Эмэгтэй хүний ганцаардал гэж юу байдгийг харуулсан Турк залуугийн халуухан бүтээлүүд

Туркийн Стамбул хотод амьдардаг Айкут Айдогду (Aykut Aydoğdu) хэмээх залуу эмэгтэй хүний хамгийн нандин бодлуудыг илэрхийлсэн зураг зурдаг юм. Эмэгтэй хүн эрэгтэй хүний хайр хүссэн, гунигласан утга агуулга бүхий бүтээлүүдээ тэрээр өөрийн инстаграм хуудаснаа оруулдаг бөгөөд түүний бүтээлийг шагшин магтах хүмүүс олон байдаг юм. Та түүний уран зургуудыг хараад нэгийг бодох биз ээ...

Эмэгтэй хүний ганцаардал гэж юу байдгийг харуулсан Турк залуугийн халуухан бүтээлүүд Хадгалах
2018-12-09, 13:23

Хуучин утсаа юунд ашиглаж болох вэ?

Шинэ утас худалдан авах болгонд хуучин утсаа яах билээ гэсэн асуулт урган гарч ирдэг. Энэ үед ихэнх хүн зарах, сэлбэг болгохоор буцааж өгөх, эсвэл хэрэгтэй байгаа хэн нэгэнд өгөхөөр шийддэг шүү дээ. Гэхдээ эдгээрийн оронд хуучин утсаа өөртөө үлдээгээд өөр зорилгоор ашиглан хэмнэлт хийх боломж олон байдаг ажээ. Ингээд та бүхэнд халаагаа өгч буй утсыг хэрэгтэй хэвээр нь байлгах сонирхолтой аргуудыг танилцуулж байна. 

Хуучин утсаа юунд ашиглаж болох вэ? Хадгалах
2018-12-09, 13:11

Хэвлий дэх хүүхэд яагаад огцом хөдөлдөг вэ?

Бие давхар үед тохиолддог хамгийн сайхан мөчүүдийн нэг бол хэвлий дэх ургийн хөдөлж тонгочих, өшиглөх үйлдэл билээ. Үүгээр эх хүн хэвлий дэх үрээ идэвхтэй, эрүүл саруул байгааг мэдэж, санаа амар байж чаддаг. Харин тэрхүү хөдөлгөөнүүдийг хэвлий дэх хүүхэд яагаад хийдэг талаар саяхан Лондоны их сургуулийн нейрологийн тэнхимийн эрдэмтэд болох Кимберли Уайтхэд, Лоренцо Фабрици нар судалгаа хийж, учир шалтгааныг нь тогтоосон байна.

Хэвлий дэх хүүхэд яагаад огцом хөдөлдөг вэ? Хадгалах
2018-12-08, 18:33

Эдгээр зүйлсийг мэдээгүй цагт та хэзээ ч цэвэрхэн арьстай болохгүй!

Бүсгүйчүүдийн нэг өдөрт гүйцэтгэдэг арьсаа цэвэрлэх, гуужуулах, тослох, чийгшүүлэх гэх мэт үйлд зарцуулах хугацааг тооцоолж үзвэл багагүй тоо гарна. Гэвч арьсны эрүүл, үзэмжтэй байдалд нөлөөлдөг хүрээлэн буй орчны, өдөр тутмын амьдралын хүчин зүйлсийг хайхарч үзэхгүй бол тийм их цаг хугацаа, эрч хүч, мөнгийг зарцуулсны хэрэг гарахгүй шүү дээ. Иймд та бүхэнд арьсанд чимээгүйхнээр нөлөөлж байдаг ч бидний төдийлөн ойшоож мэддэггүй таван хүчин зүйлийг танилцуулж хэрхэн арга хэмжээ авах талаар зааж өгье.

Эдгээр зүйлсийг мэдээгүй цагт та хэзээ ч цэвэрхэн арьстай болохгүй! Хадгалах
2018-12-08, 18:15

Дэлхий дээр байдаг гэдэгт итгэмгүй үлгэрийн мэт газрууд

Ихэнх хүмүүс зун амрахыг илүүд үздэг ч туршлагатай аялагчдын үзэж байгаагаар намар эсвэл хаврын улиралд аялах нь илүү хэмнэлттэй байдаг аж. Мэдээж манай оронд хүйтний улирал ирээд байгаа эдгээр өдрүүдэд халуун орноор аялахыг хүсэхгүй хэн байхав. Ингээд таны амралтыг үлгэрийн мэт мартагдашгүй сайхан өнгөрүүлэхэд туслах байгалийн үзэсгэлэнт газруудын талаар мэдээллийг танд хүргэе.

Дэлхий дээр байдаг гэдэгт итгэмгүй үлгэрийн мэт газрууд Хадгалах

Богино долгионы зуухны тухай таны мэдэх ёстой бүх зүйл!

Өнөө үед бараг л айл бүхэнд байдаг печь буюу богино долгионы зуухны талаар сайн муу олон зүйл яригдах болсон. Мөн нэг талаараа цаганд хэмнэлттэй, амьдралыг гайхалтай хөнгөвчилж өгдөг учраас гэр ахуйн хамгийн чухал хэрэгслүүдийн нэгт яах аргагүй тооцогдох нь зөв юм. Гэвч нөгөө талаас авч үзвэл ялгаруулж буй долгион нь хортой, хоол хүнсэнд муугаар нөлөөлдөг, тэр ч байтугай хорт хавдар үүсгэдэг гэсэн яриа ихээр гардаг тул уг хэрэгсэлд эргэлзэнгүй хандах хүмүүс олон бий. Иймд та бүхэнд богино долгионы зуухны талаар хамгийн их сонирхол татдаг асуултуудад хариу өгч, учир шалтгааныг нь тайлбарласан баримтуудаас хүргэе.

