Хувцас худалдаж авахдаа анхаарах ёстой 10 зүйл

Дэлгүүр хэсч шинэ зүйлс худалдаж авах нь сэтгэлд таатай ч өөрт таараагүй, чанар муутай хувцас анзааралгүй авчхаад гэртээ очиж өмсч үзээд харамсах тохиолдол бидэнд бишгүйдээ л гардаг шүү дээ. Тэгвэл энэ мөчөөс хойш та хийсэн худалдан авалтандаа харамсахгүйн тулд бидний  өгөх гэж буй зөвлөгөөг сайтар тогтоогоод авахад л хангалттай юм. Ингээд бүгдээрээ мэдээллийнхээ дэлгэрэнгүйтэй танилцацгаая. 

Хувцас худалдаж авахдаа анхаарах ёстой 10 зүйл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Зөөлөн ултай, өргөн гутал

Дэлгүүрт зарагдаж байгаа гутлууд сайхан харагддаг ч хөлөнд эвтэйхэн байх нь тун чухал юм. Гутал худалдаж авахдаа улных нь зөөлөн эсэхийг заавал шалгаж үзэж байгаарай. Дундуураа нугардаг, уян хатан шинж чанартай гутал биед эвтэйхэн байдаг билээ. Үүнээс гадна өмсөөд явахад хөлийн хуруунд эвгүй байхааргүй өргөн гутлыг сонгох нь зүйтэй юм. Хатуу гадаргуу болон хивсэн дээр гуталтайгаа алхаж үзээд эвтэйхэн байвал худалдаж авахыг зөвлөж байна. 

Зөөлөн ултай, өргөн гутал

2 Ноолууран цамц

Хэрэв та ноолууран цамц худалдаж авахаар төлөвлөж байгаа бол хэдэн давхар утсаар нэхсэнийг нь сайн ажиглаарай. Олон давхар утсаар нэхсэн цамц удаан эдэлгээтэй, бат бөх байдаг юм. 

Ноолууран цамц

3 Хээ

Чанартай хувцасны хээ хоорондоо таарч байдаг. Нэн ялангуяа ханцуй, оёдол хэсгийнх нь хээ хоорондоо сайхан таарч байх ёстой. Хямд үнэтэй хувцас үйлдвэрлэгчид зардлаа хэмнэхийн тулд хээ тааруулах үе шатыг алгасдаг учраас хээ зөрсөн байх нь түгээмэл байдаг ажээ. 

Хээ

4 Жинсэн өмд

Жинсэн өмдний уртын хэмжээ тухайн жинсний ямар төрөл вэ гэдгээс хамаардаг ажээ. Энгийн загвартай жинсэн өмдний урт шагайнаас жаахан дээгүүр юмуу үл ялиг доогуур байхад тохиромжтой байдаг бол бие барьсан жинс цэвэрхэн, шагайгаар татахуйц урттай байвал сайхан харагддаг. Гэхдээ жинсэн өмд авахдаа өөрийнхөө биеийн галбирт нийцүүлэн авах нь хамгийн чухал юм. 

Жинсэн өмд

5 Даавууны чанар

Хувцас авахдаа шошгийг нь үргэлж шалгаж байгаарай. Синтетик материал хэдийгээр хямд үнэтэй байдаг ч эдэлгээ даах тал дээр цэвэр даавуун бүтээгдэхүүнээс хамаагүй муу бөгөөд угаалтын ая даадаггүй юм. Авах гэж буй хувцсаа нар луу харуулан хэр хүнд байгааг нь үзээд нэхсэн байдлыг нь анзаарч,  гадна болон дотор талын оёдлыг нь анхааралтай шалгаарай. Хэлхгэр, сул, олон дахин хэрж оёсон байгаа нь чанар муутайг илтгэдэг юм шүү. 

Даавууны чанар

6 Шошго дээрх хэмжээнд бүү итгэ

Өнгөрсөнд стандарт хэмжээг баримталдаг байсан бол орчин цагт брэндүүд өөрийн гэсэн хэмжээний системтэй болсон. Саяхан явуулсан нэгэн судалгаагаар 1958 оны 16 размерийн даашинз одоогийн 8 размерийн даашинзтай таарч байгаа нь тогтоогдсон ажээ. Ийм учраас хувцас авахдаа заавал ч үгүй өмсч үзэж байж аваарай гэж зөвлөх байна. 

Шошго дээрх хэмжээнд бүү итгэ

7 Дэлгүүр хэсэхдээ энгийн хувцаслаарай

Хэрэв та гутал авахаар явах гэж байгаа бол хялбархан тайлагддаг гутал өмсч яваарай. Ерөнхийдөө дэлгүүр хэсэхдээ өөрт тав тухтай байдлаар хувцаслаж явах хэрэгтэй бөгөөд авах хувцасныхаа дотор өмсөх дотуур хувцастайгаа явах нь зүгээр байдаг гэдгийг танд сануулья аа. 

Дэлгүүр хэсэхдээ энгийн хувцаслаарай

8 Цаг хугацаа

Жилийн зарим саруудад тодорхой хувцасны үнэ огцом хямдардаг гэдгийг та мэдэх байх аа. 1-р сард костюм пиджак, өвлийн гадуур хувцаснууд хямдардаг бол жинсэн өмдийг намрын улиралд авах нь хамгийн тохиромжтой байдаг ажээ. 

Цаг хугацаа

9 Хүлээх хугацаа гэж бий

Танд ямар нэгэн хувцас таалагдсан бол харсан даруйдаа худалдаж авах гэж бүү зүтгээрэй. Энэний оронд нэг 7 хоногийн турш хүлээсэн нь дээр. 7 хоног өнгөрсөн ч тэр хувцас таны толгойд эргэлдээд салахгүй байгаа тохиолдолд л та худалдан авч болно. Сарын цалингийнхаа 5%-иас ихгүйг хувцас хунар авахдаа зарцуулж байхыг санхүүгийн төлөвлөгөө гаргагчид зөвөлсөн байдгийг танд сануулья. 

Хүлээх хугацаа гэж бий

10 "Нэг удаагийн өмсөх үнэ"-ийн тэгшитгэл

Үнэтэй хувцас, гутал авах уу эсвэл арай хямдыг нь авах уу гэдгээ шийдэж чадахгүй байгаа бол "нэг удаагийн өмсөх үнэ"-ийн тэгшитгэлээр тооцоод үзээрэй. Энэ нь тухайн хувцас, гуталны үнийг нэг жилд хэдэн удаа өмсөх тоонд нь хувааж гаргах үнэ гэсэн үг юм. Тэгшитгэл ёсоор бол байнга, өдөр тутамдаа өмсөх хувцсыг худалдаж авахдаа аль болох үнэтэйг нь сонгох нь ухаалаг алхам болдог гэнэ. Өндөр үнэтэй зүйлс чанартай байдаг учраас удаан эдлэнэ гэсэн үг шүү дээ. Тэгвэл байнга өмсөхгүй хувцас авахдаа хямдыг нь авах хэрэгтэй ажээ. 

"Нэг удаагийн өмсөх үнэ"-ийн тэгшитгэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()