Токиогийн онгоцны буудлын голд 40 жилийн турш ногоо тариалж буй эр

2020-10-29, 12:20
20,977

Токио болон ойролцоох бүсүүдэд үйлчилдэг гол буудал болох Нарита олон улсын нисэх онгоцны буудлын нисэх зурвасуудын дунд тариалангийн талбайгаа зарах бодолгүй фермерийн эзэмшил байдаг. 40 гаруй жилийн турш олон асуудал үүсэж байсан ч Такао Шито бууж өгөлгүй, өвөг дээдсийнхээ зуу гаруй жилийн турш хийсэн зүйлийг үргэлжлүүлж байгаа ажээ. Агаарын хөлгүүдийн чанга дуу чимээнд органик ногоо тариалах гэж хичээж амьдрах ямар байдаг бол?

Токиогийн онгоцны буудлын голд 40 жилийн турш ногоо тариалж буй эр
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Орон сууцны хороолол, хурдны галт тэрэгний зам,  тэр байтугай олон улсын нисэх онгоцны буудлыг үл харгалзаж, өөрийн эзэмшил газраа юу ч болсон аварч үлдэнэ гэдэг хүмүүс өөр улс оронд  ч байдаг. Энэ бол Токиод хоёрдугаарт орох том агаарын боомт, дэлхийн хамгийн том агаарын терминалуудын нэг болох Нарита олон улсын нисэх онгоцны буудлын дунд байрлах ногооны тариалангийн талбайдаа 40 жилийн турш шаргуу хөдөлмөрлөж буй фермерийн тухай нийтлэл юм. 

Нарита олон улсын нисэх онгоцны буудал 1978 онд ашиглалтад орсон бөгөөд үүний өмнө агаарын боомтыг байгуулах маш эгзэгтэй үеийг давж эсэргүүцэгчид болон хууль сахиулагчдын ширүүн тэмцэлт  үйл явдлуудаар дүүрч байжээ. 

Олон жилийн турш тус улсын хамгийн том нисэх онгоцны буудлыг барихтай холбоотой маргаан намжаагүй ажээ. Шүүх, эсэргүүцлийн жагсаал хэдэн жил үргэлжилсэн боловч эцэст нь эрх баригчид зөрчилдөөнийг хохирол учруулалгүйгээр шийдсэн юм. 

Тариалангийн талбайн эрхээ хамгаалж чадсан цорын ганц хүн бол тариачин Такао Шито байсан бөгөөд тэрбээр өнөөг хүртэл газар тариалан эрхэлж, хүлэмж барьж, олон төрлийн ногоо тариалж байгаа юм. Азиас Хойд болон Өмнөд Америк руу жуулчдын дамжин өнгөрөх гол урсгал нь жилд 50 сая орчим хүн үйлчлүүлдэг агаарын боомтоор дамжин өнгөрдөг гэж хэлэх нь хилсдэхгүй. Жилд дор хаяж 250 мянган удаа онгоцнууд газар тариалангийн талбайн дэргэдүүр нисэж өнгөрдөг.

Мэдээжийн хэрэг, тариалангийн талбайг тойрохын тулд нисэх зурвасыг уртасгах шаардлага үүсдэг бөгөөд нисэх онгоцны буудлыг тэлэхэд ихээхэн саад учруулдаг байна. Мөн нөгөө талд ч Такаогийн хэд хэдэн газар таксины замуудын дунд хавчуулагдсан байдаг нь тариачны өдөр тутмын ажлыг улам хүндрүүлдэг гэсэн үг юм. Нисгэгчид ч гэсэн маш болгоомжтой байх хэрэгтэй болдог  байх нь.

Зөрүүд фермер өөрийн газар тариалангийн нэг хэсэгт очихын тулд газар доорх туннель бүхий бишгүй урт замыг туулдаг байна. Гэхдээ энэ зэргийн хүндрэл ч 68 настай Такао Шитог зогсоож чадаагүй ба саяхан тэрбээр нөхөн төлбөрөөс татгалзаж, эрхээ хамгаалуулахаар дахин шүүхэд ханджээ.

Тэрбээр тариалангийн талбай дээрээ ногоон, сонгино, шанцайны ургамал, улаан лууван, вандуй болон бусад үр тариа ургуулсаар байгаа бөгөөд үүнийг Шито хэрэглэгчиддээ органик бүтээгдэхүүн болгон бэлэглэж байна. Хэдийгээр нисэх онгоцны буудлын эргэн тойронд органик аж ахуй эрхлэхэд тохиромжтой бус санагдаж болох ч агаар, усны чанарыг хянах төхөөрөмжүүд тухайн газрыг бохирдолгүй гэж заадаг ажээ. 
 

Тийм ч учраас ийм үзүүлэлт бусад газарт байхгүй гэж тариаланч итгэдэг ба байнгын үйлчлүүлэгчдээ төдийгүй бүтээгдэхүүнийхээ чанарыг алдаж болзошгүй хэмээн сэрэмжилдэг гэнэ. Уг газрыг орхидоггүй бас нэг шалтгаан нь тэрбээр 50 жилийн өмнө эцэгтээ гэр бүлийн бизнесээ үргэлжлүүлнэ гэж амлаж байсантай нь холбоотой юм. 

“Засгийн газар энд амьдардаг хүмүүст анхаарал хандуулах ёстой. Эдгээр нь миний өвөө, аав, бидний гурван зууны турш бараг зуун жилийн турш тариалж байсан газар шүү дээ. Би энд үргэлжлүүлэн амьдарч, газар тариалан эрхэлмээр байна", гэж Такао Шито шүүх хурлын дараа өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Эх сурвалж: novate 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()