Богино долгионы зуухны тухай таны мэдэх ёстой бүх зүйл! Хадгалах

Хэрхэн хоолны хаягдал гаргахгүй байж их мөнгө хэмнэх вэ?

Бараг л хүн бүр их, бага тодорхой хэмжээгээр худалдаж авсан хүнсний зүйлээ хаяж байсан биз. Жишээлбэл: Гашилсан сүү, муудсан нимбэг, хатсан талх гэх мэт. Харин үүнтэй холбогдуулан хөгжингүй орнуудад жилд нэг хүн дунджаар 105 кг хүнсний хог хаягдал гаргадаг гэсэн судалгаа гарчээ. Тэгвэл энэ их хоол хүнсээ хаяхгүй байхын тулд яах ёстой вэ? 

Хэрхэн хоолны хаягдал гаргахгүй байж их мөнгө хэмнэх вэ? Хадгалах

Алдартнууд төрснийхөө дараа асар хурдан турсан нууцаа дэлгэлээ!

Жирэмслэлт бол эмэгтэй хүний амьдралын хамгийн баяр хөөртэй мөч хэдий ч төрсний дараах асуудлууд заримдаа баяр хөөр авчрахгүй байх нь бий. Ялангуяа олны танил бүсгүйчүүдийн хувьд төрсний дараа хурдан хэвийн жиндээ орох шаардлага бүр ч илүү их тулгардаг. Үүнтэй холбогдуулан танд оддын төрснийхөө дараа хэрхэн асар хурдан хугацаанд төгс галбираа эргэн олж авдаг нууцаас хуваалцъя.

Алдартнууд төрснийхөө дараа асар хурдан турсан нууцаа дэлгэлээ! Хадгалах
2018-12-08, 14:09

Элдэв зураг (80 фото) №586

Шинэ жилийнхээ үдэшлэгт өмсөх хувцсаа хайгаад завгүй байгаа эрхэм уншигч та бүхэнд өвлийн жавар тачигнасан хүйтэн өдрийн мэндийг хүргэе. Жилийн сүүлчийн сар учраас эхэлсэн зүйлсээ хийж дуусгах, жилийнхээ ололт амжилтыг дүгнэх, шинэ жилээ хэрхэн тэмдэглэх гээд бодох зүйл мундахгүй байгаа энэ үед уншигч таны алжаалыг тайлах үүднээс элдэв зураг цувралынхаа 586 дахь дугаарыг хүргэхэд бэлэн болоод байна. Хүлээн авна уу...

Элдэв зураг (80 фото) №586 Хадгалах
2018-12-07, 17:52

Хүний гэдсэн дэх бактери тархинд яаж нөлөөлдөг вэ?

Эрүүл мэндийн "LabRoots" сэтгүүлд хоол боловсруулах системийн хананд байрлах гэдэсний бактери нь тархины үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг талаар нийтлэл гарсан бөгөөд тэдгээр бактери нь тархины хэлбэр болоод үйл ажиллагаанд нөлөөлөх чадвартай байдаг байна.

Хүний гэдсэн дэх бактери тархинд яаж нөлөөлдөг вэ? Хадгалах

Дуртай өнгөө сонгоод өөрийнхөө сэтгэхүйн насыг олж мэдээрэй! /Сонжоо/

Хүний нас бол хүний төрсөн цагаас эхлэн одоог хүртэлх мэдээллийг агуулж буй тоон илэрхийлэл юм. Энэ нь нас бол зөвхөн бие мах бодын насжилтыг илэрхийлдэг гэсэн үг. Учир нь тухайн хүний өссөн орчин, гаднах нөлөөллөөс шалтгаалж биеийн нас сэтгэхүйн нас харилцан адилгүй байдаг. Энэ үүднээс та бүхэнд зориулж сэтгэхүйн насаа тодорхойлох сонирхолтой сонжоог хүргэж байна. Харин та доорх зургууд дээр байгаа өнгөнүүдээс сонгон оноо цуглуулах байдлаар өөрийн сэтгэхүйн насаа тодорхойлоорой!

Дуртай өнгөө сонгоод өөрийнхөө сэтгэхүйн насыг олж мэдээрэй! /Сонжоо/ Хадгалах

Хүзүү, мөр хөшиж өвдөх үед хийх үр дүнтэй дасгалууд

Судалгаагаар насанд хүрэгчид өдөрт дунджаар 2-4 цаг ухаалаг утсаа идэвхтэй ашигладаг бөгөөд энэ нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болохыг баталжээ. Учир нь хүн ухаалаг утасныхаа дэлгэц рүү тонгойн харах үед хүзүүний урд болон ард хэсэгт ачаалал нэмэгддэг бөгөөд тэрхүү ачааллыг багасган, булчинг суллаж байх зайлшгүй шаардлагатай. Тэгвэл хүзүүний өвчнөөс хэрхэн ангижрах вэ?

Хүзүү, мөр хөшиж өвдөх үед хийх үр дүнтэй дасгалууд Хадгалах
2018-12-07, 17:15