Бидний хэрэглэдэг тэмдэгтүүд ямар учиртай вэ?

Бид өдөр тутамдаа янз бүрийн тэмдэгтүүд хардаг. Хүн бүр ямар утгатайг нь мэдэх боловч яг хаанаас үүссэнийг нь сонирхож байгаагүй байх. Тиймээс ч бид та бүхэндээ тэдгээр тэмдэгтүүдийн утга учир, хаанаас үүсэлтэй талаар сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Бидний хэрэглэдэг тэмдэгтүүд ямар учиртай вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Зүрхэн

Тус тэмдэглэгээ нь мөстлөгийн үед үүссэн хэмээх таамаг байдаг. Гэхдээ энэ нь өнөөгийн утга санааг илэрхийлдэггүй байжээ. Хойд Африкийн нутагт ургадаг байсан нэгэн төрлийн ургамлаас гаралтай бөгөөд, анхандаа бүсгүйчүүдийн төрөлтийг илтгэж байв. Мөн секс болон хайр дурлалыг ч бэлгэддэг байсан аж. Харин дундад зууны үеэс энэхүү байдал өөрчлөгдөж, ертөнцийн эзэн Есүс Христийн хайр энэрлийг илэрхийлэх болсон байна. 17-р зууны үеэс, Католик урсгалын сүмүүд олширч, өөрсдийн шүтээн Гэгээн Маргерет Мэри Алокови (Saint Margaret Mary Alocoque)-ийг үүгээр төлөөлүүлэх болжээ. Тус тэмдэгт нь 1600-аад оноос ч өмнө үүссэн болохыг судлаачид тогтоосон юм. Хожим 17-р зууны Англи улсад "Гэгээн хайрын баяр"-ын бэлэг тэмдэг болсон байдаг.

Зүрхэн

2 Долларын тэмдэг

Доллар нь эхлээд мөнгөний нэгж бус жингийн нэгжээр анх бий болжээ. Америк долларын үүсэл Европын түүхтэй салшгүй холбоотой. 16-р зууны эхээр баруун хойд Богемид Ромын эзэнт улсад зориулсан гэгээн Иоахимын дүрстэй зоос цутгаж, “иоахимсталер” гэж нэрлэжээ. Яваандаа түүнийг талер гэдэг болсон байна. Талер дэлхийн анхны валют байсан бололтой. Үүнийг Испанид далеро, Скандинавын орнуудад далер, Англид доллар гэдэг байв. Доллар нь 1785 оны зургадугаар сарын 6-нд албан ёсоор АНУ-ын мөнгөний нэгж болжээ. Харин доллар цаасан хэлбэрээр анх 1797 онд гарсан байна. Өмнө нь долларыг хар цагаан өнгөөр хэвлэдэг байсан бол 1929 оноос ногоон өнгөтэй болжээ. "$" тэмдэглэгээг хамгийн анх Мексикт хэрэглэжээ. Мөн үүнийг АНУ-ын товчилсон нэрийн U, S хоёр үсгийн нийлбэр ч гэдэг. Өөр нэг хувилбараар S үсэг нь "silver - мөнгө" гэдэг үгний товчлол бөгөөд Испани-Мексикийн песо-гоос гаралтай хэмээн үздэг. Испани доллар 18 зууны сүүлээр хойд Америкт түгээмэл хэрэглэгддэг байжээ. Эхний хувилбар нь "Peso"-ийн “ps” гэж тэмдэглэж байснаа яваандаа "p" нь хаягдаж “s” үлдсэн гэдэг бол нөгөө хувилбар нь 8-ийн цифрийг дундуур нь хувааснаас үүссэн хэмээдэг байна.

