ЗАГВАРЫН ЕРТӨНЦ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Биднийг аажмаар үхэлд хүргэж ч мэдэхээр зүйлс

Таны өдөр бүр өмсөж байгаа хувцас, гоёл чимэглэл зэрэг тань зарим өвчин үүсэх шалтгаан болж байдаг талаар та мэдэх үү? Цаг хугацаа өнгөрөх тусам хувцас загварын өөрчлөлт маш эрчимтэй явагдаж байгаа төдийгүй этгээд хачин сонин шийдэл бүхий хувцаснууд ихээр үйлдвэрлэгдэх болжээ. Тэгвэл энэ бүхэн бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар та доорхи мэдээллээс хүлээн авч уншаарай. 

Биднийг аажмаар үхэлд хүргэж ч мэдэхээр зүйлс Хадгалах

Та ямар өнгийн хувцас ихэвчлэн өмсөх дуртай вэ?

"Color Your Style" номны зохиолч, стилист Дэвид Зайла  (David Zyla): "Таны хувцасны шүүгээнд түмэн өнгийн хувцас байлаа ч танд өмсөх дуртай, өмсхөөрөө өөртөө итгэлтэй болдог тийм өнгө байж л байдаг. Энэхүү өнгө нь таны зан араншинг илэрхийлдэг" гэжээ. 

Та ямар өнгийн хувцас ихэвчлэн өмсөх дуртай вэ? Хадгалах

Бүсгүй таныг дэгжин харагдуулах, энэ хаврын трэнд хувцаслалтууд

Усны шувууд буцан ирж, урин хавар айсуй. Олон өнгийн цэцэгс дэлгэрэхтэй зэрэгцэн, охид бүсгүйчүүд маань ч бас цоморлигоо нээх болжээ. Хацар гоо охидын маань хаврын улирлалд гоёх шинэ трэндүүдийг танилцуулж байна.

Бүсгүй таныг дэгжин харагдуулах, энэ хаврын трэнд хувцаслалтууд Хадгалах

Дээдсийн хатагтай нарын даашинзыг хэн урладаг вэ?

Бүсгүй хүн бүрийн нууцхан хүсэл нь сайхан хувцас өмсөөд харц дээгүүр алхах байдаг шүү дээ. Тиймдээ ч бидний хүслийг гүйцэлдүүлэхээр загварын ертөнцийн акулууд өдөр шөнөгүй ажилласаар байна. Унтаад л өглөө сэрэхэд нүд гялбам гайхалтай хувцас загварууд өдөр бүр мэндэлсээр... Мэдээж тэр бүгдийг нь та авч чадахгүй ч гэсэн ядаж ганцыг нь ч болов өмсөөд үзэхсэн гэж боддог л биз дээ. Ингээд нүд алдам тансаг загвар, нарийн чимэглэл бүхий алдартнуудын даашинзуудыг ямар  загвар зохион бүтээгчид урласан талаарх сонирхолтой мэдээллийг хамтдаа уншицгаая.

Дээдсийн хатагтай нарын даашинзыг хэн урладаг вэ? Хадгалах

Загварлаг харагдахыг хүссэн ч чадахгүй байвал ингэж хувцаслаарай!

"Хувцас бурхан бие чөтгөр" гэж бид хэзээнээс хэлэлцсээр ирсэн билээ. Гэвч хүн бүр өөрийнхөө биеийн галбир,  сонирхдог загвар, тухайн цаг үеийнхээ трэндийг дагаж дэгжин хээнцэр, эмэгтэйлэг харагдаж чаддаггүй нь харамсалтай. Та бүхнийхээ хувцаслалтын мэдлэгт нэмэр болох үүднээс өнөөдрийн дугаараараа бүх цаг үеийн хувцаслалтын шилдэг 50 зөвлөгөөг орчуулан хүргэж байна. Бүсгүйчүүд минь бидний бэлтгэсэн зөвлөгөөнөөс санаа авч өдөр бүрийг цэцэг шиг хөөрхөн, дэгжин угтаарай. 

Загварлаг харагдахыг хүссэн ч чадахгүй байвал ингэж хувцаслаарай! Хадгалах

Хувцасны шошгон дээрх тэмдэглэгээ ямар утгатай вэ?

Ер нь хувцасны шошгон дээрх зааврыг харж хувцсаа угааж индүүддэг хүн ховор байдаг. Үүнээс үүдэж хувцасны чанар муудаж, эдэлгээ нь богиносдог байна. Хэрвээ бид шошгон дээрх зааврынх нь дагуу угааж, индүүддэг хэвшилтэй болчихвол дуртай хувцсаа илүү удаан өмсөх биз ээ...

Хувцасны шошгон дээрх тэмдэглэгээ ямар утгатай вэ? Хадгалах

Бороо, цас, шавартай үед гутлаа хэрхэн цэвэрхэн байлгах вэ?

