Яагаад муу сурлагатанууд амьдрал дээр гараад илүү их мөнгө олдог вэ?

Сая сая эцэг эхчүүд хүүхэддээ дүн маш чухал гэж итгүүлдэг. Муу дүн авсан тохиолдолд нь загнаж хичээлээ хийхийг шаарддаг. Гэвч бодит амьдрал дээр сургуульд авдаг дүн тийм ч их хамааралтай байгаад байдаггүй билээ. Сургуульд байхдаа онц сурдаг байгаагүй ч амьдрал дээр гараад амжилтанд хүрсэн хүмүүсийн тухай та ч гэсэн сонсож байсан л биз дээ?

Яагаад муу сурлагатанууд амьдрал дээр гараад илүү их мөнгө олдог вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Дүнд санаа зовдоггүй

Онц сурдаг хүүхдүүдийн хувьд дүн гэдэг нь амжилтыг илэрхийлэх шалгуур байдаг. Харамсалтай нь дүн 100% тухайн хүний мэдлэгээс шалтгаалж гардаггүй. Харин муу сурдаг хүүхдүүд амжилтаа дүнгээр тодорхойлдоггүй. Тэд зорилгодоо хүрэх замдаа бусдын юу гэж бодох биш өөрөө хэр сэтгэл хангалуун байгаадаа л анхаардаг.

Дүнд санаа зовдоггүй

2 Бусдад сайн харагдах гэж хичээдэггүй

Онц сурлагатнуудын хувьд багшдаа сайн харагдах нь ихээхэн чухал байдаг. Тийм ч учраас тухайн хичээлд дургүй байсан ч идэвхтэй харагдах гэж хичээдэг байна. Харин муу сурлагатнууд хэнд ч таалагдах гэж хичээдэггүй. Хэдий багшийгаа хүндэлдэг байсан ч тэд дургүй л бол тэр зүйлээ хийдэггүй. 

Амьдрал дээр гараад энэхүү араншин нь ажлын газрын дээд албан тушаалтнуудтайгаа хэрхэн харьцаж байгаагаас нь харагддаг байна.

Бусдад сайн харагдах гэж хичээдэггүй

3 Бүхнийг өөрөө хийх гэж зовдоггүй

Онц сурлагатнуудын ихэнх нь "Юуг ч байсан өөрөө л хийх ёстой" гэсэн дүрмэнд баригдаж амьдардаг. Яагаад гэвэл тэд бүхнийг 100% өөрийн удирдлагадаа байлгаад сурчихсан болохоор тэр. Гэтэл муу сурлагатнууд хүссэн зүйлдээ хүрэхийн тулд бусдыг ашиглаад сурчихсан байдаг. 

Тэд том болоод ч үүнтэйгээ адилаар амьдардаг байна. Зарим нь бүхнийг өөрөө хийх гэж өөрийгөө ядрааж байхад зарим нь бусдаар хийлгэж байдаг.

Бүхнийг өөрөө хийх гэж зовдоггүй

4 Тэд өөрсдийнхөө төгс бус байдлыг хүлээн зөвшөөрдөг

Зарим хүмүүс "төгс хийхгүй л бол огт хийхгүй" гэсэн дүрэмтэй амьдардаг. Ингэж амьдрах нь тун хэцүү байдаг. Нэг хүн бүх зүйлийг төгс хийнэ гэж байхгүй шүү дээ. Үүнээс болоод хүмүүс ямар ч ахиж дэвших боломжгүй ажилд гацаж олон жилийг үр бүтээлгүй, дуртай зүйлээ хийж ч чадахгүйгээр өнгөрүүлдэг.

