Дээдсийн хатагтай нарын даашинзыг хэн урладаг вэ?

Бүсгүй хүн бүрийн нууцхан хүсэл нь сайхан хувцас өмсөөд харц дээгүүр алхах байдаг шүү дээ. Тиймдээ ч бидний хүслийг гүйцэлдүүлэхээр загварын ертөнцийн акулууд өдөр шөнөгүй ажилласаар байна. Унтаад л өглөө сэрэхэд нүд гялбам гайхалтай хувцас загварууд өдөр бүр мэндэлсээр... Мэдээж тэр бүгдийг нь та авч чадахгүй ч гэсэн ядаж ганцыг нь ч болов өмсөөд үзэхсэн гэж боддог л биз дээ. Ингээд нүд алдам тансаг загвар, нарийн чимэглэл бүхий алдартнуудын даашинзуудыг ямар  загвар зохион бүтээгчид урласан талаарх сонирхолтой мэдээллийг хамтдаа уншицгаая.

Дээдсийн хатагтай нарын даашинзыг хэн урладаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Зухаир Мурад (Zuhair Murad)

Зухаир Мурадийн хувьд хамгийн анхны загварын үзүүлбэрээ 1999 онд танилцуулж байсан ч одоохондоо тэрээр загварын ертөнцөд шинэхэнд тооцогдоно. Түүний гол онцлог нь тансаг даавуугаар даашинз оёж, олон төрлийн шигтгээ, хатгамлаар чимэглэдэг ба баяр ёслолд зориулсан гайхалтай сайхан уран бүтээлийг урладгаараа дэлхий нийтэд алдаршаад буй.

Зухаир Мурад (Zuhair Murad)

2 Эли Сааб (Elie Saab)

18 настай байхдаа Эли Сааб Бейрутад жижигхэн дэлгүүр нээсэн бөгөөд хэдэн жилийн дараа дорно дахины бүх эмэгтэйчүүд түүний урласан даашинзыг өмсөхийг мөрөөддөг болжээ. 2002 оны Оскарын наадмын үеэр жүжигчин Хэлли Берри "Elie Saab"-ын даашинзтай шагнал авахаар гарч ирсэн бөгөөд үүнээс хойш Эли алдарын оргилд хүрсэн байна. Тэрээр өөрийн бүтээлдээ өвөрмөц, барууны хэв маягийг хослуулдаг боловч ихэнхдээ хуримын даашинз урладаг гэнэ.

Эли Сааб (Elie Saab)

3 Каролина Эррера (Carolina Herrera)

Загварын ертөнцөд хөл тавихаас өмнө Эррера өөрөө маш мэдрэмжтэй нэгэн байжээ. Хэдийгээр тэрээр загварын талаар мэдлэггүй байсан боловч найз нөхдийнхөө ятгалгаар загварын ертөнцөд хөл тавьсан байна. Каролина Эррерагийн загварын гол түлхүүр нь сонгодог, гоёмсог даашинзыг урладагт оршдог ажээ. Үүнээс гадна тэрээр нарийн өмд, загварлаг цамц, торгоор хийсэн тансаг даашинз зэргийг урладаг байна. Энэ бүгдийг өвөрмөц загвар холбож өгдөг ба бүсгүйчүүд өмсөх маш дуртай байдаг гэнэ. 

Каролина Эррера (Carolina Herrera)

4 Оскар де ла Рента (Oscar de la Renta)

Төгс эсгүүр, эмэгтэйчүүдийн хүсэлд нийцүүлсэн тансаг даашинзыг "Oscar de la Renta" загварын байгууллага үйлдвэрлэдэг бөгөөд Оскар гэх шавилхан бүсгүй 10 жилийн турш энэхүү байгууллагыг хариуцаж байгаа юм гэнэ. Тэрээр энгийн эмэгтэйг хэрхэн гүнж  болгох талаар маш сайн мэддэг ба түүний урлангийн өрөөнд цөөн тооны компьютер байдаг. Харин даавууны метр, саа, шигтгээ гээд л оёдолд шаардлагатай бүхий л зүйлс энд тэндгүй байдаг ажээ. Урлангаа бүтээж байх хугацаандаа тэрээр загварын ертөнцөд нэрээ мөнхөлж чадсан бөгөөд хамгийн сүүлд 82 настайдаа Амаль Клунид зориулж даашинз урлаж өгсөн байна.

Оскар де ла Рента (Oscar de la Renta)

5 Зиад Накад (Ziad Nakad)

Бас нэгэн тансаг, үлгэрийн мэт даашинзыг урладаг Ливаны загвар зохион бүтээгч бол Зиад Накад юм. Түүний үйлчлүүлэгч дунд хэдийгээр алдартангууд ховор байдаг ч Зиадын даашинзуудыг харахад үнэхээр тансаг зэрэглэлийн болох нь мэдэгдэнэ.

Зиад Накад (Ziad Nakad)

6 Жейсон Ву (Jason Wu)

Жейсон Вугийн хувьд өөрийн загварын шоуг 2006 онд гаргасан бөгөөд жилийн дараа гэхэд алдартангууд түүний даашинзыг өмсөж Каннын наадамд оролцож байсан түүхтэй. Харин 2009 онд АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама түүний даашинзыг сонгож өмссөнөөр Жейсон Ву дэлхий даяар алдраа түгээжээ. Түүний загварын хамгийн гол амин сүнс нь эмэгтэйлэг байдал юм.

Жейсон Ву (Jason Wu)

7 Ульяна Сергеенко (Ulyana Sergeenko)

Ульяна 2011 оноос загварын ертөнцөд хөл тавьсан бөгөөд Оросын загварыг дэлхийд таниулж чадсан юм. Нарийн хатгамалтай, чийдэн ханцуйтай түүний даашинзыг гадаадын одууд ихээхэн сонирхож өмсдөг байна.

Ульяна Сергеенко (Ulyana Sergeenko)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()