Олны дургүйцлийг төрүүлээд буй Шинэ Зеландын анчин бүсгүй

Шинэ Зеландын Крайстчерч хотын иргэн, 22 настай Сэмми Ли бол мундаг анчин бүсгүй юм. Тэрбээр өөрийн сүйт залуутай ан хийдэг бөгөөд олз бүрийнхээ зургийг цахим сүлжээнд хуваалцдаг байна. Гэвч хүн бүрт ан таалагддаггүй учир түүний зургууд доор сөрөг сэтгэгдэл их байдаг аж. Зарим нь бүр түүний амь насыг хорооно ч гэж сүрдүүлдэг гэнэ. Гэхдээ бүсгүй энэ тал дээр огтхон ч санаа зовохгүй байгаа бөгөөд ан хийх нь байгаль дэлхийтэйгээ нэгдэх гайхалтай боломж гэж хэлдэг байна.

Олны дургүйцлийг төрүүлээд буй Шинэ Зеландын анчин бүсгүй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Сэмми Ли болон түүний найз залуу Жеймс нар нугаснаас эхлээд буга хүртэл бүхий л амьтныг агнадаг гэнэ. Дараа нь ангийн олзоо Инстаграмдаа аз жаргалтайгаар нийтэлдэг аж.

Бүсгүйн амь насыг хорооно гэсэн сүрдүүлэгтэй сэтгэгдлүүд түүний зургууд дор маш их байдаг гэнэ. Харин энэ бүх сэтгэгдэлд бүсгүй: "Ан хийх гэдэг бол маш сонирхолтой зүйл бөгөөд байгальтай холбогдож буй нэг хэлбэр"  гэсэн хариултыг өгсөн байна.

“Бид зөвхөн амьтны амийг хороох зорилготойгоор ан хийдэггүй. Энэ бол бидний хувьд адал явдал бөгөөд махны хэрэгцээгээ сонирхолтойгоор, хэмнэлттэйгээр олж авч буй нэг хэлбэр юм. Үүнээс гадна найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрүүлэх, эсвэл ганцаараа тайван байх боломж. Хүмүүс ихэнхдээ ан хийх гэдгийг аймшигтай зүйл мэтээр хүлээж авдаг ч  үнэн хэрэгтээ тийм биш” хэмээн Сэмми хэлсэн байна.

“Жеймс бид хоёр ан хийхийн өмнө олон цагийн турш амьтныг ажиглаж, гэрэл зургийг нь дардаг. Харин ан хийсний дараа бид ангийнхаа олзыг бүхэлд нь ашигладаг. Махыг нь хүнсэнд, арьсаар нь хивс хийж, харин толгойг нь ханандаа өлгөдөг. Үлдсэн хэсгүүдийг нь манай нохой идэж дуусгадаг” гэж бүсгүй хэлжээ.

Анчин бүсгүйн хэлж байгаагаар зэрлэг амьтны мах хамгийн амттай байдаг гэнэ.

“Бид зүгээр л амьдралын хамгийн таатай мөчүүдээ хамт өнгөрүүлж байгаа юм. Бал сараараа бид долоо хоногийн ан хийхээр төлөвлөж байгаа” хэмээн Сэмми хэлжээ.

Сэммид дургүй хүмүүс маш олон ч түүний ан хийх сонирхлыг ойлгодог хүмүүс бас бий. 

“Намайг өөрийгөө бууд гэж зөвлөсөн хүмүүс ч бий. Эсвэл олзныхоо зургийг устга гэсэн хүмүүс ч бий. Мөн миний мэдэхгүй хэлээр сэтгэгдэл үлдээж, уурласан бухимдсан эможи үлдээсэн хүмүүс ч байдаг боловч би тэдний энэ байдлыг огтхон ч тоодоггүй” гэж бүсгүй хуваалцжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()