Нэгэн жишээ дурдахад: "Миний явдаг байсан урлагийн сургуульд нэг банди байсан юм. Тэр авъяастай байсан ч ахлах сургуульдаа тийм ч сайн сурдаг байгаагүй. Гэхдээ энэ нь түүнийг хотынхоо хамгийн сайн гудамжны зураач болоход саад болж чадаагүй юм. Одоо тэр дэлхий дахины хүмүүстэй ажилладаг. Хэрвээ тэр дүнгээс өөр юм мэддэггүй төгс төгөлдөрийг эрхэмлэгч байсан бол энэ авъяасаа хэзээ ч нээж чадахгүй байх байсан"

Тэд өөрсдийнхөө төгс бус байдлыг хүлээн зөвшөөрдөг

5 Тэд өөрсдийгөө хязгаарладаггүй

Муу сурлагатнууд хэзээ ч дургүй болон ямар ч хэрэгцээгүй гэж бодсон зүйлээ хийдэггүй. Тэд дуртай зүйлдээ анхаарлаа хандуулж байхад онц сурлагатнууд зүгээр л сайн сурагч байхын тулд дургүй зүйлээ ч сурсаар байдаг. Сүүлд нь онц сурлагатнууд хэрэгцээгүй харилцаа, дэвших боломжгүй ажил зэрэгт олон жилийг зарлагаддаг байна. 

Том компаний захирлын бодит түүхийг та бүхэнд сонирхуулъя. "Би 7 өөр сургууль дамжиж сурахдаа үргэлж муу сурдаг байсан. Би сонирхдоггүй хичээлүүдээ сурахыг хүсээгүй. Нэг мэдсэн математикийн хичээлдээ бүр суухаа ч байчихсан. Оронд нь өөрийн дуртай зүйлсийнхээ тухай уншиж суудаг байсан. Багш нар интернэт гэж юу байдгийг нь ч мэддэггүй байхад би чөлөөт цагаа онлайн ертөнцөд, ном унших, алхах зэргээр өнгөрөөдөг байсан."

Тэд өөрсдийгөө хязгаарладаггүй

6 Тэдэнд даалгавраас өөр хийх зүйл олон бий

Муу сурдаг хүүхдүүд чөлөөт цагаа ном унших, спортоор хичээллэх, хөгжим сурах гэх мэт өөрсдийн хүссэнээр өнгөрөөдөг. 

Сэтгэл судлаачдын судалгаагаар бол онц сурлагатнууд ганц оюун санаа гэлтгүй сэтгэл зүйн хувьд ч үргэлж баригдмал байдаг учир үүнээсээ болоод их зовдог гэсэн байна. Хамгийн харамсалтай нь юу вэ гэвэл том болсон ч тэд бусдын тавьсан шаардлагад нийцэх гэж амьдарсаар энэхүү зовлонгоосоо салж чаддаггүй байна.

Тэдэнд даалгавраас өөр хийх зүйл олон бий

7 Тэд ганцхан амжилтыг биш бүтэлгүйтлийг ч хүлээн авч чаддаг

Бидний эргэн тойронд үргэлж бүтэлгүйтлийг хүлээн зөвшөөрч чаддаггүй хэн нэгэн байж л байдаг. Тэд жижигхэн алдааг ч том асуудал болгож байдаг. Харин муу сурлагатнууд сайн ч муу ч дүнг аваад дасчихсан байдаг. Тэдний хувьд бүтэлгүйтэл гэдэг дэлхийн төгсгөл биш. Амьдрал дээр гараад тэд алдаа гаргасан ч хамаагүй хурдан эргээд хөл дээрээ босож чаддаг байна.

Тэд ганцхан амжилтыг биш бүтэлгүйтлийг ч хүлээн авч чаддаг

8 Эрсдэл гаргахаас айдаггүй

Сургуульд байхдаа муу сурдаг байсан хүүхдүүд үргэлж тухайн нөхцөл байдалд дасах хэрэгтэй болдог. Тэд өөрсдийгөө эцэг эхийнхээ хүсэж буйгаар биш өөрсдийн хүсэл мөрөөдлөөр амьдрахыг зөвшөөрч, гаргасан алдаагаа хүлээн аваад сурчихсан байдаг. 

Их сургуулиасаа гарах, ажлаа солих, өөр улс руу нүүх зэрэг шийдвэрийг тэд өөрийн дотор хүнээ сонсож, ямар ч эргэлзээгүйгээр гаргаж чаддаг байна. 

Эрсдэл гаргахаас айдаггүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()