Археологчид Клеопатра хатан болон түүний амрагийн шарилыг олсон болохоо зарлажээ

Археологчдын багийнхан Клеопатрагийн шарил байж болзошгүй бунхнаас алтаар бүрхэгдсэн 2 занданшуулсан шарил олсон байна. Эдгээр үнэ цэнэтэй олдворуудыг Египетийн хатан хааны шарил үнэхээр мөн эсэхийг түүхчид, судлаачид тогтоох аж. Занданшуулсан шарилууд 2000 жилийн туршид хэний ч гар хүрэлгүйгээр бунхандаа байсан бөгөөд алтаар бүрхэгдсэн байгаа нь нэлээд дээд гаралтай хүмүүс байсныг нь харуулж байна.

Археологчид Клеопатра хатан болон түүний амрагийн шарилыг олсон болохоо зарлажээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Олон улсын археологчдын баг Клеопатрагийн бунхан байж болзошгүй газруудын нэг болох Тапосирис Магна гэх сүмээс энэхүү үнэ цэнэтэй олдворыг олсон байна. Олдсон 2 шарил ус нэвтэрснээс болж нэлээд муу байдалтай байжээ. 

Судлаачид уг 2 шарилыг эмэгтэй эрэгтэй хоёр хүнийх гэдгийг олж тогтоосон ба тэд магадгүй Египетийн хатан хаан болон түүний амраг Марк Антони хоёрын ойрын хүмүүс байсан байж болох юм гэж үзэж байгаа аж. Үүнээс гадна малтлага хийсэн газраас Клеопатрагийн нэр болон зурагтай 200 ширхэг зоос олдсон байна.

Гэхдээ занданшуулсан шарилуудын нэг дээр Египетийн скаба буюу "ариун цох" сийлсэн байсан нь тэд санваартан байсан ч гэж таамаглахад хүргэж байгаа юм.

Марк Антони болон VII Клеопатра нарыг яг хаана оршуулсныг судлаачид мэдэхгүй ч Александр хотын ойролцоо байж болзошгүй гэдэгт итгэж байгаа ажээ. Гэхдээ Тапосирис Магнад хийгдсэн малтлага хатан хааны булшийг олох ажиллагааг нэг шатаар ахиулах боломжтой юм.

Хэдийгээр судлаачид уг газарт 2005 оноос хойш малтлага хийж байгаа ч аварга том газар нутгийн багахан хэсгийг л судлаад байгаа ажээ. Үүнээс өмнө Тапосирис Магнагаас толгойгүй фараоны мумми олж байсан юм. Таамаглалаар энэ олдвор нь Клеопатрагийн өвөг дээдэс IV Птолемейтой төстэй байсан байна. 

Эх сурвалж: fishki

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()