Супермаркетаар урт дараалалгүй үйлчлүүлэх сонирхолтой арга

Бид яарч сандарсан үедээ хурдхан шиг хэдэн зүйлс супермаркетаас худалдаж аваад гарахыг хүсдэг боловч уртаас урт дараалал үүсгэсэн хүмүүсийн ард урамгүйхэн очиж зогсох нь элбэг байдаг. Харин та аль кассан дээр, хэний ард зогсвол илүү хурдан бараагаа бичүүлж, гарах боломжтой гэдгийг заавал мэдэж байх хэрэгтэй. Ингээд та бүхэндээ супермаркетээс хурдан гарч болох гайхалтай аргуудыг дуулгая. 

Супермаркетаар урт дараалалгүй үйлчлүүлэх сонирхолтой арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Картаар тооцоо хийх хүний ард зогс

Түрүүвчээ ухаж, мөнгөө гарган тоолж, кассанд өгч, хариултаа аван буцааж түрүүвчиндээ хийнэ гэдэг багагүй цаг хугацааг шаарддаг. Хэрэв тухайн хүн удаан хөдөлгөөнтэй нэгэн бол бусдын бухимдлыг төрүүлж, цаг завыг нь барж байдаг. Харин үүний оронд карт уншуулах нь хамаагүй хурдан, шуурхай байдаг тул та картаар тооцоогоо хийх үйлчлүүлэгчийн ард зогсоорой. Энэ нь таны цагийг бага ч атугай хэмнэх юм. 

Картаар тооцоо хийх хүний ард зогс

2 Цөөхөн бараатай олон хүн биш олон бараатай цөөн хүний ард зогс

Бид сагс дүүрэн бараа барьсан хүнээс цааргалж, цөөхөн зүйл авсан олон хүний ард зогсохыг илүүд үздэг. Гэвч энэ нь буруу юм шүү. Учир нь таны өмнө зогсох хүн бүртэй касс мэндэлж, тооцоо хийж, хариулт өгч, баяртай гэж хэлэн гаргадаг. Ойролцоогоор нэг хүнд хамгийн хурдан үйлчлэхэд 41 секунд зарцуулдаг бөгөөд та 100 бараа худалдаж авсан хүнийг 6 минут хүлээх бол 20 бараатай 4 хүнийг 7 минут хүлээх шаардлагатай болно. Тиймээс аль болох цөөн хүнтэй кассыг сонгож зогсох хэрэгтэй. 

Цөөхөн бараатай олон хүн биш олон бараатай цөөн хүний ард зогс

3 Зүүн талын касс илүү хурдан үйлчилдэг

Ихэнх хүмүүс өөрийн мэдэлгүй баруун гар талын кассыг зорьж, их оочиртой байсан ч хамаагүй үйлчлүүлдэг. Тиймдээ ч зүүн талын касс хүн багатай, хурдан шуурхай үйлчилгээ үзүүлдэг билээ.

Зүүн талын касс илүү хурдан үйлчилдэг

4 Эмэгтэй касс илүү хурдан

Овсгоотой сэргэлэн бүсгүйчүүд касс хийхэд илүү тохиромжтой байдаг. Учир нь тэд аливаа зүйлсийг хурдан сурч, түргэн шуурхай үйлчилж чаддаг. Иймд та эрэгтэй, эмэгтэй кассын аль дээр нь дугаарлаж зогсох вэ, гэж эргэлздэг бол бодох юмгүй шууд эмэгтэйг нь сонгоорой. 

Эмэгтэй касс илүү хурдан

5 Таны урд зогсож байгаа хүмүүс юу авсныг ажиглгах

Таны өмнө зогсож байгаа хүмүүс сагсандаа юу хийсэн болохыг нь ажиглаарай. Учир нь савлагаа томтой барааг худалдаж авсан хүмүүс илүү хурдан уншуулж, цаг хэмнэж байдаг бол жижиг олон зүйлс болон кг-ийн бүтээгдэхүүн авсан тохиолдолд гараар шивэх шаардлага гардаг тул удах нь бий. 

Таны урд зогсож байгаа хүмүүс юу авсныг ажиглгах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()