Бэлгийн хүчирхийллээс хамгаалах дотоож

Америкийн "AR Wear" компани нэгэн ер бусын эмэгтэй дотуур өмдийг танилцуулжээ. Энэ сонирхолтой дотоож нь эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах зорилготой юм байна. Гаднаасаа харахад зүгээр л жирийн дотоожийг дугуй унахад өмсдөг богино өмдтэй хольсон мэт дизайнтай харагдаж байгааг “The Queensland Times” дээр бичжээ. Ингээд та бүхэнд энэ сонирхолтой дотуур өмдний танилцуулгыг сонирхуулж байна.
Бэлгийн хүчирхийллээс хамгаалах дотоож
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Зохион бүтээгчид нь энэ дотоожноос гадна, үүнтэй адилхан зорилготой (хүчирхийлэгчээс хамгаалах) гүйлтийн болон аялалын богино өмдийг гаргах төлөвлөгөөтэй байгаа аж. Дотуур өмдний нууц нь түүнийг бараг тайлах боломжгүйд оршино. Сэтгэлзүйчдийн судалгаанаас үзэхэд хүчирхийлэгч хохирогчийнхоо дотоожыг тайлахад саад бэрхшээлтэй учирвал хүчирхийлэх хүсэл нь багасдаг гэж үзжээ. Тиймээс энэ бүтээл нь хүчирхийллийг багасгах ач холбогдолтой гэдэг нь бараг нотлогдсон байна.

Үйлдвэрлэгчдийнх нь албан ёсны мэдэгдэлд: “Энэ бүтээгдэхүүнийг өмссөн байхад тайлахад их хэцүү. Үүнд л бидний гол санаа оршиж байгаа юм. Мөн энэ дотуур өмдийг урж, зүсэх боломжгүй. Өмсөхөд биед их эвтэйхэн байдаг бөгөөд жирийн хувцаснаа ялгаагүйгээр биед сайн сууж өгдөг. Бид хүний биений ясны бүтцийг судалж, энэ дотоожоо гаргасан юм. Түүнчлэн тусгай бүс нь гуяны хэсэг болон бэлхүүсний хэсгийг тайлах сунаж, тайлагдах боломжгүй болгож өгдөг. Биед эвтэйхэн мөртлөө шүү дээ. Зөвхөн өмсөж яваа хүн нь л өөрөө тайлж чадна.”- гэжээ. Ингээд ямар учиртайг доорх бичлэгээс дэлгэрэнгүй үзээрэй.

Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()