Скүтер азийн ихэнхи хүмүүсийн хувьд хэдийнээ гол унаа нь болсон билээ. Нийтийн унааг бодвол тохитой, бас хэмнэлттэй, машиныг бодвол маневр хийхэд хялбар ажээ. Гэвч хүйтний улиралд унаж болохгүй. Учир нь доороосоо даарах аюултай. Саяхан овжин хятадууд скутеристуудад зориулан өвөрмөц нэмнээ буюу дулаан хувцас үйлдвэрлэжээ.
Хадгалах
Манай урд хөршид “China's Next Top Model” хэмээх тэмцээн болж байгаа юм байна. Уг арга хэмжээний нээлтэнд Америкийн алдарт модель, загвар өмсөгч Тара Банкс (Tara Banks) уригдан иржээ. Тэмцээний үр дүн 12 сард гарах юм байна. Ингээд хятадын ирээдүйн моделиудын дотуур хувцастай зургуудыг сонирхоцгооё.
Хадгалах
Британы алдарт брэнд Next-ийн өвлийн цуглуулгыг сурталчлуулахаар Кендра Спирс (Kendra Spears)-г урьсан байна. Кендра америкийн загвар өмсөгч Аризона Мьюзийн халааг авсан бөгөөд зургий нь Виктор Демаршелье (Victor Demarchelier) авчээ.
Хадгалах
Хэдэн жилийн өмнөөс загварын тайзнаа "plus size" (бүдүүн) загвар өмсөгчид өөрсдийн байр сууриа эзлээд байгаа билээ. Тэдэнтэй загварын сэтгүүлүүд хамтран ажилладаг. Жишээ нь Vogue Italia. Тэд хэдийнээ Ralph Lauren мэтийн загвар зохион бүтээгчдийн хайртай загвар өмсөгчид болжээ. Ингээд та бүхэндээ хамгийн алдартай, дур булаам бүдүүн загвар өмсөгчдийг танилцуулж байна.
Хадгалах
Моффи хэмээнх энэ охин бусад супер загвар өмсөгчидтэй адилгүй. Мэдээж хэрэг, тэр залуухан, сайхан, авьяаслаг, түүнд загварын бизнест тохирсон бие бялдар байна. Гэвч түүний гадаад төрхөнд нэг онцлог байдаг бөгөөд бүсгүй төрөлхийн хялар нүдтэй. Бусад ямар ч бүсгүй энэ өө сэвээсээ болоод загвар өмсөгчийн ажлыг орхих байсан биз ээ. Харин Моффи бууж өгөөгүй бөгөөд нүднийхээ ачаар алдаршсан байна.
Хадгалах
“Victoria’s Secret”-н сахиусан тэнгэр, загвар өмсөгч Кэндис Свэйнпол (Candice Swanepoel) алмаазан хөхний даруулгыг Дэлхий нийтэд танилцуулсан байна. Уг арга хэмжээ Нью-Йорк хотод болжээ. Эрдэнийн чулуугаар хийсэн “Fantasy Bra”-г 4200 үнэт чулуугаар чимсэн бөгөөд хөхний даруулгыг 10 сая доллараар үнэлсэн байна.
Хадгалах
Америкийн "AR Wear" компани нэгэн ер бусын эмэгтэй дотуур өмдийг танилцуулжээ. Энэ сонирхолтой дотоож нь эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах зорилготой юм байна. Гаднаасаа харахад зүгээр л жирийн дотоожийг дугуй унахад өмсдөг богино өмдтэй хольсон мэт дизайнтай харагдаж байгааг “The Queensland Times” дээр бичжээ. Ингээд та бүхэнд энэ сонирхолтой дотуур өмдний танилцуулгыг сонирхуулж байна.
Хадгалах
Жүжигчин, загвар зохион бүтээгч Рената Литвинова (Renata Litvinova) нь Москва хотод болж буй загварын долоо хоногоор “Zarina”-гийн хавар зуны цуглуулгыг танилцуулсан байна.
Хадгалах
Францын нийслэл Парис хотноо жил бүр зохион явагддаг 19 дахь удаагийн “Salon du Chocolat” загварын үзүүлбэр болсон байна. Уг үзүүлбэр дээр хараад л шууд утгаар нь идмээр санагдах ховорхон үдшийн гоёлуудыг үзүүлсэн бөгөөд тэдгээрийг шоколадаар хийжээ. Тэмцээн дээр урьдын адил, хамгийн шилдэг шоколадны мастерийг шалгаруулах тэмцээн болсон байна.
Хадгалах
Тайцан дээгүүр алхах турханхай гоолиг моделиудаас залхаж байна уу? Нэртэй загвар зохион бүтээгчдийн, зөвхөн танд тусгайлан хийсэн хувцас болон дотуур хувцасны цуглуулгыг бүдүүн бүсгүйчүүд өмсөж үзүүлсэн нь олны анхаарлыг татсан юм. Парис хотноо болсон “Pulp Fashion Week”-ийн үеэр энэ арга хэмжээ болжээ. Харин танд ямар санагдаж байна?
Хадгалах
“Industrie Magazine” сэтгүүлийн шинэ дугаар болох намар-өвлийн зураг авалтанд Голландын модель үзэсгэлэнт Даутцен Крес (Doutzen Kroes) оролцсон байна. Тэрээр сургуулиа төгссөнийхөө дараа өөрийн гэрэл зургуудыг загварын агентлагт явуулснаар одоо ийнхүү хамгийн өндрөөр үнэлэгддэг моделуудын нэг болжээ.
Хадгалах
Ямар шилэнд дуртайгаа хэлчих. Тэгвэл чиний хэн болохыг би хэлье гэсэн уриатайгаар киноны баатрууд нүдний шилээ сонгодог болов уу. Хэн нэгний хайртай жүжигчин нь нэг шил зүүж кинонд тоглосны дараа тухайн шил олон түмэн шүтэн бишригчидтэй болж, тухайн шилийг сонирхох үйлчлүүлэгчдийн тоо нэмэгддэг билээ. Ингээд кинон дээр гардаг хамгийн гоё, хамгийн загварлаг шилний талаар сонирхоцгооё.
Хадгалах