Таны биеийн аль хэсэг дээр батга гардаг вэ? Тэгвэл ийм учиртай!

Батга нь арьсны гоо үзэмжийг үгүй хийдэг нэг төрлийн "арьсны эмгэг" билээ. Түүнчлэн батга нь биеийн аль хэсэгт гарч байгаагаас хамааран, эмчлэх арга болон шалтгаан нь харилцан адилгүй байдаг аж. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Таны биеийн аль хэсэг дээр батга гардаг вэ? Тэгвэл ийм учиртай!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Нуруу болон мөр

Нуруу болон мөрөн дээр батга гарч байгаагийн шалтгаан нь цүнхний оосор болон бариу загвартай, синтетик хувцастай холбоотой байдаг. Харин жижиг улаан толгойтой батга гараад байвал, энэ нь цэвэрлэгээний бодис болон химийн найрлагатай өндөртэй бүтээгдэхүүний нөлөөлөл юм. Мөн өөх тосоор баялаг, шарсан, хуурсан хоол хүнс идэх нь биеийн дээрх хэсгүүдэд батга гарах үндэс болдог. 

Хэрхэн үгүй хийх вэ? Үүний тулд 7 хоногт нэг удаа давстай ваннд хэвтэх, эсвэл 2:1 хэмжээтэй алимны цагаан цуу болон усыг хольж, батга гарсан хэсгээ арчих хэрэгтэй.

Нуруу болон мөр

2 Нүүр

Нүүрэн дээр батга гарах нь хүн бүхний хувьд томоохон асуудлуудын нэг болдог. Хувийн ариун цэвэр сайн сахиагүйгээс болж эрүү, хацар, духан дээр батга гардаг байна. Түүнчлэн үүнийг дотор эрхтнүүд асуудалтай болсон үед дохио өгч байна гэж ойлгох нь бий.

Та гэрийн нөхцөлд батганаас салах бусад аргуудыг мэдэж авахыг хүсч байвал ЭНД дарна уу.

Нүүр

3 Цээж

Цээжин дээр батга гарч байгаагийн хамгийн түгээмэл шалтгаан бол, угаалгын нунтаг болон шүршүүрийн шингэн савангаас таны бие организм харшилж буйтай холбоотой аж. Мөн хэт хүйтэн зүйл уух, халуун ногоотой болон далайн гаралтай хоол хүнс идэхтэй холбоотой байж мэднэ. 

Хэрхэн үгүй хийх вэ? Хүнсний содаг устай хольж, батга гарсан хэсэгтээ түрхэн, зөөлөн иллэг хийж өгөөрэй. Үүнийхээ дараа бүлээн усаар угаана. 

Цээж

4 Хүзүү

Бариу, хатуулаг материалаар хийгдсэн хувцасны зах хүзүүн дээр батга гарахад нөлөөлдөг. Түүнчлэн шампунь болон үс угаагч шингэнээс харшилж байж ч болох бөгөөд зарим тохиолдолд хэт их амттан идсэнээс болдог байна.

Хэрхэн үгүй хийх вэ? Даавуун материалтай алчууранд нимбэг, эсвэл лайм жимсний шүүс шингээж, 10 минутын турш хүзүүндээ тавиарай. Дараа нь бүлээн усаар угаахаа мартуузай.

Хүзүү

5 Гар

Хоол боловсруулах эрхтний тогтолцоо алдагдах, угаалгын нунтагнаас харшлах, антибиотикын хортой нөлөө зэргээс үүдэлтэй гаран дээр батга гардаг байна. Хэрвээ та бассейн, саун, эсвэл фитнес зааланд хичээллэдэг бол, мөөгөнцрийн халдвар авах магадлал их байдаг бөгөөд энэ нь гаран дээр батга гарах бас нэгэн үндэс болдог аж. 

Хэрхэн үгүй хийх вэ? Хэрвээ гаран дээр тань мөөгөнцрийн халдвараас үүдэлтэй батга гараагүй бол, түүхий төмсийг голоор нь хувааж, батга гарсан хэсэгтээ шүүсийг нь бага зэрэг шахаж, зөөлөн арчиж өгөөрэй. 30 минутын дараа бүлээн усаар угаахад болно. 

Гар

6 Хөл

Бариу загвартай, синтетик материалтай хувцас өмсөх болон ариун цэвэр сайтар сахиагүйгээс үүдэлтэй хөлөн дээр батга гардаг. Мөн хөлийнхөө арьсыг хуурай байх үед нь илүүдэл үсээ хусах нь батга гарахад нөлөөлдөг аж.

Хэрхэн үгүй хийх вэ? 5-6 дусал цайны модны тосыг шүршүүрийн шингэн саванд хийж, хэрэглэнэ. Үр дүнд нь батга гарахаа болино. 

Хөл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()