СААК ПОДКАСТ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

#37 Аялагч Б.Хичээнгүй: "Аялал бол биегүй багш"

Саак подкастын "Бүтээлч залуус" булангийн 37 дахь дугаараар та бүхнийг аялагч Б.Хичээнгүйтэй уулзуулж байна. Тэрээр 18 хүрэхээсээ өмнө Монгол улсынхаа 21 аймгаар, Азийн 9 орноор үүргэвчтэй аялсан нэгэн билээ. Хамгийн сонирхолтой нь түүний Вьетнамыг зорьсон аялалын үеэр төсөөлснөөс тэс ондоо зүйл угтаж авсан нь Covid-19 вирус байжээ. Тэрээр хэрхэн цар тахлын үед аялалаа үргэлжлүүлж, эх орондоо эрүүл буцаж ирсэн бэ гэх мэт сонирхолтой адал явдлуудыг энэхүү подкастаас сонсоорой.

#37 Аялагч Б.Хичээнгүй: "Аялал бол биегүй багш" Хадгалах

#36 Тансаг зэрэглэлийн зах зээл - Dyrberg Kern Mongolia

"Бүтээлч залуус" булангийн 36 дахь дугаараар дэлхийн үнэт эдлэлийн зах зээлд томоохон байр суурийг эзэлдэг "Dyrberg Kern" брэндийн Монголд худалдаалах франчайз эрхийг эзэмшдэг "Сүперрубин" ХХК-ийн ерөнхий менежер Б.Дорждулам оролцон ярилцлаа. Хүн бүрийн хүсэл, сонирхлыг зэрэг татдаг үнэт эдлэлийн зах зээлд хэрхэн хөл тавьсан, өдгөө хэрхэн ажиллаж байгаа тухай маш сонирхолтой ярилцлага боллоо. Сонсогч та бүхэн чих тавин сонсоорой.

#36 Тансаг зэрэглэлийн зах зээл - Dyrberg Kern Mongolia Хадгалах

#10 Хасах 18 - Лидер сурагч

"Хасах 18" подкастын 10 дахь дугаар бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараар Монголын хамгийн том сурагчдын өөрөө удирдах байгууллага болох "Лидер сурагч академи"-ийн үе үеийн тэргүүд оролцлоо. 17, 18хан насандаа Монгол улсын 21 аймагт салбартай маш том байгууллагыг хэрхэн удирдаж явсан, удирдаж байх хугацаандаа юу юуг сурсан талаар өгүүлсэн маш өгөөжтэй ярилцлага боллоо.  Сонссон хэн бүхэнд нэгийг бодуулах болно.
Чихэвчээ зүүгээд тархиа цэнэглэ!

#10 Хасах 18 - Лидер сурагч Хадгалах

#35 Мэргэжлийн тогооч Д.Буян - Хоносон хоолтой нөхөрлөсөн монголчуудыг өвчин л тосож авдаг

Саак подкастын "Бүтээлч залуус" булангийн 35 дахь дугаар ийнхүү бэлэн боллоо. Энэ дугаараар мэргэжлийн тогооч BOYAN DORI буюу Д.Буян оролцож бидний хооллолтын талаар мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй маш олон зүйлийн талаар ярилцаж зөвлөлөө. Үүгээр ч зогсохгүй тэр хэрхэн монгол амтыг гаргаж дэлхийн хэмжээнд таниулах тал дээр ажиллаж буйгаа бидэнтэй хуваалцсан билээ. 
Хүн бүрт хэрэгтэй хоол зүйн мэдлэгийг энэхүү подкастаас сонсоорой!

#35 Мэргэжлийн тогооч Д.Буян - Хоносон хоолтой нөхөрлөсөн монголчуудыг өвчин л тосож авдаг Хадгалах

#09 Хасах 18 - Анхны 20 настай тэрбумтан хосууд болно

"Хасах 18" подкастын 9 дахь дугаар бэлэн боллоо. Энэ дугаарын зочид маань 20 насандаа тэрбумтан хосууд болох зорилготой өсвөр насны хосууд. Арван долоохон настай ч насандаа ахадсан гэмээр хэрсүү, хөдөлмөрч хүүхдүүд. Тэдний хэрсүү яриа, болоод зорилгодоо хүрэхэд туслах хэрэгтэй зөвлөгөөг подкастаас сонсоорой. 
 