Долларын тэмдэг

3 Сум

Суман тэмдэглэгээ нь Эртний Грек улсаас үүсэлтэй гэнэ. Анхандаа хүний хөлийг мөр, хуруугаар заах зэргээс үүсэлтэй байжээ. Мөн түүнийг зангидсан гар, заагч зэргээр ч дүрсэлж байсан аж. Тэдгээр нь 12-р зууны үед үүсч, 14-15-р зууны үед Италид түгээмэл болсон гэнэ. Харин 20-р зуунаас эхлэн тус тэмдэгт нь дэлхийн хаа сайгүй өргөнөөр хэрэглэгдэх болж, математекийн тэмдэглэгээнд хүртэл ашиглагдах болсон юм. Аливаа зүйлийг чиглүүлэх, зааварлах санааг илтгэдэг.

Сум

4 Арифмитекийн тэмдэгтүүд

Тооны тухай ойлголт нь хүн төрөлхтний түүхийн турш өргөжиж ирсэн. Хамгийн энгийн тоо бол юмсыг тоолоход ашигладаг натурал тоо юм. Үүн дээр тэг болон сөрөг бүхэл тоог нэмбэл бүхэл тоонууд бий болно. Хуваах үйлдлийн үр дүнд рационал тоо үүсэх бөгөөд ингэснээр арифметикийн 4 үйлдлийг чөлөөтэй гүйцэтгэж болохуйц систем бүрэлддэг. Харин матемакийн үйлдлүүдийн бас нэгэн чухал тэмдэгтүүд болох нэмэх, хасах тэмдэглэгээ нь 15-р зууны үед анх үүссэн байна. "+" тэмдэглэгээ нь Латин үгний "et" буюу "and" хэмээх утгатай аж. Эртний Грек улсад үүнийг "psi", Энэтхэгт "yu", харин Египетэд алхаж буй хүний хөлөөр дүрсэлдэг байсан гэнэ.  Харин "-" тэмдэгтийн тухайд 16-р зууны үед ачааны хөлөг онгоц буусан, газардсан гэх тэмдэглэгээг үүгээр илэрхийлдэг байсан аж. Энэ нь нөгөөтэйгүүр хасах утгыг ч илэрхийлж байв. 

Арифмитекийн тэмдэгтүүд

5 Од болон улаан загалмай

1859 онд Австри-Францын дайнд шархадсан болон нас барж байгаа цэргүүдэд тавьж буй анхаарал маш муу байгааг харсан Швейцарийн бизнесмэн Жан Анри Дюнан (Jean Henri Dunant) дайнд өртөж буй хүмүүсийг анхаарах төвийг сахисан байгууллага байгуулахыг санаачилсан юм. Олон улсын улаан загалмай хөдөлгөөн 1863 оноос эхэлж, Женевийн конвенцын дагуу 1864 оноос эхэлж албан ёсоор дайны талбарт өртөгсдөд эмнэлгийн тусламж үзүүлэх зорилготой онцгой эрхтэй байгууллага болсон юм. Тус тэмдэг нь Швейцарийн далбааг эсрэгээр нь буюу цагаан дээр улаан нэмэх тэмдэг байхаар болжээ. Харин "од" тэмдэглэгээний тухайд, Эртний Шумер улсаас үүсэлтэй байна. Энэ нь диваажин, бурханлаг байдлыг илтгэж байсан гэдэг.  

Од болон улаан загалмай

6 Гарцын тэмдэглэгээ

АНУ-д "EXIT" тэмдэглэгээг "Bold" буюу өргөн фонтоор, улаан өнгөөр  тэмдэглэдэг.  Улаан өнгө нь аюул болон сануулгыг илтгэдэг. Анх ногоон өнгөөр тэмдэглэгдэж байсан ч, энэ нь хүмүүсийн анхааралд төдийлөн өртөөгүй тус улаан өнгөөр сольсон аж. Хамгийн анхны тэмдэглэгээ нь 1911 оноос үүсэлтэй байна. Учир нь Манхэттэн дүүргийн хувцасны үйлдвэрт гал гарч, ямар нэгэн гадаа хаалгын тэмдэглэгээ байгаагүйн улмаас, үйлдвэрийн 146  ажилтан нас барсан аж. Улмаар энэхүү харамсалтай үйл явдлаас хойш аливаа албан байгууллага, аж ахуй эрхлэгчдийг ажлын байран дээрээ тус тэмдэглэгээг хийж байхыг засгийн газраас үүрэг болгосон аж. Энэ нь "life safety" буюу "амьдралыг аврагч" хэмээх утгыг илэрхийлж байсан гэдэг. 

