Өргөж авсан хүү нь ядуу эцэг эхийнхээ ачийг ингэж хариулжээ

Филиппиний нэгэн гэр бүл Живэй (Jivey) нэртэй хүүг бага байхад нь үрчилж авчээ. Тэд өөрсдөө хүүхэдтэйгээс гадна хүндхэн амьдралтай байсан ч сайхан сэтгэл гарган өнчин хүүг өргөн авч, өөрийн хүүхэд шиг өсгөсөн байна. Живэй насанд хүрч амжилттай менежер болсны дараа тэдний нинжин сэтгэлийг хариуг барихаар шийджээ. Тэрээр эцэг эхээ аялалд авч яваад зогсохгүй, тансаг хаус бариулж гэр бүлийнхэндээ гэнэтийн бэлэг барьжээ. 

Өргөж авсан хүү нь ядуу эцэг эхийнхээ ачийг ингэж хариулжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тэрээр "The Summit Express"-д өгсөн ярилцлагадаа "Намайг өргөж авах үед тэдний амьдрал тийм ч хангалуун байгаагүй. Ээж худалдагч хийж, аав ачигчаар ажиллаж амьдралаа залгуулдаг байсан. Өөрийн хүүхдүүдээ ч тэжээхэд бэрх байхад намайг тэднээсээ дутахгүй өсгөсөн" гэжээ. 

Тэд хуучин, чанар муутай байранд амьдардаг байсан бөгөөд байнга л үер автахын зэрэгцээ угаалгын өрөө, бие засах газаргүй байж. Энэ хүнд нөхцөлд тэд  сайхан сэтгэл гарган Живэйг үрчлэн авч, ах эгч нартай нь яг л ижилхэн өсгөсөн байна. 

Хүү ажилдаа амжилт гаргасныхаа дараа гэр бүлдээ талархал илэрхийлэхээр шийджээ. 

Тэрээр ээж аавыгаа дагуулан Австрали, Шинэ Зеланд, Дубай руу аялсан байна. 

Харин энэ хооронд тэдний шинэ гэр баригдаж байлаа. Тэрээр гэр бүлийнхээ бүх гишүүдэд зориулж 7 унтлагын өрөө, 4 ариун цэврийн өрөөтэй 3 давхар хаус бариулж, гэр бүлээрээ сайхан амьдрах боломж бүрдүүлжээ. 

Тэд өмнө нь шинэ оныг ингэж угтдаг байлаа. 

Харин энэ жил шинэ оноо гайхалтай угтжээ. 

Нинжин сэтгэл, шаргуу хөдөлмөр амьдралыг хэрхэн өөрчилж болдгийг батлан харуулсан энэ гэр бүлийн түүх уншигч та бүхэнд итгэл найдвар, урам зориг өгсөн гэдэгт итгэлтэй байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()