#09 Хасах 18 - Анхны 20 настай тэрбумтан хосууд болно Хадгалах

#34 Балетын багш Б. Сүндэрьяа - Би шүүмжлэлээс шүр сувдыг олж авдаг

Саак подкастын 34 дахь дугаарын зочноор Балетын багш Б.Сүндэрьяа оролцлоо. Түүний дотоод ертөнцтэй танилцсан сонирхолтой ярилцлага болсон тул та чих тавин сонсоорой.

#34 Балетын багш Б. Сүндэрьяа - Би шүүмжлэлээс шүр сувдыг олж авдаг Хадгалах

#08 Хасах 18 - Дижитал минимализм

"Хасах 18" подкастын 8 дахь дугаар сонсогчиддоо хүрэхэд бэлэн боллоо. Бид энэ удаа хэн бүхэнд асар хэрэгтэй сэдвийг хөндөж ярилцлаа.  Хүн төрөлхтний хийж гүйцэтгэх ажлыг асар ихээр хөнгөвчлөх үйлдлийн систем, техник технологиуд олноор бий болж буй нь бахархмаар хэрэг хэдий ч өдөр ирэх тусам хүмүүс бүтээсэн бүхнийхээ боол нь болоход ойртсоор л байна. Тэгвэл гар утасгүйгээр гадагш гарч чаддаг хүн тун ховор болсон энэ цаг үед мэдээллээс хоцролгүйгээр, техник технологийн хөгжлийг өөртөө хамгийн ашигтайгаар хэрэглэхэд тань туслах Дижитал минимализмийн аргыг энэ удаагийн дугаараар хүргэж байна.

#08 Хасах 18 - Дижитал минимализм Хадгалах

Podcast News: Мянгаар эхэлж саяыг хуримтлуулья!

Манай сайт "Podcast News" булангаараа хамтран ажилладаг байгууллагуудынхаа өвөрмөц онцгой урамшууллыг танилцуулдаг уламжлалтай. Энэ удаагийн булангаараа бид Капитрон Банкны "52 долоо хоног челленж"-ийн талаарх мэдээллийг хүргэж байна. 

Podcast News: Мянгаар эхэлж саяыг хуримтлуулья! Хадгалах

#33 Мөнхмарал - Байгаа газартаа дурла!

Саак подкаст салбар салбарын бүтээлч залуустай ярилцсан сонирхолтой дугааруудаа та бүхэнд хүргэсээр л байна. Энэ удаагийн зочин бол инстаграм од Н.Мөнхмарал байлаа. Сүүлийн үед хүмүүсийн анхаарлыг ихэд татаж буй залуу бүсгүйн дотоод ертөнцтэй танилцсан сонирхолтой яриа өрнүүллээ.

#33 Мөнхмарал - Байгаа газартаа дурла! Хадгалах

#07 Хасах 18 - 400 мянган төгрөгөөр 21 аймгийг тойрон аялсан хөвгүүд

"Хасах 18" подкастын 7 дахь дугаар сонсогчиддоо хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарын онцлог бол шинэхэн зочид. Арван найм хүрэхээсээ өмнө эх орныхоо 21 аймгаар аялж дууссан зоригтой хөвгүүд болох Т.Мөрөн, С.Сансарбаяр аялалынхаа тухай хүнд хэцүү, жаргалтай үе гээд бүгдийг нь нууж хаалгүй ярилцлаа. Хамгийн сонирхолтой нь тэдний аяллын зардал 400000 төгрөг болсон гэнэ.

#07 Хасах 18 - 400 мянган төгрөгөөр 21 аймгийг тойрон аялсан хөвгүүд Хадгалах

#32 Э.Эрдэнэчимэг: Сууж сурах гэдэг нь томоотой суухын нэр байдаггүй

Подкастынхаа шинэ дугаараар "Эрин Эверест Интернэшнл сургууль"-н англи хэлний багш, гадаад хэлний тэнхимийн эрхлэгч Эрдэнэчимэгийг урьж оролцууллаа.

#32 Э.Эрдэнэчимэг: Сууж сурах гэдэг нь томоотой суухын нэр байдаггүй Хадгалах

#06 Хасах 18 - Sex Education

"Хасах 18" подкастын 6 дахь дугаар ийнхүү бэлэн боллоо. Энэ удаа тэд хүмүүсийн тэр болгон яриад байдаггүй ч  хамгийн чухал сэдвийн талаар ярилцлаа. 

#06 Хасах 18 - Sex Education Хадгалах