх

3 Сээтэгнэсэн зурвас

19-р зууны Америкт, залуу хосууд биедээ сээтэгнэсэн, хайрын үгтэй ил захидлуудыг ихээр илгээдэг байжээ. Ихэвчлэн бүсгүйчүүд таалагдсан залуудаа өөрийн гараар, хайрын үгсийг шингээсэн зурвасыг илгээн, хариу захиа хүсдэг байсан гэдэг. Тиймдээ ч түүнийг “сээтэгнэсэн зурвас” хэмээн нэрлэсэн байна. Тэрхүү зурвасаар маш олон хосууд хайр сэтгэлээ илчилж, хамтдаа аз жаргалтай амьдарсан түүхүүд байдаг юм. Ихэвчлэн Валентины баяраар хосууд хоорондоо хамгийн их ил захидал илгээдэг бөгөөд энэ өдөр дэлхий дахинаа 1.000.000.000 гаруй ил захидалын хуудас худалдаалагддагаас 85%-ийг нь эмэгтэйчүүд худалдан авдаг гэсэн судалгаа байдаг ажээ.

Сээтэгнэсэн зурвас

4 Хайртын минь нүд

Энэ нь 1800-1900 оны үеийн хөрөнгө чинээтэй, сурвалжит гаралтай хүмүүсийн хайр сэтгэлээ илэрхийлж байсан аргуудын нэг юм. Тэд өөрийн хайртай хүнийхээ нүдийг зуруулан, түүнийгээ эрдэнийн чулуун энгэрийн зүүлт, бөгж, зүүлтэнд бэхлэн, ийнхүү бэлэглэдэг байсан байна. Өдгөө тэр үеээс уламжлагдан ирсэн, хайрын бэлэгдэл зүүлтүүд өнөөг хэр нь мэр сэр байсаар байдаг гэнэ.

Хайртын минь нүд

5 Ирээдүйн нөхрийн сүсэг бишрэл

1700-аад оны Англи улсад, бүсгүйчүүд ирээдүйн нөхрөө Валентины өдрөөр хамгийн эхэнд харсан шувуугаараа төлөөлүүлэн сонжиж, зөгнөдөг байсан аж. Хэрвээ алтан гургалдай харвал, хөрөнгө чинээтэй баян хүнтэй, бор шувуу харвал ядуу хүнтэй гэрлэх боловч, тэд үнэнч хайр сэтгэлээр гэрлэж, аз жаргалтай амьдрахын дохио, харин тоншуул харвал ямар ч хүнтэй сууж магадгүй гэхчлэн итгэдэг байжээ.

Ирээдүйн нөхрийн сүсэг бишрэл

6 Хосуудыг тусгаарлах

Колончлолын үеийн Америк улсад шинээр гэр бүл болж буй хосуудын анхны шөнийг эцэг эх нь ивээж, залууг орон дээр даавуугаар ороон бэхэлдэг байсан байна. Ингэснээр залуу нэг шөнийг тэвчин өнгөрүүлж, цаашид ч гэсэн урт удаан хугацаанд аз жаргалтай амьдрахын дохио хэмээн бэлэгшээдэг байжээ. Түүнчлэн салахаар шийдсэн хосууд шүүх хурал дээр очмогц, шүүхээс тэдэнд тодорхой хугацаанд нэг оронд хамт унтаж, хоёр биенийгээ хувцаслах, нөхөр нь эхнэрээ гар дээрээ тэвэрч явах, гэх мэт зүйлсийг хийлгэдэг байжээ. Улмаар муудалцсан хосууд шүүх хуралдах үеэр эвлэрч, аз жаргалтай амьдардаг байсан гэнэ.

Хосуудыг тусгаарлах

7 Хайрын алим

1800-аад оны Австри улсад бүсгүйчүүд хайртай залуудаа хэрчим алим өгч, түүгээрээ хайр сэтгэлээ илчилдэг байжээ. Тиймээс тухайн үед алимыг хайрын бэлэг тэмдэг хэмээн үзэж, ихэд эрхэмлэдэг байсан байна.

Хайрын алим

8 Дурлалын мөчир

АНУ-ын Нью-Ингланд мужид эрт үеэс гэр бүлүүд хамтдаа жижиг модон байшинд аз жаргалтай амьдардаг байжээ. Ингэх нь тэд зуухны дэргэд, халуун бүлээрээ ярилцаж, сайхан уур амьсгал төрүүлэхэд чухал үүрэгтэй хэмээн үздэг байсантай холбоотой. Мөн гэр бүлийн охин, хүү хайртай хүнээ гэртээ урьж, түүндээ модон мөчир дамжуулан хайр сэтгэлээ илчилдэг байжээ.

Дурлалын мөчир

9 Хайрын халбага

Валентины баярын уламжлалт бэлгүүдийн нэг бол “Хайрын халбага” хэмээх сийлбэр модон халбага юм. Энэ нь Уэльсчүүдийн аливаа тэмдэглэлт баяруудаар хайртай хүмүүстээ бэлэглэдэг хамгийн гайхалтай бэлгүүдийн нэгт тооцогддог байна. Халбагандаа зүрх, цоож, цоожны нүхийг шигтгэдэг нь “Сэтгэл зүрхний минь цоожийг тайлж, намайг эзэмдээч” гэсэн утгыг агуулдаг гэнэ.

Хайрын халбага

10 Сүйн бэлэг

Дундад зууны Герман улсад залуус хайртай бүсгүйнхээ гэр бүлд инж, бэлэг илгээн охинтой нь гэрлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлдэг байжээ. Энэ нь бүсгүйнхээ охин бие, цэвэр ариун байдлыг бэлэг сэлтээр арилжан авъя гэсэн утгыг давхар илэрхийлдэг аж.

Сүйн бэлэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()