Аялалын үеэр анхаарах дохио зангаанууд

2015-05-25, 23:56
16,865
Гадаад орон уруу аялалаар явах үедээ та өөр соёл иргэншил, өөр хүмүүстэй харилцах хэрэгтэй болдог. Тиймээс хүмүүсийн энгийн нэгэн хэрэглэж дассан хөдөлгөөн нь олон азгүйдлийг авчрах магадлалтай. Ийм зүйл тохиолдохгүйн тулд тухайн орны соёл, уламжлал зэргийг сайн судлах хэрэгтэй. Ингээд орон орны аялалын үеэр анхаарах дохио зангаа, биеийн хөдөлгөөнүүдийг танд хүргэе.
Аялалын үеэр анхаарах дохио зангаанууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. «Окей»
Ихэнхи барууны орнуудад “бүх зүйл сайн байна” гэсэн санааг илэрхийлдэг бол Финляндад цэрэгт дахин улиран үлдэж буй хүмүүсийг шоглож байхдаа хэрэглэдэг. Харин Японд зээл авахыг хүсэх үед ашигладаг байна. Гэтэл  зарим орнуудад үүнийг доромжлол хэмээн хүлээж авдаг ажээ. Турк болон Бразилд хэрэглэвэл энэ нь ижил хүйстэн гэсэн санааг илэрхийлдэг байна. Арабын орнуудад “Чамайг даа” гэж занасан үйлдэл болдог.



2. Эрхий хуруугаа дээш болгох
Манай оронд эрхий хуруугаа харуулах нь мөн л бүх зүйл сайн гэсэн санааг илэрхийлдэг бол, Иранд энэ нь дунд хуруугаа гаргасантай дүйцдэг байна. Дээр үед Австралид эрхий хуруугаа дээш болгох нь ёс бус хэрэг хэмээн үздэг байжээ. 

Харин Дэлхийн 2-р дайны дараа бүх зүйл сайн гэсэн санааг илэрхийлэх болсон. Энэтхэгт хурууны байрлалаас хамаарч өөрөөр харуулдаг бол, Бразилчууд талархал илэрхийлж эрхий хуруугаа гаргадаг. Харин Ойрхи Дорнод болон Баруун Африкт ингэж хуруугаа гаргах нь хориотой байдаг байна. 



3. Эвэр
Газар дундын тэнгисийн ихэнхи орнуудад энэ нь сөрөг санааг илтгэдэг. Эдгээр орнуудад муу зүйл тохиолдох гэж байгааг энэ үйлдлээр харуулдаг юм байна. Харин Италид довтолгоо хэмээн ойлгох нь бий.



4. Салаавч
Киргиз, Туркмен, Азербайжан, Казакстан, Турк, Монгол зэрэг орнуудад салаавч үзүүлэх нь доромжлол хэмээн тооцогддог. Харин зарим нь хараалыг зайлуулах зорилгоор ашигладаг. Японд "sekkusu" хэмээн нэрлэдэг бөгөөд сексийг илэрхийлдэг байна. Тэгвэл Кенид 5-ын тоог илэрхийлдэг бөгөөд, Бразилд амжилт хүссэн тэмдэг болдог ажээ.



5. Шака
Шака гэдэг нь эрхий хуруу болон чигчий хуруугаа салгаж, үлдсэн хуруунуудаа атгахыг хэлнэ. Энэ дохио Хавайн арлаас гаралтай бөгөөд 1960 оноос хойш дэлхий даяар нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болгон ашиглаж иржээ. Жишээлбэл: Орос улсад энэ нь уух санааг илэрхийлдэг бол Хятадад зургаагийн тоо, Карибын арал дээр бэлгийн харилцаанд орох санал болдог байна.



6. Үүнээс гадна маш олон хориотой биеийн хөдөлгөөн байдаг байна.
Дорно зүгийн улсуудад зүүн гараараа хоол идэх, бэлэг өгөхийг хориглодог. Учир нь Кораны сударт сатан солгой байсан учир хүмүүс нь бүх зүйлийг баруун гараараа хийхийг хичээдэг байна. 

Мөн Тайланд, Филиппин болон Хятадад хоосон тавгаа үлдээж болдоггүй. Хэрвээ хоолны дараа таваг нь хоосон байвал, зочин хоолондоо цадаагүй гэж үздэг байна. Энэ нь гэрийн эзэгтэйн хувьд доромжлол мэт тооцогддог гэнэ. Түүнчлэн Саудын Арабт эсрэг хүйстэнтэйгээ мэндлэх хориотой байдаг. Учир нь дотно харилцаанд орохыг хүссэн санааг илэрхийлдэг ажээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()