Америк залуу хөл хорионы үеэр эмээ нартай "явалдаж" 100 мянган ам.доллар олжээ

2020-08-14, 14:07
91,878

Хорио цээрийн дэглэм олон хүмүүсийн төлөвлөгөөг нурааж, бизнесийн үйл ажиллагаанд томоохон цохилт өгсөн үйл явдал болсон. Гэхдээ доор дурдагдах залуугийн хувьд тийм байсангүй. 20 настай Америк залуу хөл хорионы хэдхэн сард өндөр настай эмэгтэйчүүдэд биеэ зарж 100 мянган ам.доллар олсон байна.

Америк залуу хөл хорионы үеэр эмээ нартай "явалдаж" 100 мянган ам.доллар олжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Амжилтад хүрсэн залуугийн түүхийг твиттер хэрэглэгч Жэйми Примак буюу уг залуугийн ээжийн найз ярьсан байна. 

Түүний хэлснээр тэр залуу өөр хотод сурдаг ч хорио цээрийн улмаас төрсөн газраа ирж, эцэг эхийнхээ гэрт хэсэг хугацааг өнгөрөөсөн байна. Дэглэм суларсны дараа оюутан коллеждоо буцаж очих цаг болоход ээж нь цэвэрлэгээ хийж байхдаа өрөөн доторх эд зүйлсийнх нь дундаас боодол мөнгө олжээ.

Мэдээжийн хэрэг эдгээр 100 мянган долларыг хар тамхины наймаа, эсвэл дээрэмдэх аргаар олж авсан гэж ээж нь анх бодсон байна. Хэсэг хугацааны дараа хүүгийн ээж, аав нь түүнийг шахаж, яаралтай тайлбар хүсжээ. Хүүгийн тайлбар хар тамхи наймаалсан эсвэл хүн дээрэмдсэнээс илүүтэйгээр эцэг эхийг нь цочроосон байна. 

Жэйми Примак залуугийн тайлбарыг хүүрнэхдээ:

"Залуу 4-р сард нэгэн баян настай эмэгтэйтэй дэлгүүрт таарч коронавирусын эсрэг шинжилгээ өгөхөд сөрөг гарсан тухайгаа хэлсэн аж. Гэтэл тэр настай эмэгтэй залуугаас зуны амралтаараа мөнгө олохыг хүсэж байгаа эсэхийг нь асуужээ. Тодруулбал эмэгтэй болон түүний найзууд коронавирусын сөрөг хариутай залуу эр хайж байгаа ба багахан ажил хийлгүүлэхийг хүсэж буйгаа залууд хэлсэн байна."

Ахимаг насны бүсгүйчүүд залуу хамтрагчтай бэлгийн харилцаанд орох дуртай байдаг бөгөөд нэг болзооны 5000 доллар төлдөг байна. Залуу эр хөгшин эмэгтэйчүүдтэй 4-р сараас 8-р сарын эх хүртэл уулзсан ажээ.  Түүний эцэг эх хүүгийнхээ хийсэн зүйлийг шүүмжилж хөөрхий настай эмээ нарт мөнгийг нь эргүүлж өгөхийг шаардсан байна. Гэхдээ тэрээр мөнгийг буцааж өгсөн эсэх нь тодорхойгүй байгаа юм. 

Энэхүү түүх Твиттерт маш хурдацтай алдартай болсон байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()