Манайх шиг хатуу ширүүн уур амьсгалтай нөхцөлд улирал бүр шинэ гутал авна гэдэг хүндхэн даваануудын нэг билээ. Хүн бүрт ахин дахин гутал авах боломж бололцоо тэр бүр байдаггүй шүү дээ. Тиймээс бид гутлаа аль болох гамтай өмсөхийг зорьдог. Түүнчлэн бидний хөлийн гоо сайхны ихэнхи хувь нь гуталнаас ихээхэн хамаардаг ажээ. Ийм учраас бидний хувцаслалтандаа орхигдуулж болохгүй хамгийн гол чухал асуудал бол гутал арчилгаа юм. Сайхан гутал хүнийг сайхан газар хүргэдэг гэдэг шүү дээ. Ингээд бид танд шинэ авсан гутлаа хэрхэн хуучруулахгүй байх талаар дараах зөвлөгөөг бэлтгэлээ.

Бороо, цас, шавартай үед гутлаа хэрхэн цэвэрхэн байлгах вэ? Хадгалах

Дагаж мөрдвөл таныг дэгжин харагдуулах хувцаслалтын алтан дүрмүүд

"Хувцсаар нь угтаж, ухаанаар нь үднэ" гэх Монгол ардын зүйр үг байдаг. Хувцас гэдэг биеийн хэлийн хамгийн том илэрхийлэмж гэдэг дээ. Ажил хэргийн уулзалтанд биеийн тамирын хослол өмсөөд очвол ямар л түнш тантай гэрээ хийх билээ. Тиймээс бид энэ удаад танд туслахаар албан ажилд явахдаа хувцсаа хэрхэн өмсөх талаар дараах зөвлөмжийг бэлтгэлээ. Ингээд мэдээллийнхээ дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Дагаж мөрдвөл таныг дэгжин харагдуулах хувцаслалтын алтан дүрмүүд Хадгалах

“Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэрүүд тайзнаас буугаад ямар харагддаг вэ?

Ямар ч өө сэвгүй, төгс төгөлдөр эмэгтэй гэж байдаг болов уу? Үүнд ихэнх хүмүүс үгүй гэж хариулах болов уу. Учир нь тэд эмэгтэй хүнийг будаг, дэгжин хувцас амилуулдаг хэмээн ташаа ойлгодогтой холбоотой. Ялангуяа “Victoria’s Secret”-ийн халуухан сахиусан тэнгэрүүдийг харсан хүмүүс, тэднийг тайзнаас буугаад бидэнтэй зэрэгцээд алхвал ялгагдах зүйлгүй хэмээн дутуу үнэлдэг. Тэгвэл та бүхэндээ дэлхийн супер загвар өмсөгчид тайзны будалтгүй, халуухан хувцасгүй үедээ ямар харагддаг болохыг сонирхуулъя. 

“Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэрүүд тайзнаас буугаад ямар харагддаг вэ? Хадгалах

Ядуу мэт харагдах трэнд газар авч байна

Гар утас, үнэтэй машин, цаг гэх мэт таны амьдралд тийм ч шаардлагагүй зүйлийг зээлээр авах үзэгдэл нь орчин үед нэлээд өргөн болоод байгаа билээ. Харин сүүлийн үед залуусын хувьд эдгээр зүйлс нь трэнд байхаа больж энгийн даруухан минималист байдлыг эрхэмлэх болсон. Энэ талаар Өмнөд Калифорнийн Их Сургуулийн профессор Элизабет Керрид-Хокетт  судалгаа хийсэн бөгөөд тансаг байдал яагаад загварлаг байхаа больсон талаар дүгнэлтийг гаргасан байна. Ингээд мэдээллийнхээ дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Ядуу мэт харагдах трэнд газар авч байна Хадгалах

Хувцас худалдаж авахдаа анхаарах ёстой 10 зүйл

Дэлгүүр хэсч шинэ зүйлс худалдаж авах нь сэтгэлд таатай ч өөрт таараагүй, чанар муутай хувцас анзааралгүй авчхаад гэртээ очиж өмсч үзээд харамсах тохиолдол бидэнд бишгүйдээ л гардаг шүү дээ. Тэгвэл энэ мөчөөс хойш та хийсэн худалдан авалтандаа харамсахгүйн тулд бидний  өгөх гэж буй зөвлөгөөг сайтар тогтоогоод авахад л хангалттай юм. Ингээд бүгдээрээ мэдээллийнхээ дэлгэрэнгүйтэй танилцацгаая. 

Хувцас худалдаж авахдаа анхаарах ёстой 10 зүйл Хадгалах

Монгол залуу алдарт загвар зохион бүтээгч Анна Винтурын анхааралд өртөв

Өвөрмөц содон шийдлээрээ загварын акулуудыг хуйлруулаад буй Нацагдоржийн Одмөнх буюу Од гэх монгол залуу дэлхийн залуусын стиль имижийг тодорхойлохоор "fashion" ертөнцөд сүр дуулиантайгаар орж ирлээ. Түүний "House of Od" буюу Одын загварын ордонгоос гаргаж буй хувцаснууд нь этгээд загвар, өнгөний сонголт, эрчтэй байдлаараа бусад дизайнеруудаасаа эрхгүй ялгарч байгаа юм. Иймдээ ч алдарт "Vogue" түүнийг онцолсон нь хэр хэмжээний чадвартай дизайнер болохыг нь харуулж байна. Ингээд түүний өнгөлөг ертөнцөөр хамтдаа аялцгаая.

Монгол залуу алдарт загвар зохион бүтээгч Анна Винтурын анхааралд өртөв Хадгалах