Онцлох мэдээ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Аспиринийг ахуйн нөхцөлд ашиглах шилдэг аргууд

Та аспиринийг толгой өвдсөн болон халуурсан тохиолдолд л анхны тусламж болгон хэрэглэдэг үү? Тэгвэл аспиринд өөр маш олон давуу талууд буюу ахуйн нөхцөлд ашиглаж болох аргууд байдаг байна. Танд хэрэг болохуйц эдгээр зүйлсийг туршаад нэг үзээрэй.

Аспиринийг ахуйн нөхцөлд ашиглах шилдэг аргууд Хадгалах

Хүүхдэдээ өдөр бүр хэлэх хүчирхэг үгс

Эргэх орчлон эх үрийн элбэрэл хайр, итгэлцэл дээр оршдог гэлтэй. Бидний бяцхан үрс, балчир жаалууд маань булгилах зүрхэндээ зөвхөн хайраар тэжээгдэн амьдардаг билээ. Өөрт нь хандаж хэлсэн жаахан үгэнд л урам орж, хашгирч загнасан багахан шүүмжлэлд л сэтгэл нь эмзэглэдэг. Иймд бид та бүхэндээ хүүхдэдээ  хандаж хэлэх энгийн л хэрнээ эгэлгүй хүчтэй үгсийг танилцуулъя. Эдгээр үгсийг сонсож өссөн ямар ч хүүхэд, ирээдүйд хөлөө алдах учиргүй.

Хүүхдэдээ өдөр бүр хэлэх хүчирхэг үгс Хадгалах

2016 оны шилдэг гэрэл зургууд

"35 Photo" сайт нь дэлхийн өнцөг булан бүр дэх хамгийн шилдэг гэрэл зурагчдын хальсанд буулгасан гайхалтай уран бүтээлүүдээс хамгийн шилгүүдийг нь шалгаруулдаг бөгөөд улиран одож буй 2016 оны "Portrait" буюу "Хөрөг" зураг ангилалд өрсөлдөж буй гайхшралд оруулахуйц бүтээлүүдийг олон нийтэд танилцуулжээ. Ингээд хамтдаа ямар утга агууламжтай хөрөг зургууд уг төрөлд өрсөлдөж байгааг харж, мэлмий юугаа баясгацгаая.

2016 оны шилдэг гэрэл зургууд Хадгалах

Нурууны өвчнөөс сэргийлэх үр дүнтэй 6 дасгал

Бид ажил дээрээ ажлаа хийж байхдаа, мөн гэртээ ч тэр буруу сууж, хэвтсэнээс болж нуруугаа гэмтээж байдаг гэдгээ тэр бүр төдийлөн сайн мэддэггүй. Энэ нь даамжирсаар нуруу, нугасны өвчтэй болох аюултай байдаг байна. Иймд бид танд зориулан уг асуудлыг хялбар аргаар нуруунд ирж буй ачааллыг бууруулах, гайхалтай үр дүнтэй дасгалуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Гэрийн нөхцөлд хийх боломжтой учраас та заавал туршиж үзээрэй.

Нурууны өвчнөөс сэргийлэх  үр дүнтэй 6 дасгал Хадгалах

Таныг хэзээ ч орхиж явахгүй залуугийн 10 шинж

Нэг нэгэндээ уусан шингэж, түүнгүйгээр маргаашийг төсөөлж чадахгүй болох нь агуу хайрын илрэл билээ. Гэвч сүүлийн үед эрчүүд маань хайртай бүсгүйгээ хуурч, хажууд нь байгаа хэрнээ сэтгэл нь алс хол тэнэж явах тохиолдол ихэссээр байгаа юм. Харин эмэгтэй хүн зөвхөн өөрт нь хайртай залуутай хамт байж л, жинхэнэ аз жаргалыг амтлах боломжтой юм шүү. Иймд бүсгүйчүүддээ өөрийг тань хэзээ ч орхиж явахгүй, чин сэтгэлээсээ хайрлах залуугийн шинжүүдийг дуулгая.  

Таныг хэзээ ч орхиж явахгүй залуугийн 10 шинж Хадгалах

13 настай хүү дэлхийг алмайруулж байна

Английн Норфолк хотод аав ээж, дүүгийн хамт амьдардаг 13 настай Керон Виллиамсон (Kieron Williamson) зурсан зургуудаараа алдаршиж, урлаг судлаачдыг хүртэл алмайруулаад байна. Мэргэжлийн хүмүүс түүнийг орчин үеийн импрессионист урлагийн агуу том төлөөлөл болох нь хэмээн үнэлж байгаагаа нуусангүй. 

