Венесуэл дэх пластик хагалгааны хохирогчид

2013-11-28, 23:09
62,921
Венесуэл бол “ISAPS” буюу “Гоо сайхны пластик мэс засалчдын олон улсын нийгэмлэг”-ээс гаргасан рейтингээр дэлхийд 25-д ордог хамгийн их пластик хагалгаа хийгддэг улс юм. Хөрш Бразил шиг энд хамгийн түгээмэл мэс засал нь өгзөг томруулах ажээ.
Венесуэл дэх пластик хагалгааны хохирогчид
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

  Өгзөг нь «латин америкийн» үзэсгэлэнт бүсгүйчүүдийн хамгийн гол зүйл гэж үзсээр ирсэн билээ. Энэ л орон нутгийн эрүүл мэндийн салбарын гол асуудлын нэг болжээ.

www.caak.mn

www.caak.mn

Учир нь энэ баян биш оронд өгзөг томруулах хагалгааны дундаж үнэ 5000-7000 доллар тул ихэнхи нутгийн бүсгүйчүүдийн хувьд бараг л “босгож” дийлэхгүй мөнгө юм. Гэвч “хар зах дээр” нилээд боломжийн санал байдаг ажээ. Энэ бол нууц “мэргэжилтнүүдийн” хэдэн зуухан доллараар хийдэг силиконон тариа юм.

www.caak.mn

Венесуэлийн пластик мэс засалчдын нийгэмлэгийн мэдээгээр 18-50 насны нутгийн оршин суугчдын 30% нь нууц тариаг “туршиж үзсэн” бөгөөд бас сар бүр ойролцоогоор 2000 эмэгтэйчүүд тэдний эгнээг тэлж байгаа гэнэ.

www.caak.mn

Силиконон тариаг хийлгэсэн эмэгтэйчүүдэд янз бүрийн хүндрэлүүд илрэх тохиолдол маш их байдаг байна.

«Таагүй явдал хагалгаа хийснээс хойш 20 минутын дараа, эсвэл 20 жилийн дараа ч эхэлж болно. Гэвч хүндрэлүүд заавал гарна» – хэмээн Нийгэмлэгийн ерөнхийлөгч Хесус Перейра (Jesus Pereira) мэдэгдсэн байна.

Өнгөрсөн жил гэхэд л силиконон тариатай холбоотой хүндрэлээс болж 17 өвчтөн нас барсан ажээ.

www.caak.mn

Доктор Даниэль Слободяник (Daniel Slobodianik) бол иймэрхүү хүндрэл дээр ажиллах тал дээр мэргэшиж буй мэс засалчдын нэг юм. Түүнд хандсан хүмүүсийн дараалал сар сараар урьдчилан бичигдсэн байдаг бөгөөд үйлчилгээний хөлс нь 8000 доллар байдаг байна. Гэвч амьдрал, эрүүл мэндийн асуудал яригдаж байгаа үед мөнгө чухал зүйл биш юм.

Хэдэн сараар эмэгтэйчүүд тэдний биеийн зарим хэсэгт хийсэн “өөр төрлийн” зүйлийг авахуулах хагалгаа хийлгэх ээлжээ хүлээдэг.

www.caak.mn

Хүмүүс зорилгондоо хүрэхийн тулд яахаас ч буцахгүй байдаг ажээ. Зарим нэг нь шингэн силикон, машины тос, тэр ч бүү хэл цонх хаалга дулаалах зориулалттай силиконон гель тариулахыг зөвшөөрдөг байна.

www.caak.mn

Хүний биеэнд орсон зүйл шингэнээр дүүрсэн жижигхэн бөмбөлөг болж, улмаар хүчтэй өвдөх, харшил өгөх, бүүр тэр хавийн эд эсийг үхүүлдэг байна. Булчингийн ширхэгт орсон зүйлийг бүгдийг нь бүрэн гүйцэд авах боломжгүй юм.

www.caak.mn

www.caak.mn

Тосны үнэр, тосны дусал нь машин засварын газар байгаа мэт санагдана. Гэвч одоо ариутгасан хагалгааны өрөөнд мэс засалчид хариуцлагагүй гоо сайхны хагалгааны үр дүнд өвчтөний амссан хохиролыг “барагдуулахыг” оролдож байгаа нь энэ.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

Харж байхад тослог зүйл мэс засалчийн бээлийнд, багажанд, хагалгааны ширээнд, бас өвчтөний арьсанд наалдах нь үнэхээр эвгүй сэтгэгдэл төрүүлнэ. Хамгийн дотор муухай оргим зүйл нь өвчтөний өгзөгнөөс гаргаж ирсэн хатуурсан хэсэг хэсэг махнууд, шингэнээр дүүрсэн жижигхэн бөмбөлөгнүүд юм.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

Доктор Слободяник ийм хагалгаануудыг долоо хоногт дөрвөн удаа хийдэг бөгөөд түүний офис үргэлж хүнээр дүүрэн байдаг ажээ.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()