Цөлийн дундах "Үл үзэгдэгч байшин" дотор юу байдаг вэ?

2020-07-17, 15:37
5,051

Калифорнийн цөлд "Invisible House" нэртэй өвөрмөц байгууламж бий болжээ. Энгийн аялагчид байгальд бүрэн уусаж харагддаг, толиор бүрхэгдссэн энэхүү барилгыг олж харах хэцүү аж. Үнэндээ энэхүү толин барилга нь буудал юм. 

Цөлийн дундах "Үл үзэгдэгч байшин" дотор юу байдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Калифорнийн цөлд орших уг ер бусын буудлын гадна тал дан толиор хийгдсэн тул эргэн тойронтойгоо нийлж бараг л ялгардаггүй байна.

 

Уг төслийг "American Psycho", "The Virgin Suicides" кинонуудын продюсер гэдгээрээ олонд танигдсан Крис Хэнли болон архитектор Томас Осински санаачилсан юм. Хэдийгээр "Invisible House" буюу "Үл үзэгдэгч Байшин" нэг давхар ч гэлээ нийт талбай нь 500 кв. м ажээ. 

Цөлд орших диваажин гэж үүнийг л хэлэх байх. Хэдийгээр байшин ямар ч чимэглэлгүй энгийн дөрвөлжин хэлбэртэй ч маш содон мэдрэмжийг төрүүлж чадаж байгаа юм. 

Ойр хавийнхаа байгалийн гоо үзэмжийг илүү сайхнаар харуулж байгаа толин гадаргуу нь өдрийн цагаар уг барилгын чимэглэл нь болж чаддаг. Харин оройн цагаар доторх усан сангийн гэрэлтүүлгүүд туссанаар жинхэнэ урлагийн бүтээл мэт харагдаж эхэлдэг байна. 

Бүх хананууд тусгай халдаггүй шилээр хийгдсэн тул ямар нэгэн тухгүй байдал үүсгэдэггүй байна. 

Хотоос нэлээд зайтай буюу "Joshua Tree" үндэсний цэцэрлэгт хүрээлэнд орших уг байшинг байгальд бүрэн ээлтэй болгосон. Гадна талын толь нь нарны эрчим хүчний хавтангаар тоноглогдсон төдийгүй агаар, ус, хаягдал бүтээгдэхүүнийг нөхөн сэргээх системтэй бөгөөд барилгын ажлын явцад найдвартай дулаан, дуу тусгаарлагч материалыг ашигласан ажээ. 

Энэхүү гайхамшигтай байшинг түрээслэх хүмүүст зориулж бүх ая тухтай нөхцөлийг бүрдүүлсэн байна. 

Гал тогоонд ч мөн тансаг зэрэглэлийн шарах шүүгээ, хөргөгч, гээд бүх хэрэгтэй тавилгуудыг суурилуулж өгчээ.

"Invisible House" бол аялж, амрахад хамгийн тохиромжтой тансаг зэрэглэлийн гайхалтай газар юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()