Бид яагаад унтахдаа нэг хөлөө ил гаргадаг вэ?

Бид бүгд л нойргүйдэлтэй тулгарч байсан. Хачирхалтай нь хаяа хөнжлөөсөө нэг хөлөө гаргах нь уг асуудлыг шийдэхэд тусалдаг байна. Гол учир нь тухтай унтахад температур 18,3°C байх ёстой ажээ. Энэ нь бидний хөл нэг төрлийн тав тухтай орчинг бий болгогч болж байдаг гэсэн үг юм. Бидний бэлтгэсэн нийтлэлээс уг хачирхалтай дадлын учрыг илүү дэлгэрүүлэн олж уншаарай. 

Бид яагаад унтахдаа нэг хөлөө ил гаргадаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Биеийн дулааныг хянахад тусалдаг

Бидний хөл бол сэрүүцэх боломж олгодог нэг төрлийн "механизм" юм. Мэргэжилтний үгээр бол хүний хөлийн уланд бусад биеийн хэсэгтэй харьцуулахад артериудыг судаснуудтай холбодог артериовеноз анастомозууд байрладаг байна. Эдгээр нь өндөр температурт тэлж арьсны гадаргууд их хэмжээний цус очих боломжийг олгодог ба энэ нь сэрүүцэх боломжийг олгодог ажээ. 

Биеийн дулааныг хянахад тусалдаг

Үүнээс гадна хөлийн уланд үс ургадаггүй тул энэ нь шөнийн туршид хүйтэн хэвээр үлдэх боломжтой биеийн хэсэг юм. Үр дүнд нь бидний биеийн дулаан өөрөө "төгс" тэнцвэртээ орж бидэнд тухтай унтах боломжийг олгодог байна. 

2 Хөлөө хөнжлөөсөө гаргах нь хурдан унтахад тусалдаг

Тайван унтахын тулд бидний бие организм ойролцоогоор 1-2°C дулааныг алдах ёстой байдаг аж. Ийм учраас бид хэтэрхий халуун байхад унтаж чадахгүй хөрвөөдөг. Үүнийг шийдэх арга нь бидний хийж заншсан хөлөө хөнжлөөсөө гаргах арга юм. Хэр хурдан та бие ээ "хөргөнө" төдий чинээ хурдан амарна гэсэн үг. 

Хөлөө хөнжлөөсөө гаргах нь хурдан унтахад тусалдаг

3 Энэ бол хамгийн тухтай байрлал

Бид хөнжилгүй унтаж чаддаггүй хэд хэдэн шалтгаан бий. Гэвч хөнжил нөмрөхөөр бид өнөө л нэг халууцах асуудалтай тулгардаг. Тийм учраас нэг хөлөө эсвэл хөлийнхөө улыг хөнжлөөсөө гаргах нь төгс арга зам гэж хэлж болох юм. 

Энэ бол хамгийн тухтай байрлал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()