Онцлох мэдээ

Дүүгээ нохойны дайралтаас аварсан эрэлхэг хүүд "Ахмад Америк" өөрийн бамбайгаа бэлэглэжээ

Америкийн Вайоминг мужийн 6 настай хүү Брижер Уокер дүүгээ нохойны дайралтаас аврахын тулд өөрийнхөө амийг аюулд оруулсан байна. Тэрээр дүүгээ хамгаалж, өөрөө бариулан, 90 ширхэг оёдол тавиулах хэрэгтэй болжээ. "Хэрэв хэн нэгэн нь үхэх ёстой болсон бол тэр нь миний бодлоор би байх ёстой юм шиг санагдсан юм", хэмээн хүү хэлжээ. Хүүгийн эр зоригийг бүгд бахдан ярьж бүүр "Marvel"-ийн од болох Марк Руффало хүүгээр бахархаж байгаа тухайгаа хуваалцсан юм. Харин Ахмад Америкийн дүрд тоглосон жүжигчин Крис Эванс хүүгийн гаргасан эр зоригийг магтсан бичлэгээ бяцхан баатар луу явуулсан байна. 

Дүүгээ нохойны дайралтаас аварсан эрэлхэг хүүд "Ахмад Америк" өөрийн бамбайгаа бэлэглэжээ Хадгалах

"Honda Fit" машиныг бартаат замын хүлэг болгон тоногложээ

Америкийн иргэн Жефферсон Пальма өөрийн жижиг, 4 хаалгат "Honda Fit" машинаа амьдралынхаа хэв маягт тохируулан бартаат замын машин болгон тоногложээ. тэрээр "YouTube"-д өөрийн гэсэн сувагтай бөгөөд үүгээрээ дамжуулж хэрхэн адал явдлаар дүүрэн аялж байгаа тухайгаа харуулдаг байна. Сүүлийн бичлэг дээрээ тэрбээр хаягдсан уурхайгаар аялж байгаагаа харуулжээ. 

"Honda Fit" машиныг бартаат замын хүлэг болгон тоногложээ Хадгалах
2020-07-17, 16:45

Цөлийн дундах "Үл үзэгдэгч байшин" дотор юу байдаг вэ?

Калифорнийн цөлд "Invisible House" нэртэй өвөрмөц байгууламж бий болжээ. Энгийн аялагчид байгальд бүрэн уусаж харагддаг, толиор бүрхэгдссэн энэхүү барилгыг олж харах хэцүү аж. Үнэндээ энэхүү толин барилга нь буудал юм. 

Цөлийн дундах "Үл үзэгдэгч байшин" дотор юу байдаг вэ? Хадгалах
2020-07-17, 15:37

Энэ оны сонирхолтой трэнд - Ээмгийг орлох шивээс (20+ фото)

Шивээснүүд олон янзын загвар, хэлбэр хэмжээтэй байдаг. Зарим нь гараа дүүргэсэн том шивээсэнд дуртай байхад зарим нь жижигхэн чамин шивээснүүдэд дуртай байх нь ч бий. Хүмүүс жижигхэн шивээсийг бугуй, шагай, хуруунууд, гар гэх мэт газрууд дээрээ ихээхэн хийлгэдэг. Харин та үүнээс бага зэрэг онцгой, амархан нууж болохоор газраа шивээстэй болохыг хүсч байвал чихний шивээсийг сонгоорой.

Энэ оны сонирхолтой трэнд - Ээмгийг орлох шивээс (20+ фото) Хадгалах

70-аад он хүртэл хүн гэж тооцогддоггүй байсан Абориген хүмүүсийн хувь заяа

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл АНУ-д 1970-аад оны үед л намжиж байсан бол тухайн үед Австралийн уугуул иргэд хүний ч тоонд багтдаггүй байсан юм. Тэр ч байтугай "Хуулийн дагуу Абориген хүмүүсийг хайрцганд хийж, Аделаидаас 161 километрийн зайд орших лабораториуд луу илгээн, ямар нэгэн туршилтуудад харх ашиглахын оронд тэднийг хэрэглэх хэрэгтэй" хэмээн Порт Аделаидын хотын захиргааны зөвлөх 1977 онд хэлжээ. Энэ удаад та бүхэнд тэдний туулсан амьдралын талаар хүргэж байна.

70-аад он хүртэл хүн гэж тооцогддоггүй байсан Абориген хүмүүсийн хувь заяа Хадгалах

Бид яагаад унтахдаа нэг хөлөө ил гаргадаг вэ?

Бид бүгд л нойргүйдэлтэй тулгарч байсан. Хачирхалтай нь хаяа хөнжлөөсөө нэг хөлөө гаргах нь уг асуудлыг шийдэхэд тусалдаг байна. Гол учир нь тухтай унтахад температур 18,3°C байх ёстой ажээ. Энэ нь бидний хөл нэг төрлийн тав тухтай орчинг бий болгогч болж байдаг гэсэн үг юм. Бидний бэлтгэсэн нийтлэлээс уг хачирхалтай дадлын учрыг илүү дэлгэрүүлэн олж уншаарай. 

