Монгол залуу алдарт загвар зохион бүтээгч Анна Винтурын анхааралд өртөв

Өвөрмөц содон шийдлээрээ загварын акулуудыг хуйлруулаад буй Нацагдоржийн Одмөнх буюу Од гэх монгол залуу дэлхийн залуусын стиль имижийг тодорхойлохоор "fashion" ертөнцөд сүр дуулиантайгаар орж ирлээ. Түүний "House of Od" буюу Одын загварын ордонгоос гаргаж буй хувцаснууд нь этгээд загвар, өнгөний сонголт, эрчтэй байдлаараа бусад дизайнеруудаасаа эрхгүй ялгарч байгаа юм. Иймдээ ч алдарт "Vogue" түүнийг онцолсон нь хэр хэмжээний чадвартай дизайнер болохыг нь харуулж байна. Ингээд түүний өнгөлөг ертөнцөөр хамтдаа аялцгаая.

Монгол залуу алдарт загвар зохион бүтээгч Анна Винтурын анхааралд өртөв
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"Би ирээдүйн талаарх өөрийн төсөөллөө оюун ухаандаа холих дуртай" хэмээн ярьсан тэрээр олон жилийн мөрөөдлөө биелүүлж, нэрийн брэндийн хувцаснуудаа аль хэдийнэ дэлхийн зах зээлд нийлүүлээд эхэлжээ.

Түүний гудамжны галзуу хэв маяг, спорт загварын, хар өнгийн хөвөн даавуун материал, сайжруулсан сонгодог хээ зэрэг нь яахын аргагүй загварын хорхойтнуудын анхаарлыг чамгүй татаад байгаа юм. Туркт үйлдвэрлэгдсэн эдгээр хувцас нь дунджаар 60-250 еврогийн үнэтэй. Тэрээр Улаанбаатар хотод төрсөн ба багаасаа л загварт сонирхолтой нэгэн байжээ. Ээж нь хувцаслалтандаа нэлээд анхаардаг, загварлаг хүн байснаас энэ бүгдийг сонирхох болсон байна. Тэрээр "Би цэцэрлэгт байхдаа жинс өмссөн, жинсэн хүрэмтэй охидод дуртай байснаа санадаг юм. Би өөрөө ч гэсэн жинсэн өмд өмсөх дуртай байсан. Ерөнхийдөө тэр энэ гэхгүй хүссэнээ өмсдөг хүүхэд байсан" хэмээн Vogue-д өгсөн ярилцлагандаа дурдаад амжжээ. Түүний гайхалтай бүтээлүүд "Vogue" сэтгүүлийн редактор Анна Винтурын анхааралд өртөж, ийнхүү дэлхий дахинд алдаршуулсан аж.

Харин түүнийг хүүхэд байхад тэдний гэр бүлийнхэн Швед рүү нүүж, Од өөрийн сонирхлоо даган урлагийн сургуульд орсноор дизайнер болсон байна. Одоогийн байдлаар тэрээр реппер Юн Лин (Yung lean) болон Sad Boys, Drain Gang зэрэг хамтлагтай хамтран ажиллаад байгаа ажээ. Хүнийг аура буюу гэрлэн бүрхүүл нь муу энергиэс хамгаалдаг шиг тэр өөрийнхөө бүтээсэн хувцсаар энэ бүхнийг бүрдүүлэх гэж зорьдог байна. Юутай ч та бүхэн Одын бүтээлүүдтэй танилцахыг хүсвэл инстаграм хуудаснаас houseof_od гэж хайхад л хангалттай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()