13 настай хүү дэлхийг алмайруулж байна Хадгалах
2016-03-03, 17:03

30 нас хүрэхээсээ өмнө заавал үзэх 24 кино

Гучин нас хүрэхээсээ өмнө заавал үзэх киноны жагсаалтыг гаргалаа. Энэ насны хүмүүс фантастик мөрөөдөл болон бодит байдлын ялгааг дэндүү сайн мэддэг болсон байдаг тул энэхүү 24 киног үзэж, өөртөө итгэх, өөрийгөө хайрлах, ойлгохын давуу талыг зүрхэндээ хүртэл мэдрээрэй.

30 нас хүрэхээсээ өмнө заавал үзэх 24 кино Хадгалах

Жирийн хүн нэвтрэхийг хориглосон 15 газар

Таныг хүссэн газар руугаа орох гэтэл хэн нэгэн дөхөж ирээд уучлал хүсэн “орох хориотой“ талаар хэлбэл яах вэ? "Мэдээж бухимдаж, эрх чөлөөтэй хүнд энэ дэлхий дээр орж болохгүй газар гэж бас байдаг аа?..." хэмээн гайхшрах нь ойлгомжтой. Гэвч нийгмийн гарал үүсэл эсвэл санхүүгийн байдлаас үл хамааран дэлхий дээр орох нь бүү хэл ойртож очих ч хориотой газрууд байдаг ажээ. 

Жирийн хүн нэвтрэхийг хориглосон 15 газар Хадгалах

Хүүхдээ баян болгохын тулд юу хийх ёстой вэ?

Эцэг эх бүр л үр хүүхдээ мэдлэг боловсролтой, нийгэмд хөлөө олж чадахуйц чадвартай нэгэн болгохыг хүсдэг. Харин хэрхэн яаж хүмүүжүүлж, зөв зүйтэй нэгэн болгож төлөвшүүлэх тухай хүн болгон мэдээд, хэрэгжүүлээд байж чаддаггүйг нуух юун. Иймд заавал эцэг эхчүүд гэлтгүй хэзээ нэгэн цагт ээж, аав болох залуустаа зориулж хүүхдээ баян, амжилт дүүрэн нэгэн болгохын тулд хийх ёстой зүйлсийг танилцуулъя.  

Хүүхдээ баян болгохын тулд юу хийх ёстой вэ? Хадгалах

Америк залуу хөл хорионы үеэр эмээ нартай "явалдаж" 100 мянган ам.доллар олжээ

Хорио цээрийн дэглэм олон хүмүүсийн төлөвлөгөөг нурааж, бизнесийн үйл ажиллагаанд томоохон цохилт өгсөн үйл явдал болсон. Гэхдээ доор дурдагдах залуугийн хувьд тийм байсангүй. 20 настай Америк залуу хөл хорионы хэдхэн сард өндөр настай эмэгтэйчүүдэд биеэ зарж 100 мянган ам.доллар олсон байна.

Америк залуу хөл хорионы үеэр эмээ нартай "явалдаж" 100 мянган ам.доллар олжээ Хадгалах
2020-08-14, 14:07

Дэлхийн хамгийн харгис хатад

Улс орон удирдана гэдэг амаргүй. Түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн эрэлхэг дайчид, баатруудын ихэнх нь л эрэгтэй хүмүүс байдаг. Харин энгийн хүнийхээс хэдэн мянга дахин илүү тэсвэр тэвчээр, холч хараа, шударга зан чанарыг цогцлоож байж эмэгтэй хүн сая нэг түүхэн хүн болон хувирдаг. Ингээд та бүхэнд түүхэн дэх (зарим нь одоо ч бий) хамгийн хатуу ширүүн, харгис хатдыг танилцуулъя. 

Дэлхийн хамгийн харгис хатад Хадгалах

Өргөж авсан хүү нь ядуу эцэг эхийнхээ ачийг ингэж хариулжээ

Филиппиний нэгэн гэр бүл Живэй (Jivey) нэртэй хүүг бага байхад нь үрчилж авчээ. Тэд өөрсдөө хүүхэдтэйгээс гадна хүндхэн амьдралтай байсан ч сайхан сэтгэл гарган өнчин хүүг өргөн авч, өөрийн хүүхэд шиг өсгөсөн байна. Живэй насанд хүрч амжилттай менежер болсны дараа тэдний нинжин сэтгэлийг хариуг барихаар шийджээ. Тэрээр эцэг эхээ аялалд авч яваад зогсохгүй, тансаг хаус бариулж гэр бүлийнхэндээ гэнэтийн бэлэг барьжээ. 

Өргөж авсан хүү нь ядуу эцэг эхийнхээ ачийг ингэж хариулжээ Хадгалах