Бид яагаад унтахдаа нэг хөлөө ил гаргадаг вэ? Хадгалах

Тосгоны ядуу хүү Оросын загварын нүүр царай болсон нь... (Саша Траутвейн гэж хэн бэ?)

Сургуулиа орхиж, дэлгүүрээс хоол хулгайлан амь зогоодог байсан 21 настай, Сибириэс гаралтай залуу өдгөө олныг загварын мэдрэмжээрээ байлдан дагуулдаг, дэлхий дахинд хэдийнээ танигдсан нэгэн болжээ. Ингээд Оросын эрэгтэй загвар өмсөгч Саша Tраутвейний товч түүхийг та бүхэнд хүргэж байна. 

Тосгоны ядуу хүү Оросын загварын нүүр царай болсон нь... (Саша Траутвейн гэж хэн бэ?) Хадгалах

Археологчид Клеопатра хатан болон түүний амрагийн шарилыг олсон болохоо зарлажээ

Археологчдын багийнхан Клеопатрагийн шарил байж болзошгүй бунхнаас алтаар бүрхэгдсэн 2 занданшуулсан шарил олсон байна. Эдгээр үнэ цэнэтэй олдворуудыг Египетийн хатан хааны шарил үнэхээр мөн эсэхийг түүхчид, судлаачид тогтоох аж. Занданшуулсан шарилууд 2000 жилийн туршид хэний ч гар хүрэлгүйгээр бунхандаа байсан бөгөөд алтаар бүрхэгдсэн байгаа нь нэлээд дээд гаралтай хүмүүс байсныг нь харуулж байна.

Археологчид Клеопатра хатан болон түүний амрагийн шарилыг олсон болохоо зарлажээ Хадгалах

Амьдралдаа нэг ч удаа үсээ авахуулж байгаагүй эр Энэтхэгт "амьд бурхан" болжээ

Энэтхэг улсын Карнатакад мужид амьдардаг 95 настай эр амьдралдаа нэг ч удаа үсээ авахуулж байгаагүй бөгөөд тосгоны иргэд түүнийг бурхан гэж хүндэлдэг. Tэгвэл тэр яагаад үсээ тайруулж байгаагүй юм бол оо?

Амьдралдаа нэг ч удаа үсээ авахуулж байгаагүй эр Энэтхэгт "амьд бурхан" болжээ Хадгалах

Үгээр хэлшгүй мэдрэмжүүд Япон зураачийн уран сэтгэмжинд... (25 зураг)

Мэдрэмж бол бидний амьдралын чухал зүйлүүдийн нэг. Бид баярлаж, гомдож, хуурагдаж дахин итгэл тээж, учрахын баясал, хагацлын гунигийг мэдэрдэг. Хэдийгээр эдгээр мэдрэмжүүдийг бүгд мэдэх ч үүнийг энгийн үгээр тайлбарлахад хэцүү байдаг шүү дээ. Ийм үед зураг бидэнд тусалдаг. Тэгвэл бидний нийтлэлээс Японы нууцлаг зураач  "avogado6"-ийн бүтээлүүдийг сонирхоно уу. 

Үгээр хэлшгүй мэдрэмжүүд Япон зураачийн уран сэтгэмжинд... (25 зураг) Хадгалах

Яагаад муу сурлагатанууд амьдрал дээр гараад илүү их мөнгө олдог вэ?

Сая сая эцэг эхчүүд хүүхэддээ дүн маш чухал гэж итгүүлдэг. Муу дүн авсан тохиолдолд нь загнаж хичээлээ хийхийг шаарддаг. Гэвч бодит амьдрал дээр сургуульд авдаг дүн тийм ч их хамааралтай байгаад байдаггүй билээ. Сургуульд байхдаа онц сурдаг байгаагүй ч амьдрал дээр гараад амжилтанд хүрсэн хүмүүсийн тухай та ч гэсэн сонсож байсан л биз дээ?

Яагаад муу сурлагатанууд амьдрал дээр гараад илүү их мөнгө олдог вэ? Хадгалах

#31 "Positive Mongolians" онлайн төслийг санаачлагч Д.Түвшинбаяр - Байгаагаар нь хүлээн зөвшөөр!

"Бүтээлч залуу" булангийн 31 дэх дугаарын зочноор "Positive Mongolians" онлайн төслийг санаачлагч Д.Түвшинбаяр оролцлоо. Бидний хөндөж ярьсан сэдэв бол "Үе хоорондын ялгаа". 

#31 "Positive Mongolians" онлайн төслийг санаачлагч Д.Түвшинбаяр - Байгаагаар нь хүлээн зөвшөөр! Хадгалах