Америкт орж ирсэн үхлийн аюулт хэдгэний үүрийг зөгнөлт киноны аргаар устгажээ

АНУ-ын Вашингтон мужаас "Азийн алуурчин хэдгэнэ" гэж нэрлэгдэх болсон аварга хэдгэний (Vespa mandarinia) үүрийг олж нээсэн байна. Энэ төрлийн шавж байгаль дэлхийд хор хөнөөлтэйгээр барахгүй хүний аминд ч хүрэхүйц аюул дагуулах чадвартай юм. Алуурчин хэдгэнийг Хойд Америк руу ачааны чингэлэгээр зөөвөрлөгдөн ирсэн гэж шавж судлаачид үзэж байгаа бөгөөд өмнө нь 2019 оны сүүлч үеэр АНУ-ын Блэйн хотын орчимд үзэгдсэн гэнэ. Ингээд 2020 оны 5-р сар гэхэд "алуурчин хэдгэнийн довтолгоо"-ны тухай мэдээлэл тус улсад өргөн тархаж эхэлсэн юм.

Америкт орж ирсэн үхлийн аюулт хэдгэний үүрийг зөгнөлт киноны аргаар устгажээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хөнөөлт хэдгэнийн үүрийг аравдугаар сарын 24-нд бүхлээр нь устгасан байна. Үүнээс өмнө АНУ-ын хөдөө аж ахуйн яам (WSDA) хэдэн сарын турш байршлыг нь олохоор судалсан аж. Тодруулбал эрдэмтэд үхэр хэдгэнэд урхи бэлдэн барьж, дараа нь тэдэнд байршил тогтоогч суулгасан гэнэ. Ийнхүү Блэйний орчим дахь модноос сагсан бөмбөгийн хэмжээтэй үүрийг олж илрүүлжээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар тэнд 100-200 хэдгэнэ амьдардаг байжээ.

Алуурчин хэдгэнийн хатгуурын урт нь 6 мм хүрдэг бөгөөд энэ нь жирийн зөгийн хатгуураас дөрөв дахин урт гэсэн үг юм. Мөн энэ төрлийн шавж нь үхлийн аюултай хортой тул судлаачид тусгай хамгаалалтын өмсгөл, малгай, бээлий зэргээр өөрсдийгөө хамгаалжээ. 

Уг хөнөөлт шавж нь Япон улсад л гэхэд жилдээ 50 гаруй хүний аминд хүрдэг байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()