Гарцын тэмдэглэгээ

7 Цацраг идэвхит бодисын тэмдэглэгээ

Олон улсын цацраг туяаны тэмдэг 1946 онд, Калифорни их сургуулийн цацраг идэвхит бодисын лабораториос үүсэлтэй гэнэ. Эхлээд цэнхэр дэвсгэр дээр ягаан өнгөтэй байсан бол өдгөө өнөөгийн хэлбэр дүрс, өнгөө олсон байна. Харж байгаачлан дугуй дүрсийг тойрон байгаа 3 дүрс нь "alpha" буюу "эх булаг", "beta" буюу "өөрчлөмтгий байдал", "gamma radiation"  буюу " гамма цацраг" хэмээх утгатай байна. Улаан өнгө нь аюул, сэрэмжлүүлгийг илтгэдэг. 

Цацраг идэвхит бодисын тэмдэглэгээ

8 "Зогс" тэмдэгт

Зогс тэмдэгт нь АНУ-аас үүсэлтэй байна. Анх машин, дугуй, морин уралдааны үеэр замын дэргэд байршуулж байжээ. Харин хожим 1915 ондоос Мичиган мужийн Детриот хотын зам дээр тавигдаж эхэлсэн байна. Улмаар 1923 оноос хурдны замууд дээр жолооч нарт сануулга өгөх үүднээс тавигдаж эхэлсэн аж. Улаан өнгө нь мөн л аюул, сэрэмжийг илтгэж байв. 1935 онд тус тэмдэглэгээний арын дэвсгэрийг шар өнгөөр сольж, бичгийг хар болон улаан өнгөөр бичсэн боловч, үр дүнгээ өгөөгүй тул, эргэн улаан өнгөөр сольсон гэдэг. Зогсох тэмдэг газраас 0.6 метр өргөгдсөн байдаг. Үүний стандарт хэмжээ нь ч мөн жолоочдын анхаарлыг хамгийн их татах хэмжээгээр тогтоогдсон  байдаг гэнэ.

"Зогс" тэмдэгт

9 Эрэгтэй болон эмэгтэй тэмдэглэгээ

Хүйсийг төлөөлдөг тэмдэгт нь одон орон судлалаас үүсэлтэй бөгөөд "бамбай" буюу "♂" бол Марс гаригийг төлөөлж, "толь" буюу "♀" Сугар гаригийг төлөөлдөг байна. Тэдгээр тэмдэглэгээ нь эртний Грек улсаас үүсэлтэй. Бамбайн тэмдэглэгээ нь давхар эр зоригийг илтгэж, харин толь нь бүсгүйчүүдийн гоо сайхныг илэрхийлж байв. Хамгийн анх 1751 онд Карл Линней (Carolus Linnaeus) хэмээх эрдэмтэн, ургамлын хүйсийг ялгахын тулд "Species Plantarum" номондоо анх ашигласан байна. Тэрээр ургамлыг эрлийзжүүлэх, шинэ төрөл гарган авах болон сансар огторгуйг судалдаг байв. 

Эрэгтэй болон эмэгтэй тэмдэглэгээ

10 Асуултын тэмдэг

Асуултын тэмдэг нь Латин үгний "quaestiō" буюу "хэрэг" үгийн эхний “qu” үсгийн хувьсал хэмээн үздэг. Тус тэмдгийн талаар маш олон тайлбар, таамгууд байдаг. Үүнийг дундад зууны үед хөгжмийн хэлэнд ашиглагддаг, "punctus interruptus"-аас үүсэлтэй ч хэмээн ярьдаг байна. Мөн Египетээс гаралтай бөгөөд муурны сүүлийг илтгэдэг гэх таамаг бий. Асуултын тэмдэг нь аливаа үгийг утгыг гүнзгийрүүлэн хүч нэмэх утгатай билээ.

Асуултын тэмдэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()