Хумсаа мэргэжлийн түвшинд хэрхэн будах вэ?

Охид бүсгүйчүүдийн гоо сайхныг тодотгож өгдөг томоохон хүчин зүйлсийн нэг бол хумс гэдэгтэй маргахын аргагүй. Тэгвэл гарыг үзэсгэлэнтэй, гоё сайхан харагдахад чухал үүрэг гүйцэтгэх хумсаа та хэрхэн будаж, янзалдаг вэ? Заавал мөнгө, цаг заваа гарздаж маникюр, гоо сайхны салоныг зорьдог юм биш биз? Хэрэв тийм бол бид танд хумсаа гэрийн нөхцөлд, будаж янзлах шалгарсан аргуудыг дуулгахаар бэлтгэлээ. 

Хумсаа мэргэжлийн түвшинд хэрхэн будах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Цэг тавих

Дэлгүүр орж, хумсанд цэг тавигч штрых худалдан авах шаардлагагүй юм. Ердөө цүнхэндээ байгаа харандааны үзүүр дэх баллуурт тавтай зүүг хатгаж ашиглаарай. Зүүний тавыг өөрийн хүссэн өнгөөр будаж, үүгээрээ хумсан дээрээ цэг үүсгэж, чимэж болох аж. 

Цэг тавих

2 Гелэн хумсны будаг арилгах

Гелэн буюу тогтоц удаантай хумсны будгийг арилгахдаа тугалган цаас ашиглаж байгаарай. Хөвөнд хумсны будаг арилгагч шингээгээд хумсаа боож, гадуур нь тугалган цаасаар орооно. Ингээд ойролцоогоор 10 минут болсны дараа тугалган цаас нөгөө арилахгүй таныг зовоогоод байсан будгийг хуулж, ор мөргүй алга болгосон байх юм.

Гелэн хумсны будаг арилгах

3 Шүдний оо-гоор хумсаа өнгөлөх

Шүд болон хумс нь өөр өөр үүрэгтэй боловч бүтцийн хувьд адил байдаг аж. Иймд шүдний оо нь зөвхөн шүдний бус хумсны ч эрүүл ахуйг хангадаг байна. Өдөр бүр хумсаа шүдний оогоор цэвэрлэн, угааснаар таны хумс гялалзсан, эрүүл, цэвэрхэн болох болно.

Шүдний оо-гоор хумсаа өнгөлөх

4 Хумсны будгаа хурдан хатаах

Бид хумсаа будчихаад хурдан хатаах гэж аргаа баран үлээж суудаг. Харин үүний оронд гараа хүйтэн усанд хэсэг байлгаад үзээрэй. Хумсаа будаж дуусмагцаа хүйтэн усанд ойролцоогоор 3 минут гараа дүрэхэд л хангалттай юм. 

Хумсны будгаа хурдан хатаах

5 Хумсны будгаа неон өнгөтэй болгох

Энгийн нэгэн хумсны будгийг неон өнгөтэй болгох боломжтой гээд боддоо. Ердөө л хумсаа будахаас өмнө эхлээд хумсны "праймер" түрхээд, дараа нь будгаа түрхээрэй. 

Хумсны будгаа неон өнгөтэй болгох

6 Вазелин түрхэх

Хумсаа будах явцад илүү гаргаж будах хамгийн төвөгтэй асуудал болдог. Харин үүнийг амархан шийдвэрлэх аргыг танд зааж өгье. Эхлээд вазелиныг хумсаа тойруулан хуруун дээрээ түрхээд, хумсаа будаарай. Ингэсний дараа илүү гаргаж будсан хэсгийг цэвэрлэх нь маш хялбар байх бөгөөд хэдхэн хормыг л зарцуулах аж. 

Вазелин түрхэх

7 Хугарсан хумсыг засах

Хумс хугарах нь эмэгтэйчүүдийн хувьд хар дарсан зүүдтэй л адил байдаг. Гэхдээ үүнийг аятайхан засварлах боломжтой. Хугарсан хумсаа бага зэрэг үрж, дээр нь нимгэн чийгтээ цаас эсвэл тууз нааж цавуугаар тогтооно. Үүнийгээ хатмагц нь ахин үрж, өнгөгүй будгаар будаарай. Одоо харин таны хумс ямар ч асуудалгүй болсон тул хүссэн өнгөөрөө будаж, янзлаж болох юм. 

Хугарсан хумсыг засах

8 Өдөн маникюр

Өвөрмөц сонин содон өдөн маникюрийг хийж, хумсаа будаарай. Хумсаа цавуудаж дээр нь өдөө наана. Илүү гарсан хэсгийг хайчилж аваад хумсаа өнгөгүй будгаар будахад л хангалттай аж. 

Өдөн маникюр

9 Омбре будалт

Та ердөө хоёр өөр өнгийн хумсны будгийг хольж нийлүүлээд л олон өнгийн будагтай болох боломжтой. Жишээлбэл энэхүү зурагт ягаан өнгийг цагаан өнгөтэй их бага хэмжээгээр хольж, 4 өөр өнгийг гаргасан байна. 

Омбре будалт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()